• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-27 16:15:41    
"Дая бєєр" гэх дууны ирэлт

CRI

    Алтан хянган уулан дээр
    Алхаад гараад vзхэд хє,
    Аавын нутаг монголжин хошуу минь
    Yзэгдэж баймаар санагдана хє

    Алтан хянган уулан дээрээс
    Алхаад буугаад ирхэд хє
    Арван настай Дая бєєр минь
    Уйлж баймаар санагдана хє.

    Энэ дуу бол Дая бєєрийн ээж нь бусдад хорлогдон vхсэн 10 настай Дая бєєрєє санаад дуулсан дуу юм. Тус дуу нь бvх Євєр монголын єєртєє засах район, ялангуяа Євєр монголын зvvн хэсгийн монгол нутагт єргєн дэлгэрсэн байдаг. Зуугаад оны ємєнє Хятадын Хэбэй муж болон Харчин, Зvvн тvмэд, Монголжин хошуутай хили залгаж байгаа газарт Жин дан до гэдэг гажуу суртхууны зохион байгуулалт байгуулагджээ. Энэ гажуу суртхун тэр газрын лувайрчин, танхайчуудыг цуглуулж, Шуе хао дуй гэдэг зэвсэгт анги байгуулж, жад сэрээ бариулан, цэргийн боловсрол хийлгэж, Харчин, Уухан, Монголжин, Тvмэд хошуунд байнга ирж адуу малыг нь хулгайлах юм уу эд ашгийг нь булаан дээрэмдэж байв.

    Нэг удаа Шуе Хао дуйний нэг хvн Монголжин хошуунд ирж мод хулгайлж байгаад тус газрын ардад баригдан алагдав. Шуе хао дуйнийхэн энэх явдлаар шалтаг болгож, тус хошуу руу галзуурсан мэт дайралт явуулсан байна. Тэд тус айлын 4 мянга гаруй Монголчуудыг алсан байна. Алагдсан хvний цус нь голд урсан орж, гол нь цусан єнгєтєй болсноос тус айл "цусан голын айл" гэж нэрлэгдэх болсон байна. Тэгээд Монголжин гэгээн сvм хvртлэхь газар тус гажуу суртхууныханд эзлэгдсэн байна. Ажаар Мєгдний цэрэг ирж тус гажуу суртхууныхныг дарангуйлсан байна.

    Тус удаагийн харсалт хэрэгт Харчин, Уухан, Монголжин, Тvмдийн монголчууд олон алагдаж, амь хэлтэрч гарсан хvмvvс нь нутаг уснаасаа салж, Євєр монголын зvvн хэсгийн Хорчины нутаг руу нvvсэн байна. Дая бєєрийн ээж нь бас эдгээр хvмvvстэй хамт Хорчинд очсон байна. Тvvний ах дvv садан нь цєм алагдснаас тэрээр айлын хvмсээ дагаж бадирчилсаар Хорчины засагтын хошуунд хvрч очсон байна.

    Дая бєєрийн ээж нь єндєр сайхан биетэй, єнгє зvс гоо vзэсгэлэн, ухаан санаа сэрэглэн болхоор vзэж сонссон хvн бvхэн магтан сайшаадаг байна. Ингээд засагт вангын дорохь нэг зэрэг зэнстэй баян ноён тvvнийг татвараа болгон авсан байна. Хоёр жилийнхэнь нvvр дээр Дая бєєр мэндэлсэн байна. Тус ноён хvvтэй болсондоо тун их баярлаж, ээж хvv хоёрыг нэн санах болов. Баян ноёны их хатан ээж хvv хоёрт маш их атаархан, торомжлох болсон байна. Гэвч Дая бєєрийн ээж нь vг дуугvй ажлыг нь хийж, vр хvvхдээ асран хvмvvжvvлж, єдєр єнгєрvvлсээр байв. Ингээд Дая бєєрийг 10 настайд нь баян ноёны их хатан нь тvvнд хор идvvлж алсан байна.

    Єєрийн нутагт аав ээжээ алдаж, хvний нутагт тєрсєн vрээ алдсан Дая бєєрийн ээж нь зовж гутрах бvр Алтан хянган уулан дээрэхь хvv Дая бєєрийнхээ шарилын хажууд хvрч тэнгэрээ харан санаа алдаж, тєрсєн нутаг Монголжноо бараалж, уйлан зовсоор удалгvй євчнєєр нас барсан байна.

    Тус гунигт явдлаас "Дая бєєр" гэх дуу зохиогдон дуулагдсаар єнєєд уламжлагдан ирсэн юм байна.