Хятадын ард тvмний амьдралын тvвшин дээшлэгдэхийн хирээр хvмvvс хоол хvнсний шим тэжээлийг анхаарах болсон тэдийгvй бие махбодоо чийрагжуулахыг ч нэн чухалчлах болж эрvvл бие саруул ухаан хvний амьдралд юунаас ч чухал байхыг танисан байна.
Хятад оронд євєл хаварын улирал нь ууланд авирах спортын хамгийн дохиромжтой цаг юм. Дорнод нутгийн Шань Дун мужийн Жи Нань хотын Чянь Фо Шань, Ин Сюн Шань зэрэг ууланд єдєр бvрийн vvрээр уул авирахад сонирхолтой хэдэн мянган иргэд тав гурваар юм уу ганц хоёроороо авирж байдаг.
Жи Нань хотын тєвд суудаг Жао Шю Пу,Жан Ли Зюнь нєхєр гэргий хоёул бол уул авирахад сонирхолтой хvмvvс юм. Цас бороонгvй сайхан єдєр болоход л хvрвэл тэд эрт босон ууланд авирж, vзэмж байдал сонирхон цэвр агаар амьсгана. Уулнаас бууж иргээд Тай Жи чуань кимнастик, илдэн эрдэмийн дасгал хийнэ. Энэ бvхэн дуусны дараа нэг єдрийн ажил амьдрал нь эхлэдэг. єдєр бvр энэ мэд биеийн тамирын тасгал боловсрол хийх нь бие махбодыг чийрагжуулах тэдийгvй нэн чухал нь сэтгэл санааг уужуу тайван бологдог гэж хатагтай Жан Ли Зюань vздэг.
Тэрээр хэлэхдээ, ууланд авирах нь манай хамгийн баяртай биелvvлдэг явдал мєн. Уул авирвал хvний хєлний ид хvчийг нэмэгдvvлдэг тэдийгvй зvрэх судсны ажиллагааг ч сайжруулж, сэтгэл санаа єєдрєг баятрай байдаг гэжээ.
Тvvний нєхєр Жаv Шю Пу хэлэхдээ, уул авирах бол хvчилдvрэгч авах дасгал мєн. Уулдаа миний бие тарган шиг байсан, эхлээд авирах vе хэдэн алхам яввал амьсгал давахцан их ядарч байсан. єдєр болгон баримталснаар єнєє бие сайжирж цог золбоотой болсон гэжээ.
Уул авирагчдтай адилгvйгээр Хятадын зvvн хойт нутгийн Харбин хотод амьдардаг хvмvvс євєл усанд сэлэхээр бахаархал бологдог. Жил бvрийн 12-р сараас ирэх хаварын 2-р сарын дунд арав хоног хvртэл Хорбин хотын температур хасах 15—40 хэм орчимд хvрч байдаг. Євлийн сэлэлт сонирхогчид мєрєн дээр мєсийг нэг метр гvvн цоолж, дулаан хувцасаа тайлж сэлэлтийн хувцасаа солиж ємсєєд гvйх юм уу хєл гараа хєдєлгєх зэргээр дасгал хийсний дараа мєстєй усанд vсрэн орж сэлнэ. Уснаас гарч ирээд хэдэн секунд болоогvйгээр бие дээрх усан дусал нь мєс болж хєлднє.
Харбин хотын євлийн сэлэлт сонирхогчдын дунд хvдэр чийраг залуус байна гэхэд хєгшин буурлууд ч олон байдаг. Жар есний єндєр насан сvvдэртэй Чан Сы Мин бол євлийн сэлэлтэд сонирхолтой хvн юм. Тэрээр євлийн сэлилт хийгээд 20 гаруй жил болж, ямрч хvйтэн салих шуургантай єдєр гэсэн ч сэлэлтээ ер тасалдуулдаггvй гэнээ.
Тэрээр хэлэхдээ, миний бие євлийн сэлэлт хийгээд хорь гаруй жил болж байна. биенд их тустай юм. эрvvл мэдийн шалгалт хийсэнд натад зvрэх судсны ямар ч євчингvй гэжээ.
Євлийн сэлэлтийн спортыг нэн сайн хєгжvvлэхийн тєлєє Харбин хот бvр эрт хорьдугаар зууны 80-аад оны vед євлийн сэлэлтийн нийгэмлэг байгуулсан байна. Тус нийгэмлэг нь жил бvр гадаад дотоодын євлийн сэлэлт сонирхогчдыг урьж, євлийн сэлэлт, мєс цасанд гулгах, хvйтэнд тэсвэртэй дасгал хийх зэргийг багтаасан Харбины олон улсын євлийн гурван тєрлийн тэмцээн зохион явуулдаг юм.
Иргэд єєрийн санаачлагаасаа биеийн тамир спортын ажиллагаанд оролцож байгаагаас гадна, Хятадын холбогдох салбарууд ч иргэдийн бие чийрагжуулах тєрєл бvрийн ажллагааг зохион байгуулдаг юм. Жишээлвэл, жил бvрийн 6-р сард Хятадын Биеийн Тамир Спортын Yндэсний Ерєнхий Газар орон даярт "бvх нийтийн бие чийрагжуулах долоо хоног"-ийн арга хэмжээ зохион явуулдаг. Энэ арга хэмжээний хугцаанд хотын оршин суугчдын хороолол, сум суурин хєдєє тосгон, албан байгууллга, сургууль зэрэг нь ойр хавийн газартаа бодитой байдалтайгаа уялдуулан ажилтан ажилчин, залуучууд багчууд, эмэгтэйчvvд, настайчууд зэрэг аидл бус хvмvvст зориулсан олс татах, тэвих єшгєлєх, дээс харайх зэргийн биеийн тамир спортын ажиллагаа зохин явуулж оролцогсод нь хэдэн сая хvнд хvрч байдаг.
Бээжингийн хойт дvvргийн Ма Дянь цэцэрлэгт хvрээлэн иргэдэд зориулсан биеийн тамирын дасгал хийх талбай, Сагсан бємбєгний талбайтай тэдийгvй бас гvйлтийн талбай, бие чийрагжуулах олон тєхєєрємжтэй юм. Єдєр бvр энд олон хvн бие чийрагжуулах олон зvйлийн ажиллагаанд оролцож байна.
Хятадад Ма Дянь цэцэрлэгт хvрээлэн шиг иргэдийн бие чийрагжуулахад зориулсан цэцэрлэгт хvрээлэн аль ч хотод гээд хэдэн арав буй. Энгийн vед цэцэрлэгт хvрээлэнд ирж бие дасгалжуулагчийн олонх нь тэтэгвэрт гарсан настай хvмvvс юм. Хагас сайн бvтэн сайн болоход ойр хавьд нь суугаа оршин суугчид энд ирж олон зvйлийн бємбєг тоглох, гvйж тасгалжих ажиллагаанд оролцдог. Бас зарим залуу аав ээж хvvхэдээ хvvхэдийн тоглоомтой газар тоглуулж, хvvхэдийн наадаж тоглох инээлдэн хєєрєлдєх дуун гарч баяр баясгалантай байдлаар баялхаж байдаг.
Мэрэгжилийн болон шинэ маягаар бие чийрагжуулахыг хєєцєлдєгч хvмvсс дээд зэрэглэлийн бие бялдаржуулах газар хvрч дасгал сургууль хийж байдаг. Бээжигийн Чин Нио \Хєх шувуу\ бие бялдаржуулах бvрэн бус хариуцлагтай компани бол Бээжингийн бие чийрагжуулах цэнгvvнийг уялдуулсан хамгийн том газрын нэг юм. Энд импортоор оруулсан олон зvйлийн тєхєєрємжтєй. Тай Жи чуань зэрэг бие чийхагжуулах тєрєл бvрийн гимнастик, блет бvжиг гээд арваад зvйлээр тасгал хийж болно.
Тус компани байгуулагдсан гурван жилийн турш, бие чийрагжуулах таван тєв ажиллуулж, хорин мянга гаруй гишvvнтэй болсон байна.
Бизнес ажил хийдэг хатагтай Жан Дан vргэлж энд ирж тасгал хийдэг юм.
Тэрээр хэлэхдээ, энд бие чийрагжуулах уур амьгалтай, нєхцєл байдал ч их сайн тул хvмvvс бvр энд ирж тасгал сургууль хийхийг хvсдэг. Гэрт ийм тєхєєрємжтэй боловч хєдлєх дургvй байдаг юм гэжээ.
Жан Дан бол турахын тєлєє энд тасгал хийж байгаа юм. тэрээр нэг долоо хоногт 3—4 удаа ирдэг. нэн сайн vр дvнд хvрэхий тєлєє тэрээр хоёр сарын ємнє хувийн дасгалжуулагч урьж дасгалжсан юм. хоёр сар гаруйн хугцаанд тэр 4 кил турсан юм байна. Тэрээр хэлэхдээ энд ирж байгаа хvмvvс зарим нь бие чийрагжуулах, зарим нь энэ уур амьсгалд сонирхол тєрж, бас зарим нь бие чийрагжуулахын зэрэгцээ найз нєхєдтєй танилцах зэрэгээр єєрийн зорилгтай юм. Єєрєє биеэ чийрагжуулахын тєлєє инд ирж байгаа юм. Гэвч vvнээр дамжуулан олон шинэ найз нєхєдтєй танилцсан байна гэжээ. /Урангоо орчуулав/
|