• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-28 17:35:37    
Хvvхэд гутарч биеэ голбол яах вэ?

CRI

    Єнєєгийн нийгэмд маш олон хvvхэд биеэ голох сэтгэхvйтэй болж байна. Єєрийгєє тархи бядуу, бусад хvvхэд цєм єєрєєсєє илvv, эсвэл бусдын гэр бvлийн нєхцєл єєрєєсєє сайн гэж бодох, сургуульдаа олноос тvрvvлсэн хvvхэдтэй харилцах дургvй, багшийн даалгасан дасгал даалгаврыг ч сэтгэлийн дарамт болгож, сайн хийж чадахгvй бол хамт сурч байгаа хvvхдvvдийн шоолохоос айдаг. Сурлагын талаар ч нvдний ємнє бvтээл, бvтээмждээ сэтгэл ханаад дэвшихээр чармайдаггvй байдаг. Иймэрхvv хvvхдvvд єрсєлдєєн сорилт ихтэй 21-р зуунд хоцорч мэднэ. Иймээс аав ээжчvvд єєрийн vр хvvхдээ "Номхон" "Хэрэг уршиг татдаггvй" гээд санаа амар сууж болохгvй, харин нэг зvйлийн умтгайлж болшгvй хариуцлагаар иймэрхvv байдлаасаа зайлуулах хэрэгтэй. Доор хvvхдийн биеэ голох сэтгэцээс зайлсхийх хэдэн зvйлийн аргыг танилцуулъя! Туршиж vзээрэй!

    Бусдаар жишээ болгох арга

    Биеэ голдог хvvхэд ерєєс єєрийн эмзэг талаа хэтэрхий чухалчилж, байнга єєрийн хvрэлцэхгvй талаа бусдын давуу талтай харьцуулах гээд байдаг. Yvний дvнд, харьцуулах тусмаа улам итгэл алддаг, иймэрхvv байдалд чиглvvлэн аав ээжvvд хvvхдээ нэртэй хvмvvсийн намтрыг олж vзvvлэх буюу нэрт хvмvvсийн багын vеийн бахтай vлгэрийг ярьж, ямар ч хvн гээд бvр алдаа оноо, эмзэг буруу гаргах явдал тохиодог, тэдгээр нэр тєртэй хvмvvс ч алдаа буруутай байлаа гээд гуниж гутардаггvй, харин бvр зоригтой єєрийгєє давж, эцсийн бvлэгт амжилт олсон гэдгийг хvvхэддээ тодорхой ойлгуулах хэрэгтэй байдаг. Бусдаар жишээ болгож, хvvхдээ урамшуулан, хvvхдийг єєрєє би ч бусдаас дооргvй гэдгийг зєв ойлгуулахад хvрвэл хvvхдийн биеээ голох сэтгэц доороо арилж, итгэл зориг нь нэмэгдээд сэтгэлийн дарамтаас салж чаддаг байна.

    Насанд хvрэгсдэд авч хэлбэл "Ялагдал бол ялалтын эх" гэдэг. Гэтэл хvvхдэд авч хэлбэл энэ vгийг єєрчлєєд "Ялалт бол сая ялалтын эх мєн" гэвэл зохино. Учир нь олон нугачаа бvдрэл хийгээд ядагдал нь хvvхдийг итгэл зориггvй болгож, vvнээс болж ямар ч явдалд зориггvй, хийж чадахгvй гээд хойш суудаг байна. Аав ээж бологсод vр хvvхэддээ дэндvv арвин єндєр шаардлага тавьж болохгvй, харин аль чадахаар тэдэнд амжилт олох нєхцєл боломжийг бий болгож єгєх хэрэгтэй. Хvvхдийн олсон амжилтыг байнга сайшаан урамшуулж байвал єдєр єдрєєс аажмаар хvvхэд биеээ голох нь мартагдан, гутрангуй сэтгэцийн бараан сvvдрээс салж, явах тусмаа амжилт олж чаддаг юм.

    Хvvхдийн биеээ голох сэтгэц нь тєрєлх биш юм. Эх эцэг болон багшийн зэмлэл нь єдєр удаандаа хvvхдийг биеэ голох сэтгэцтэй болгодог. Хvvхдийн иймэрхvv хэвийн бус сэтгэцийг vгvйсгэхийн тєлєє, хvvхдэд шаардлага тавихдаа санаачилгатайгаар хvvхдийн бие дээрх давуу сайн талыг илvv илрvvлэх хэрэгтэй. Жишээлбэл, хvvхэд удаа болгон 60 хувийн оноо авдаг байсан бол энэ оноо ч мєн дэвшил, дараа удаа бvр сайн оноо авна гэж хvvхдийг урамшуулбал хvvхэд єєрийгєє тийм таруу биш гэж бодоод сурах урам зориг нь аажмаар нэмэгдэж чаддаг юм.

    Иймээс биеэ голж гутардаг хvvхдийг илvv урамшуулах хэрэгтэй, харин байнга зэмэлж болохгvй юм.