Эх сурвалжын мэдээнээс vзвэл, Бээжингийн олон улсын шинжлэх ухаан техникийн аж vйлдвэрийн яармагт, дотоод гадаадын 2000 гаруй аж ахуйн нэгж оролцож, тэргvvний шинэ техникийн бvтээгдэхvvнээ дэлгэн vзvvлсэн байна. Маш олон vзэгчидын хэлж байгаагаар, яармаг дээр єдєр тутмын ажил амьдралд ашиглаж болхуйч бvтээгдэхvvнийг vй олноор дэлгэн vзvvлсэн нь ил тод євєрмєц онцлогтой болжээ. Жижээлбэл: Машин унаан дээрээ угсаруулж болох аппарат болно.Yvнийг та дурын цагтаа ажиллуулж болох бєгєєд єєрєє хаа байгаа, тэр газрын орон сууц, зоогийн газар, цаг агаарын байдлыг ойлгож болно. Дахивал тусгай зориулалттай нvдний шил зvvвэл, стеро телевиз зэргийг сонирхож болох юм. Yvнээс гадна, одоо хєрєс шороод vндэслэн ургадаг цэцэг хуарыг усанд ургуулан шилэн саванд дэлгэрvvлж жижиг загас жараахайн хамт сонирхуулж байна. Энэ мэтээр бадран дэлгэрсэн цэцэг навчийг нь сонирхож болох тєдийгvй багларан ургасан vндэсийг нь ч сонирхож чадах болсон байна.
Эдгээр цэцэг хуарыг бол Бээжингийн шинжлэх ухаан техникийн хєгжлийн компанийн биологич судлан ургуулсан юм. Тус компанийн инжнер хатагтай Тан Чан юvнь хэлэхдээ:
Одоо манай компани, олон зуун тєрлийн ургамалыг усанд ургуулаад байна. Yvнд тун олон сан тал байна. Юуны ємнє бахархан сонирхох vнэ цэнэтэй болох бєгєєд орчин ахуйг цэцэрлэгжvvлэн ургамалжуулж, бас айл гэрийн зочдын єргєє, балкон дээрээ тавих зэргээр хvрээлэн байгаа орчноо гоёлон чимж болох юм. Энэ нь бас гэр ахуйн чийглэгийн хэмжээ, агаар амьсгалыг зохицуулах vйлдэлтэй болохоор хvний биеийн эрvvл мэндэд тустай юм гэжээ.
Айл гэртээ цэцэг тарих дуртай хижээл эр Пэн Юе янь хэлэхдээ: Усанд тарисан цэцэг нь айл гэрийн орчин ахуйг чимэж байх тєдийгvй зєвхєн ус л байвал болчхох тул маш цэвэххэн, шороогоор гэрээ новшдох гэж vгvй аятайхан юм. Би энэ тухай бас нэг материал авлаа, хариад уншиж судалмаар байна гэжээ.
Yзэсгэлэнгийн нєгєє нэг сонирхолтой зvйл гэвэл, ноён Жан Зы богийн vvдэн бvтээсэн тооны программтай єнгєт гэрэл зургийн аппарат болно. Энэ техник одоо олон улсын тэргvvний тvвшинд хvрсэн бєгєєд эм эмнэлэг болон машин тэргэний зураг тєсєл хийх зэрэгт ч ашиглагдаж байна. Ноён Жан Зы бо тус техникийг бас гоо зvй, гоёлол чимэглэлийн салбарт ашиглаж байгаа тухай хэлэхдээ:
Гоо сайхны засал хийхээс ємнє, тооны программтай єнгєт гэрэл зургийн аппаратаараа хvний биеийн зургийг авч, vvнээ vндэслэн засал хийх тєсєл боловсруулан тогтооход тун чухал тоо баримт хангадаг юм гэжээ.
Энэ техник нь бишгvй олон бvсгvйчvvдийн анхаарлыг татаж байна. 40 гарч яваа хатагтай Дэн Линь, гоо сайхны мэс засал хийлгэеэ гэж аль хэзээнээс бодсоор ирсэн боловч биед нь шарх сорви vлдээж юун магад гэж айгаад болисон байжээ. Тэрээр тооны зургийн аппаратын тусламжтайгаар гоо сайхны мэс засал хийх нь шарх сорви тогтоохгvй, маш хангалттай сайн байгааг мэдээд баяртайгаар хэлэхдээ:
Энэ техник нь Хятадын гоёлж засах дуртай бvсгvйчvvдэд авч хэлбэл тун тустай зvйл юм. Энэ бол гоо сайхны мэс засал хийхийн шинжлэх ухаанч мєртєє сэтгэл амраар ашиглаж болох техник мєн тул нэн даруй нэвтрvvлэн дэлэгрvvлхийг хvсч байна гэжээ.
|