Танка бол Тvвдэд л байдаг дvрслэх урлаг юм. Энэ нь маш их vндэстний болон шашны онцлогтой євєрмєц урлагийн хэв намба болох юм. Тvvнийг Тvвдvvд ховор эрдэнээр vзсээр ирсэн бєгєєд єнєє тэр нь дотоод гадаадын тvvх соёлын дурсгалт зvйлvvдийг сонирхож хадгаладаг хvмvvсийн анхаарал тавьж байгаа шинэ халуун цнг болсон байна.
Танка гэдэг нь Тvвд vгийг дуудлагаар нь орчуулсан vг юм. Шашны хуйлмал зургийг єнгийн торгоор эмжиж доторлоод єлгєж тахисныг Танка гэж нэрэлдэг байна. Ийм Танка нь олонхдоо урталжин хэлбэртэй, том жижгийн хэмжээ нь адильгvй, ерєнхийдєє зургаа даавуун дээр бvтээж, тvvнийгээ торгоор эмжиж доторлоод, лам залж тvvнийхээ ар талд тарни бичvvлж, алтан єнгєтэй юм уу шунхан єнгєтэй будгаар хурууны ормыг нь даруулж авдаг байна. Ийм хуйлмал зураг нь єлгєх, авч явахад дєхєм бєгєєд шашны суртал ухуулга хийхэд ашигтай байж, Хєх-нуур Тvвдийн нvvдэлчин vндэстнvvдийн сєсєг бишрэлээ гvйцэтгэхэд ч тохиромжтой аж.
Танканы тєрєл зvйл их олон байдаг. Их тєлєв бийрээр зурсан танка, сvлжиж нэхмэлээр хийсэн танка, дарамласан танка гэж гурван тєрєлд хуваадаг. Yvний дотроо хатгамал, торгон нэхмэл, наамал нааж бvтээсэн танка нь нэлээд их vнэтэй байж, зарим танка нь бас vнэт эрдэнэсийн зvйлийг алт мєнгєн утсаар даруулж оёсон байдаг болохоор бvр ч их vнэтэй ховор эрдэнэ болдог юм.
Тvвдийн танканы дvрслэх урлаг манай тооллын 7-р зууны vеэс vvссэн байна. Анх эхэндээ хєрш зэргэлдээ Энэтхэг, Балба зэрэг газрын урлагийн нєлєєллийг их авч даавууныхаа хэмжээгээр зургаа дvvргэж, маш их харь гvрний онцлогтой байсан юм. 18—19-р зуун бол танканы урлаг хамгийн их хєгжсєн vе байлаа. Тухайн vеийн танканд тєв нутгийн Хань vндэстний их хэрэглэдэг "Фv" буюу єлзий дэмбэрэл, "Шєv" буюу насан хутаг гэх зэргийн сайн сайхны бэлэгдэл vсгvvдийг хэрэглэдэг болсон байлаа. Ерєнхийд нь аваад хэлэхэд танканы уран зургийн єнгє будаг хурц тод, хээ зураг нь уялдаа авчилдаа сайтай, будагны єнгийг маш нарийн сонгож, гол болох д:эвсгэр єнгийг улаан, хар, хєх, алт, мєнгєн таван єнгєєр хийдэг байна. Улаан танка нь ихэвчлэн бурхан мэндэлсэн vлгэр, шагимунийн урд тєрлийн vйл явдлыг уран тансаг илтгэдэг. Хар танканд голцуу номын сахиулсан, очир алмааз зэргийн ад чєтгєрийг дарж доройтуулсан агуулгыг илтгэж, тvvнийгээ алтан утсаар хєвєєлж, зураг нь сvр жавхалантай байдаг. Хєх танканд голцуу баясгалант бурхан зэргийн сэдвээр урлаж, сайн сайхан баяр цэнгэлтэй гэсэн утга агуулгыг илтгэдэг. Алт, мєнгєн танка нь нvнжиг тансаг гоо vзэсгэлэнтэй, єнгє будаг нь цул цэвэр гэрэл сацрангуй байдаг.
Танканы урлагийн хєгжил нь шашинтай нягт уялдаа холбоотой. Тvвдийн тvvхэн дэх шашны урсгал бvлгvvдийн их олон лам хуврагууд гэгээн хутагт нар нь бvр сайн зураач байсан юм. Тэд нар єєрсдийн vйл ажиллаагаараа хэв дvрэм vзvvлж, танканы урлагийн хєгжилд чухал vvрэг гvйцэтгэсэн байна. Иймээс Тvвдийн танканы агуулгын 80% гаруй нь шашинаар сэдэвлэж, бурхны хєрєг, Хомсим Бодисатваагийн хєрєг, ном айлдаж байгаа зураг, дээр vеийн их эрдэмтэй лам нар, гэгээн хутагт нар зэрэг байдаг бєгєєд бас аугаа сvрлэг барилгууд зурж, сvм хийд болон тvvнийг байгуулсан учир шалтгаан, байгуулж байсан байдал, сvм хийд байгуулах явцдаа ад чєтгєрийг дарсан vлгэр, сvм хийд байгуулагдсаны дараа єргєн их тэмдэглэх ёслол хийсэн байдал зэргийг уран сайхан илтгэдэг байна.
Зургаар тvvхийг єгvvлэх бол Тvвдийн танканы нэг ил тод онцлог болох юм. Тvвдийн тvvхийг харуулсан танка нь нэвтэрхий тvvхний онцлогтой байж, зохиогч нь Тvвдийн vе vеийн тvvхэн шатны том чухал vйл хэргvvдийг нэг нэгээр нь уран сайхан дvрслэн харуулж, чухалтай газар нь бас тайлбар бичиж, бvрэн тєгєлдєр тvvх буй болгодог байна. Тvvхийн хэдэн чухал vйл хэргийг тэмдэглэсэн танка ч буй. Бас тvvх шашны чухал болох хvний насан туршийн гол гол vйл хэргийг харуулсан намтарчилсан танка ч буй.
Yvнээс гадна одон орон цаг улирал болон Тvвд анагаах ухааныг харуулсан шинжлэх уханы танка гэж бий. Жишээлбэл "Пагба ламын намтар" гэдэг анагаах ухааны танкад хvний биеийн задлан шинжилгээний зураг, эм найралгын зураг, багаж тєхєєрємжийн зураг, шээсээр оншилгоо хийх зураг, судал барих зураг, хоол унд эрvvл хамгаалал євчин гижгээс сэргийлэх зураг зэрэг 79 зураг байдаг аж. Тvвдийн будлаа ордонд хадгалаж байгаа "Тэнгэрийн ордны нар сар одон гаргийн эргэлтийн зураг"-т vхэр, хонь , морь, загас зэрэг 12 амьтанаар 12 одон гаргийг тєлєєлvvлж, эдгээр нь бvр єєр єєрийн тогтсон замаар эргэдгийг тэмдэглэсэн байна. Манай тооллын 17-р зууны vед Тvвдийн олон газрын нэрт зураачид хамтарч анагаах ухааны бvрэн тєгєлдєр танка зарсан байна. Энэ нь дэлхийн анагаах ухааны тvvхэн дэх маш ховор тохиолдол болсон аж.
Тvвдийн vндэстний онцлогтой танка нь Тvвд болон тєв нутгийн Хань vндэстний хэлхээ холбоотой байсан тvvх болон vлгэр домог зэрэг адиль бус цаг vеийн Тvвдvvдийн ан гєрєє хийж байсан, тариа будаа тарьж ургуулж байсан зэрэг vйлдвэрлэлийн байдал, ардын зан заншил, зугаа цэнгээний vйл ажиллагаа зэрэг агуулгыг харуулсан байдаг юм.
Тvвдийн танкад Тvвдийн тvvх, улс тєр, соёл, нийгмийн амьдрал зэрэг олон салбарыг хамарч Тvвдvvдийн нэвтэрхий толь гэж алдаршсан бєгєєд тэр нь Тvвдийн шашны тvvх соёлын эрхэм нандин єв болох тєдийгvй бас эртний дvрслэх урлагийг судлах ховор нандин материал байж, нэн ч дэлхийн ард тvмний Тvвдийг ойлгох нэг цонхо болсон байгаа юм. /Э. Цогзолмаа орчуулав/
|