• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-28 17:24:17    
Ариун сайхан дурлалын хvчээр амьдрал vргэлжилж байна

CRI

    Энэ оны 4-р сарын дундчаар Хятадын ємнєд нутгийн Фужю хотод болсон залуу хосын гэрлэх ёслол нь олон хvний сэтгэлийг татаж байлаа. Шинэ хvргэн нь Ию Гэньсун гэдэг, энэ жил 27 настай, Фужю хотын даатгалын компанийн ажилтан. Шинэ бэр Жэн Июжу гэдэг, 27 настай, найдлагагvй євчин олоод 8 сар болж байна. Тухайн талбарт баярлаж хєхрєлдсєн байдал алга, нэн олон хvмvvс тасралтгvй алга ташилтаар ертєнцийн хамаг сайн сайхан ерєєлийг энэ залуу хост дэвшvvлж байлаа.

    Жэн Июжу болон Ию Гэньсун нэг байгууллагад ажилладаг бєгєєд Июжу, Ию Гэньсунгийн багш нь байсан юм. Июжугийн гэр бvл нь ядуу хvчиртэй учраас ажилласан тэр цагаасаа бусдаас илvv хvчин чармайлт гаргадаг бєгєєд царайлаг даруухан байдгаараа олон залуучуудын хайрыг булаасан юм. Ию Гэньсун ч тvvнийг хєєцєлдєж байсан олон залуугийн нэг мєн. Амьдралдаа нэмэрлэхийн тулд нєхцєл сайнтай залууг эрэх хvсэлтэй байсан учраас Июжу, Ию Гэньсунд нэн их анхаарал тавиагvй байсан ч хамтын дур сонирхол нь тэднийг юм бvхнээ нуулгvй хэлдэг сайн найз болгосон байна.

    2004 оны 9-р сарын эхээр бие нь таагvй байсан Июжу, Ию Гэньсунгийн ятгаснаар биеийн шинжилгээ хийлгэсэн байна. Шинжилгээний дvнд лимфийн булчирхайгийн хорт хавдар байсан нь гал залуу насны Июжуг хайр найргvй талхидаж хаялаа. Єдєр бvр тоогvй олон мэссэж бичиж утасддаг байсан залуучууд энэ чимээг дуулангуут тvvнээс холдож, ганц Ию Гэньсун хэвээрээ л хайрлан туслаж байжээ. Июжуг амьдралд итгэлтэй болгохын тулд Ию гэньсун арга бvхнийг сvвэгчилж тvvнийг баярлуулан, єдєр бvрийн хоолыг янз янзаар бэлтгэдэг бєгєєд хадгалж байсан мєнгє болон сарын цалин бvхнийг Ию Жуг эмчлvvлэхэд зарцуулсан байна. Ию Гэньсунгийн vнэн сэтгэлийн хариуд Июжу салж чадахгvй хайрлах болсон ч тvvнийг уруу татахгvйн тулд удаа дараалан ураг гуйхаас эрс татгалзаж байжээ.

    Ию Гэньсун гэрийн ганц хvv бєгєєд гэр бvл нь ядуу амьдралтай учраас аав ээж нь 60 хvрсэн байтлаа гадуур сул ажил хийж явдаг юм. Наад зах нь эрvvл саруул бэр олох хэрэгтэй гэж чанга шаардаж байсан аав ээж нь хvvгийнхээ шуурхай зоригт сэтгэл хєдєлж, Июжуг хамтдаа асрах болжээ.

    Хvнд байдалд жаргал зовлонгоо хамтатгасан энэ залуу хосын ариун хайрд нийгмийн олон салбарынхан сайн дураасаа 100 мянган юань хандивлаж, Июжугийн євчин цаг тухайд нь эмчлэгдсэн байна.

    Бурхан тэнгэр энэ залуу хосыг єршєєсєн юм уу vнэн хайранд нь сэтгэл хєдєлсєн юм уу? 2005 оны эхээр хагалгаанд орсон Июжугийн бие илт илааршиж, шинжилгээний дvнд хорт хавдар нь арилсан байжээ.

    Yхлийн амаас амиа гаргасан залуу хос баярын нулимс бvрэлзvvлэн гэрлэх батлагаа авч шинэ амьдралаа босгоохоор нааштай бэлтгэсэн байна.

    2005 оны цагаан сарын vеэр Июжугийн бие дахин муудсанаа эмнэлэгд очсонд хорт хавдарын эсvvд гэдсэнд нь шилжсэнийг тодруулав. Баярын оргилоос зовлонгийн ёроолд зад унасан энэ залуу хос бvх найдвараа эцсийн хагалгаанд тавьсан байна. Хагалгаанд орохоос ємнє Июжу хуримын бєгжєє Ию Гэньсунд гардуулаад "Амьд мэнд гарч ирэх юм бол надаа зvvлгээрэй" гэжээ. Хагалгаа дууслаа, vр дvн нь сайн биш, Июжу хэдэн хоног амьдарч чадахыг хэн ч хэлж мэдэхгvй. Євчин зовлонд тарчлагдсаар ирсэн Июжу єнгєрсєний 50 хэдэн килогоос 30 гаруй л кило болж, химийн эмчилгээнд бvх vс нь унаж дууссан байлаа. Амьдралын сайн сайхныг бvрэн эдлvvлэхийн тулд Ую Гэньсун тэр даруй гэрлэх ёслол хийхийг сонгож, сар бvр 650 юанаар нэг єрєє байр тvрээсэлсэн байна. Июжугийн эмнэлгээс гарах хугацаа хараахан дуусаагvй учраас мєнгє хэмнэхийн тулд Ию Гэньсун, Июжугийн хэвтэж амрах ороос ондоо ямар ч шинэ хэрэглэл нэмээгvй, хуримын єдрийн костюм хvртэл найзаасаа зээлсэн юм.

    Гэрлэхээс ємнє Июжу, ИюГэньсунтай хэлэлцээд єєрийнхєє нvдний бvрхэвч болон чандраа анагаах ухааны судалгаанд зориулахаар тогтсон юм. Июжу хэлэхдээ, нийгмийн олон хvний сайн санааны хариуд юу ч хийж чадахгvй байна, vлдэх энэ хоёр юмаа л зориулж, нэн олон хvн зол жаргалтай амьдрах болтугай, Ию Гэньсунгийн харамгvй ариун хайрын ачаар би єнєє хvртэл амьдарч байна шvv гэжээ.