• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-28 17:33:08    
Хvvхдийхээ далд чадавхийг яаж илрvvлэх бэ

CRI

    Зарим эцэг эхчvvд бусад гэр бvлийн хvvхдийн цэцэн сэргэлэн, цовоо дэгжин байхыг vзээд, єєрийн хvvхдээ болохгvй байна гэж боддог. Yнэндээ хvvхэд болгонд бvр єєрийн гэсэн далд чадавхитай байдаг, зєвхєн эцэг эх нь тvvнд ямар боломж олгож, яаж хvмvvжvvлэх дээр байгаа юм.

    Хvvхдээ ойлгох Єдєр тутмын амьдралд хvvхдийнхээ vйл хєдєлгєєн, бусадтай харилцах, наадам тоглоом, ярьж хєєрєх, ном бичиг vзэх зэрэг ажиллагаанаас хvvхдийн дур бахыг ойлгож, vvний улмаар тэдний дур сонирхолд нь тохируулан хvмvvжил хийх нь чухал юм.

    Хvvхдэд нєхцєл боломж олгох Хvvхдийнхээ дур сонирхолыг ойлгосны дараа зорилготойгоор тэдэнд боломж олгож єгвєл таарна. Жижээлбэл: тєрсєн єдрийг нь тэмдэглэхэд хvvхдээ урамшуулан тоглолт гаргуулах, хvvхдийг гэрийн ажилд оролцуулахаар дамжуулан гарын чадавхийг хvмvvжvvлэх бєгєєд хvvхдийн итгэлийг ч нэн нэмэгдvvлдэг байна.

    Урамшуулах Ер нь хvvхдийг байнга урамшуулж байх нь сайн юм. Учир нь тєрєлх чадвар хэдий байлаа гээд завал ажил хєдєлмєр, vйлдлэлд оролцож байж, сая биедээ итгэлтэй болж чаддаг. Биеэ итгэх бол амжилт олохын vндэс суурь юм. Иимээс хvvхдийг байнга урамшуулж байх нь маш чухал юм.

    Хvлцэнгvйгээр хvлээх Хvvхдээ боломж тохиол олгосон бол хvлцэнгvйгээр хvvхдийнхээ далд чадавхийг бадруулах ёстой. Зарим эцэг эх хvvхдээрээ гэрийн ажлаа хийлгэдэггvй буюу хvvхдээ чадахгvй гээд єєрєє хийдэг, ингээд удаан хугацаа болбол хvvхэд бэлэн идэж, амар суусаар байгаад юу ч чадахгvй болдог. Иимээс эцэг эхчvvд хvvхдийнхээ далд чадавхийг яаж илрvvлэх гэдгийг бодолхийлох хэрэгтэй юм.

    Бядуу тархитай хvvхэд биш л юм бол ямар ч хvvхдэд гээд бvр далд чадавхитай бєгєєд бvр єєрийн гэсэн онцлогтой байдгийг та бvхэн яаж андах билээ. Хамгийн чухал нь тэр далд чадварыг яаж илрvvлэх дээр бий. Єнєєгийн нийгэмд аав ээж нар хvvхдээ хvмvvжvvлэх дээр маш их цаг, хvч хєдєлмєр, оюун санаагаа зарцуулж байна. Ялангуяа нийгэм хєгжиж, амьдралын тєвшин дээшлэхийн хирээр хvvхдийн биед зарцуулж байгаа оюун санаа, мєнгє тєгрєгийг юутай зvйрлэх билээ.

    Хvvхдээ бусдаас хоцроохгvй сайн суралцуулъя, мэдлэг боловсролтой болгоё гэж эцэг эхчvvд зvтгэж явна. Єнєєгийн эрэнд хvvхдийнхээ онцлогт тохирсон боловсрол хvртээх нь хамгийн чухал юм. Хvvхдийн сурах ёстой юм даанч олон бий, тэр болгоныг сургана гэдэг тийм ч амархан хэрэг биш юм. Иймээс хvvхдийн далд чадавхийг гvйцэд ойлгож мэдсний дараа тэр онцлог шинжид нь тохируулан хvvхдээ хvмvvжvvлэх нь хамгийн чухал байдаг. Юуг сурлаа гээд тэр нь энэ хvvхдийн єєрийн авьяаст нь тохирсон эсэхийг анхаарах хэрэгтэй. Хэрэв буруу сонголт хийсэн бол хvvхдийн тань насны хувь тавилантай холбогдох болно. Иймийн тул хvvхдийн далд чадавхийг гvйцэд нээж, зєв ойлгох нь хамгийн чухал юм гэдгийг энд сануулъя!