"Тал нутагдаа очино" гэх дууныхаа даяар олны таашаалыг олсон залуу дуучин Чифэн 2004 оны "Жул сарын баяр"-ыг бэлэглэх урилгаар Євєр монголдоо хvрч ирэв.
Хєх хотын цэргийн хєгжимчний гэр бvльд vсч тєрсєн Чифэн гэр бvлийн нєлєє жич єєрийн дуу урлагийн авиас сэрэлдээ тvшиглэн 1995 онд Хятадын дуу бvжгийн бvлгэмд элсэгдэн орсноос одоод болтлохь 10 жилийн хугацаанд єєрийн онцлог бvхий дуулах ур мэрэгшил, хэв намбаа бvрэлдvvлж, Хятадын дууны давцанд єєрийн гэх орон байраа олжээ.
Чифэн 1997 оноос эхлэн орны хэвчээн дэхь олон удаагийн том vдэшлэгэд гоцлол дуучнаар уригдаж, бvх орны олон газарт хvрч тоглолт гарган "ээжийн энэрэл хайр", "нутгийн шороо", "эрх дархан Шилийн гол" гэх мэтийн дуугаар vзэгч олны хайр бахыг татсан байна. тэр бас урид хожид 10 гаруй улст хvрч гоц дуугаа єргєн, монгол дууны ид шидийг хари хvрэнд гайхуулж явжээ.
2003 оны 1-р сард Чифэн "тал нутагдаа очино"гэх дууны каситаа гаргасаны дараа урлагийн давцанд ихээхэн донслолт гарч, хоёр жилийн хугацаанд тус каситийн борлуулалт нь 20 тvмд хvрч, Чифэн ч Євєр монголын єєртєє засах район цаашлаад бvх Хятадын хэвчээнд ихээхэн нєлєє тусгалтай залуу дуучин болсон байна.
Тэрээ "ормантиг тал нутаг" гэх дуугаараа Євєр монголын одон телевизийн 2005 оны цагаан сарын vдэшлэгэд оролцсон байдаг. Тэр бас 2005 оны 5-р сард "тал нутагдаа очино" гэх дууны каситийнхаа дараахь хятад хэлээр дуулсан 2-р дууны касит, VCD тавгаа гаргах бєгєєд тус VCD тавгийнхаа MTV-ийг Япон, БНСУ зэрэг оронд хvрч зураг авуулхаар байна. Хувь хvний анхдагч монгол хэлээр дуулсан дууны каситаа жилийн сvvлчээр гаргахаар тєлєвлєж байна. "тус хоёр каситдаа шинэ бvтээл, шинэ хэв намба оруулсан, vзэгчид сонсогчидоо яасан ч хvсэрдvvлэхгvй хэмээн чармайхыг итгээч...", "амьдрал гаргийн сониноор дамжуулан єргєн олон уншигчдаа шинэ оны мэндчилэл хvргэж, чин сэтгэлийн хайр талархалаа дэвшvvлж байна" гэх Чифэнгийн яриагаар сурвалжлага мань єндрєлж байна. Залуу дуучинд мань илvv урам хайрлан, уран бvтээлд нь анхаарлаа хандуулж байхыг эрхэм уншигч та бvхэндээ хvсч байна.
|