• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-28 17:27:40    
Хєдєлмєрчдийн дуу

CRI

    5-р сарын 1-ний єдєр бол даруй олон улсын хєдєлмєрчдийн баяр, энэ дашрамд Монголын єргєн олон сонсогчид баярын єдрийн гал халуун мэндчилгээ дэвшvvлэхийн зэрэгцээ Хятадын адил бус тvvхэн цаг vе дэх хєдєлмєрийн тухай дууг сонирхуулъя. Эдгээр дуунд хєдєлмєрчдийг магтан дуулж, амьдралд хязгааргvй хайртай байгаа сэтгэлийг уянгалуулан, Хятадын хєдєлмєрчдийн намба тєрхийг харуулсан байдаг.

    Одоо та бvхний сонсч байгаа найрал дуу нь "Ажилчин бид хvчинтэй " дуу болно. 1948 он Хятадын ардын чєлєєлєх арми удаа дараалан ялалт байгуулж, шинэ Хятад улс удалгvй тунхлагдсаны дараа Хятадын хєдєлмєрчин ард тvмэн улс орныхоо эзэн нь болсон байна. Энэ дуунд омог тєгєлдєр хєг аяар тухайн ард тvмний ялалтаа угтахын тулд эрч бадран урамтай хєдєлмєрлєж байгаа байдлыг харуулсан юм.

    Амьдралаа уяангалж хєдєлмєрийг магтан дуулах нь ард тvмний сэтгэлээ илэрхийлэх арга барил болно. Шинэ Хятад улс тунхлагдсаны дараа ард тvмний амьжиргааны тєвшин дээшлэхийн хирээр уран бvтээлчид амьдралд гvнзгийрэн олонд таалагдсан маш олон хєдєлмєрийн дууг зохион бvтээсэн байна.

    Одоо бид геологи хайгуулын ажилчинг магтан дуулсан "Хайгуулын ажилчны дуу"-г сонирхъё. Энэ дууг 1953 онд зохиосон юм. Тухайн vе амьдралд гvнзгийрч байсан нэрт ая зохиогч Шао Хэ хайгуулын ажилчинтай хамт ажиллаж байснаа тэдний хээр гадна ажиллах хvчир зовлонтой байдал болон мєхєшгvй итгэл тєгєлдєр байдагт нь сэтгэл хєдєлж,тэр даруй энэ дууг зохиосон байна.

    20 дугаар зууны 50-аад оноос 60-аад оны хооронд Хятад улс бvтээн байгуулалтын гал халуун vедээ байгаа учраас хvмvvсийн амьдралд хайртай сэтгэл болон хєдєлмєрт хандах эрч зориг нь уран бvтээлчдийн онгодыг сэргээж, маш олон хєдєлмєрийн дуу энэ vед буй болсон юм. Эдгээр дуу нь амьдралд суурилсан болохоор Хятадын олон тvмний дунд єргєн дэлгэрсэн байдаг.

    Одоо бид нефтийн ажилчныг магтан дуулсан "Эх орондоо нефть хандивлана " дууг сонирхъё. Энэ дуу нь Хятадын ажилчны дvрийг амжилтай бvтээсэн шилдэг бvтээл болно.

    Энэ хугацаан дах хєдєлмєрийн дуу нь ардын дуу хєгжмийн материалыг их хэмжээгээр цуглуулж, хэв намба арга барил нь олон янз байдаг. Доор бид "Хашир жолооч" дууг сонирхъё. Энэ дуунд Хятадын зvvн хойт нутгийн уламжлалт дуу хєгжмийн хэлбэрийг ашиглаж, Хятад улс єєрєє vйлдвэрлэсэн машиныг анх жолоодож байгаа жолоочийн догдолсон сэтгэлийг харуулсан юм.

    Хятадын эдийн засгийн хєгжлийн дагуу хvмvvсийн амьдралд єєрчилт гарсан байна. Єнгєрсєн зууны 80-аад оноос уран бvтээлчид ядаргаа ихтэй мєртлєє бусдад хайхрамжгvй хєдєлмєрчдийг анхааралдаа авах болсон байна. "Сайхан сэтгэл" дуу нь цэвэрлэгч бvсгvйг магтан дуулсан дуу болно. Энэ дуунд яруу сайхан хєг ая, эгэл борогжуун шvлгийн vгээр цэвэрлэгч хvний бусдын тєлєє чимээгvй ажиллаж л байдаг эрхэм дээд зориг санааг товойлгосон юм. Энэ дуу Хятад оронд єргєн дэлгэрсэнээр барахгvй англи хэлэнд орчуулж "Ази, Номхон далайн бvс нутгийн дуу хєгжмийн хичээлийн ном"-д хамруулсан байдаг.

    Єнгєрсєн зууны 80-аад оноос Хятадын хєдєє тосгонд эдийн засгийн єєрчлєлт хийж, тариачин тvмэн ирээдvй, хэтийн тєлєвт улам ч итгэл тєгєлдєр болсон байна. Энэ хугацаанд Хятадын нэрт ая зохиогч Ши Гуаннань "Хvслийн тал дээр" дууг зохиож, нутаг орныхоо уул усыг хайрлан бахдаж байгаа сэтгэлийг илэрхийлсэн байна.

    Аль ч оронд гэсэнгvй, сая олон эгэл жирийн хєдєлмєрчид єєрийн шаргуу хєдєлмєрєєр эх орондоо асар их нэмэр хандив оруулж байна. Хєтєлбєрийнхєє эцэст бид "Том болсоны дараа та болох юм" дууг сонирхъё. Энэ дуу нь 1993 онд зохиогдсон багш хvнийг магтан дуулсан дуу болно.