Yзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрvvлгийн сурвалжлагч саяхан Євєр Монголын Єєртєє Засах Раионы Ордос хотод амьдардаг Монгол тоглоом судлааг П. Тємєр гуайг сурвалжиллаа.
П. Тємєр гуай Євєр Монголын Шилийн Гол Аймгийн Шулаан Цагаан хотод тєрж єссєн юм байна. тэрээ мянаг есєн зуу жаран таван онд Євєр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Хэл Уран Зохиолын Анги дvvргээд тухайн vейн Их Зуу Аймагт Багшаар томилогдож ажилласан байна. Тємєр гуай дунд сургуулийн багшын ажлыг дєч гаруй жил хийж, одоо тэтэгвэртээ гараад байгаа юм.
П. Тємєр гуай хархаон багаасаа Монгол шатар тоглох дуртай хvн байжээ. Тvvний элэнц, євєг, аав нар нь шатар сайна тоглодог хvмvvс байжээ. Ялагуяа тvvний аав Пунцаг Ринчен гэдэг хvн тухайн vейн цахар аймагтаа нэртай шатарчин байснаар барахгvй "Монгол шатрын зуун шvvлцээн" гэдэг ном хvртэл бичиж байсан нэгэн байлаа. гэр бvлийн иймэрхvv нєлєєгєєс болж П. Тємєр гуай анхандаа шатрын хорхойтон байсан санжээ. Тэр мянга есєн зуу тавин найман оноос нутгийн ахмад хvмvvсийг сурвалжилж, шатар гэдэг тоглоомыг сонирхон судлаж байжээ. Хожим нь Ордос нутагт очоод ч энэ ажлаа тасалдуулалгvй хийсээр ирсэн байна.
П. Тємєр гуай анхандаа зvгээр шатар сонирхдог байсан бол сvvлдэж ирээд Монгол vндэстний бусад тоглоомын зvйлд ч сонирхол тєрсєн байлаа. ийнгээд мянга есєн зуун наяан найман он болтол гуч гаруй жил хэрэсч Монгол ардын дєрвєн зуу гаруй тоглоомыг эмхтгэн цуглуулж,судалжээ. Судлах тутам баханд нь орж, сvvлдээ бvр Монгол тоглоомын тухай эрдэм шинжилгээний ажил руу орчихсон байв. Тэрээ гэргийтэйгээ хамтаар " Монгол Уламжлалт тоглоом" гэдэг дээд доод хоёр боть ном бичиж хэвлvvлсэн байлаа.
Монгол ардын тоглоом бол Монгол vндэстний тvvхийн бvтээгтхvvн бєгєєд vйлдвэрлэл амьдралыг тусгасан гайхамшигт соёлын єв мєн гэж тэр vздэг байлаа.Монгол тоглоомын бусад тоглоомоос ялгагдах зvйлийн тухай тэр хэлэхдээ, Монгол шатарт шvvлцээн гэж байдаг. Бусад шатар мад хийвэл ялалт байгуулчдаг. Гэтэл энэ нь Монгол шатры хувид зvгээр нэг энгийн ялалт юм. Монгол шатарт доод дунд дээд гэж зуу найман ялалт байгуулах арга бий. Монгол хvvхдvvд багаасаа шатар тоглох нь тэднэрийг маш сэрэглэн болгодог юм. vvнд манай євєг дээдсийн уудлаад барашгvй ухаан самбаа агуулагдаж байдаг шvv. Жишээ нь Монгол шатарт Монгол хэл, тоо бодлого, цэргийн ухаан, гvvн ухаан зэрэг бvгд багтаж байдаг юм гэлээ.
П. Тємєр гуай бас Монгол тоглоомын Шинжлэх ухаанд холбогдох тал гэх эрдэм шинжилгээний єгvvлэл бичиж олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод алтан медаль авч байсан тvvхтэй юм. та бvхэ энэ тухай сурвалжлага сонсоорой.
|