• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-27 17:11:30    
Нэгдvгээр улиралд бvх Хятадын татварын орлого 756 тэрбум юаньд хvрчээ

CRI

    Хятадын татварын ерєнхий газрын тун саяхан нийтэлсэн сонсхол мэдээнд тэмдэглэхдээ, Энэ оны 1-р улиралд, бvх Хятадын татварын орлого тогтвортой тvргэн нэмэгдэж, нийт 756 тэрбум юаньд хvрсэн бєгєєд 2004 оны мєн vеийнхээс 20.4%-р єсєж, нэмэгдлийн орлого 128 тэрбум 200 сая юаньд хvрсэн байна.

    Судалгаа шинжилгэнээс vзвэл, 1-р улиралын татварын орлогын нэмэгдэлд 3 онцлог зvйл байна. Yvнд 1-рт, 2004 оны тvргэн нэмэгдэж байгаа байдлаа хэвээр байлгаж, эхний 3 сарын татварын орлогын нэмэгдлийн хэмжээ тус тус 28.3%, 13.9%, 17.2% -д хvрч, сарын орлогын хэмжээ нь бvр 200 тэрбум юаниас давсан байна. 2-рт, улсын дотоодын орлогын татвар ихээр нэмэгдсэн байна. 1-р улиралд, улсын дотоодын нэмэгдэл vртгийн татвар, хэрэглэгэний татварын орлого 418 тэрбум 200 сая юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 21.8%-р єсч, орлогын нэмэгдэл 74 тэрбум 800 сая юаньд хvрсэн байна.

    Дотоод гадаадын аж ахуйн энгжvvдийн орлогын татвар болон хувь хvний орлогын татвар нийт 190 тэрбум 700 сая юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 34%-р єсч, орлогын нэмэгдэл 48 тэрбум 400 сая юаньд хvрсэн байна. 3-рт, Хятадын зvvн, тєв, баруун нутгийн татвар бvх талаар нэмэгдсэн байна. Yvнд зvvн нутгийн татварын орлого 531 тэрбум 700 сая юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 18.9%-р нэмэгдсэн байна. Тєв бvс нутгийн татварын орлого 119 тэрбум 800 сая юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 22.5%-р нэмэгдсэн байна. Баруун бvс нутгийн татварын орлого 104 тэрбум 400 сая юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 25.8%-р нэмэгдсэн байна. Баруун бvс нутгийн татварын орлогын нмэгдлийн хурд зvvн болон тєв нутгаас тус тус 6.9 хувь, 3.3 хувиар хурдан болсон байна.

    Татварын Ерєнхий газрын хариуцлагтай хvн хэлэхдээ, 1-р улиралд бvх Хятадын татварын орлого тогтвортой нэмэгдэж байгаа явдал бол Хятадын улс ардын аж ахуй тvргэн хєгжсний шууд илэрэл болох юм гэжээ. Yvний зэрэгцээ татварын олон байгуулгийн ажилтад хуулийн дагуу татвар хуриаж, удирдалгаа эрчимжvvлсэнтэй нягт холбоотой юм гэжээ.

   Тэрээр хэлэхдээ, улс ардын аж ахуй эрvvлээр хєгжиж байгаа болон 1-р улиралд бvх Хятадын татварын орлого нэмэгдсэн сайн сайхан байдал нь бvх оны татварын нэмэгдэлд vндэс суурь тавьж єгсєн байна. Гэвч татварын орлогын нэмэгдлийг нєлєєлж байгаа хvчин зvйлийг бас маш их анхаарах хэрэгтэй байна. Он гарснаас хойш импорт доод хурдаар нэмэгдэж байгаа, авто машиний зах зээл болон vнэт цаасны худалдаа доор байгаа, тvvхий матриалын vний єсєлт хэт тvргэн байгаа байдал нь бvр татварын орлогын тогтвортой нэмэгдлийг нєлєєлєх болно гэжээ. /Г. Сайн-Єлзий найруулан бэлтгэв/