Олонх хvvхдийн хувь заяа нь голцуу гэр бvлийн хvмvvжилтэй холбоотой байдаг. Хvvхдийн хувь заяа нь голцуу сургууль болох тєдийгvй сайн сургууль, нэртэй сургуулиас шийдвэрлэнэ гэж олонх гэр бvл ингэж vздэг. Зарим нь бас хvvхдийг хvмvvжvvлэх бол сургуулийн явдал, тиймээс олонх гэр бvл хvvхдийн ирээдvй болон хvсэл эрмэлзлэлийг сургуульд найдаж, хvvхдээ зєвхєн багшийн шаардлагад хvрч, удаа бvрийн шалгалтад єндєр оноо олж чадвал даруй ирээдvй нь гэгээн саруул байна гэж vздэг. Хvvхдэд авч хэлбэл зайлшгvй гэр бvл чухал болохоос биш харин сургууль биш юм. Зарим эцэг эх хvvхдийн сурлагын хир бvтэмжийг маш хvндэтгэдэг.
Yнэнийг хэлэхэд оюуны чадварын талаар их сургуульд орж чадах хvvхэд олон бий, гэвч хичээл номын дарамтаас айх, зарим нь залхуу, зарим нь дур зоригоор аашилдаг, мєнгє тєгрєг их зардаг гээд олон янзын хvvхдvvд бий. Эдгээр гэмийг сургуулиар хариуцуулж болохгvй, тэр нь гэр бvлийн хvмvvжилтэй холбоотой байж, хvvхдийн нэг насан турш нєлєєлдєг байна.
Гэр бvлийн хvмvvжлийн сайн муу нь бvх гэр бvлийн аз жаргалтай холбогдоно. Хvvхдээ зєв боловсролтой болгож хvмvvжvvлж чадахгvй гэр бvлийнхэн бусадтай хvvхдийнхээ тухай ярихаас зvрхшээж, нvvрээ гээхээс айдаг. Багш эцэг эхийг нь дуудахад "Хvvхэд бас ямар хэрэг гаргаав?" гэж зовдог, сургуульд очоод багшид зэмлvvлсэн ч уураа дарж зогсдог, гэтэл гэртээ харьсны дараа уур хорсолоо хvvхэд буюу ханьдаа гаргаж, гэр зуур хэрvvл маргаан тасардаггvй болохоор зарим хvvхэд энэ бvхнийг тэсвэрлэж чадахгvй болоод гэрээсээ зугтааж явдаг ч бий. Цаашлаад хvvхдийн явдлаас болж, гэр бvл салж сарних явдал ч гардаг. Иймээс гэр бvлийн хvмvvжлийг хvндэтгэхгvй бол хvvхэд хийгээд гэр бvлийн аз жаргал тэр чигээрээ дуусч мэдэх юм. Yvнийг хэлэхэд, гэр бvлээ хайрлахгvй хvн хэд байх бэ? "Би хамаарахгvй, яавал ч яаг" гэдэг хvн байдаг боловч гэр бvлээ сайхан авч явъя гэж чармайж явдаг хvн олон бий. Зарим нь байнга ялагдалд учирдаг болохоор "Хамаарахгvй" гэдэг vгээр єєрийн биеээ тайтгаруулж байгаагаас биш хэн ч єєрийн vр хvvхэд, гэр бvлээ санаандаа авахгvй байж чадах билээ, энэ нь хvндэтгэн vзэх буюу хvндэтгэн vзэхгvй байх асуудал биш, харин яаж хvндэтгэн vзэх явдал болох юм. Хvндэтгэн vзэх гэдэг нь сохор балайгаар багшийн хэлснийг журамлан хэрэгжvvлэх буюу хvvхдийн сурлагын бvтэмжийг хєєцєлдєх гэсэн явдал биш юм, vvний зангилаа нь хvvхдийг хvмvvжvvлэх чадавхийг дээшлvvлэхэд бий.
Єнєєгийн нийгэмд Хятадын гэр бvлд ганц л хvvхэд хvмvvжvvлэх байж байна. Аав ээжvvд байнга гэр бvлийн хvмvvжлийн мэдлэгийг суралцан, хvvхэддээ шинэ цаг vеийн нийгэм орчин ахуйд зохицсон боловсролтой болгон хvмvvжvvлэх хэрэгтэй юм.
|