Хятадын анхдагч шинжлэх ухаан зєгнєлт телевизийн уран сайхны "интернетийн дагина" киноны тухай мэдээ хэвлэл мэдээллээр цацагдах нь олон боллоо. Энэ киноны зохиолыг Євєр Монголын хорчин нутгийн зохиолч Жен Жу Чин бичсэн юм.
Хоридугаар зууны жараад оноос нааш Жен Жу Чин Хятадын уран зохиолын тавцанд гандан бурашгvй явна. Тvvний зохиол урсам сайхан хэл хэллэг, уран тансаг санаа ахуй, нvдэнд vзэгдэж гарт баригдам дvр зурагтай байдгаараа хvмvvст босоо vзэгтэн гэж хvндлэгдсэн юм. Сурвалжлагч саяхан "Хятадын олон vейн яруу найргийн сонгомол" гэдэг тvvврийг урвуулж суухдаа тэрэн дотор Же Жу Чины нэр дурайтал бичснийг харлаа. Жен Жу Чин 1937 онд Хятадын Гирин Мужийн Шуан Лио хотод тєрсєн байна. Тэр одоо Євєр Монголын Ху Да Хай зохион бvтээх тєвийн Ерєнхий захирлаар ажиллаж байна. Тэр "зvvн хойтын эдийн засгийн сонин" оос тэтгэвэртээ гарснаас хойш мэргэжлийн зохиолчийн зам хєєсєн байлаа.
Тэр арван хоёр настайдаа "Лио Шигийн уран зохиол" сэтгvvл дээр "саахалтын хvvхдvvд" гэдэг анхныхаа зохиолыг бичиж, хэл бичгийн багш нь тvvний зохиолыг сурагчдын дунд уншиж, "та нар зохиолыг ингэж бичиж бай" хэмээн захьж байсан гэдэг.
Нэг удаа Жен Жу Чин суруулиасаа тараад явж байтал нутгийн хvмvvс худаг малтаж байгаатай тааралджээ. Тэр хvмvvсийн хєдлєл барил, царай нvvр зэрэг нь тvvний анхаарлыг ихэт татсан болхоор, Жен Жу Чин vзгээ бариад худаг малтаж байгаа байдлыг нэг нэгээр тэмдэглэж суусаар гэртээ харихаа мартаж нилээд оройтжээ. Yvнээс болоод аавынхаа алганы боов идсэн боловч тєдий удалгvй "худаг" гэдэг сайхан зохиол тєрсєн байдаг. сэтгvvлийн хороо тvvнд нэг юаний харамж єгсєн, тэр мєнгєє аавдаа гайхуулах санаатай хvрч ирхэд нь аав харин, эртний гvн ухаантан Лао Зигийн хvн болох тухай сургасан "Сан Зи Жин" бичиг уншиж бай чи гэж загнасан гэдэг.
Сvvлдэж ирээд тэр шаргуу хатуужилтай суралцахаар зориг шулуудан, Хятадын хамгийн их нэр алдартай Бээжин их сургуульд шалгаж орсон байлаа. Энэ тvvний уран бvтээлийн замд асар их аз завшаан болж, сургуульд байх хугацаандаа дотоод гадаадын уран зохиолын шилдэг бvтээлvvдтэй танилцаж, зохион бvтээх хараа нь тэлэгдэж, ирээдvйд нэн сайн бvтээлvvд туурвих нєхцєл тавиж єгсєн байв.
1979 оноос хойш тэрээр урьд хожид "эрин vеийн шvлэг дуулал","зvvн хойтын эдийн засаг","мэдээлэл" зэрэг сонинд редактороор ажиллаж, "залуу насны замнал","хачин сvvдэр","хоёр нvvртэй тагнуул","цаст талын дуулал" гэх зэрэг номоо ар араас нь бичиж, уншигч олондоо оюун санааны ихээхэн тэжээл хvртээсэн байлаа.
|