• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-29 20:54:04    
Эрбулзян болон тvvний "Баваан хотын охин" маркийн морин шош

CRI

    Хятадын баруун хойт нутгийн Синьзянгийн Уйгарын Єєртєє Засах Районд Даваан хот гэдэг нэг газар байдаг бєгєєд уг нутаг бол эртний торгон зам дээрх нэг жижигхэн суурин юм. 60 гаруй жилийн ємнє, "Даваан хотын охин" гэдэг дуу зохиогдон дуулагдаж нийтэд дэлгэрсний хойш, тэндэх нь бvх Хятадад нэрд гарсан бєгєєд Даваан хот нь гоо бvсгvй олонтой нутаг хэмээн алдаршсан билээ. Єнєєдєр гэхэд тэнд амьдарч байгаа Эрбулзян гэдэг тариачин мєн "Даваан хотын охин" маркийн морин шош (конские бобы)-оороо нэрд гарч амьдрал ахуйгаа єєд нь татаж маш их амжилтанд хvрсэн байна.

    Давааныг хот гэдэг боловч vнэндээ тэр нь зєвхєн нэг жижиг суурин тєдий газар болох бєгєєд Єртєє Засах Районы тєв Єрємч хотоос 40 шахам километр зайтай оршиж байдаг юм. Уг суурины гудамжинд "Даваан хотын охин" нэртэй морин шошийн тєрєлжсэн нэг дэлгvvр ажиллаж байдаг бєгєєд тэр дэлгvvрт хуурсан, тосон буцалгасан гэх зэрэг арван хэдэн тєрлийн морин шош зарж байна. Дэлгvvрийн эзнийг нь Эрбулзян гэдэг юм.

    Морин шош бол Синьзянгийн Даваан хотын онц бvтээгдэхvvн болно. Тэндэхийн морин шош нь том мєртєє бас амт чанартай сайтай байдаг. Даваан хотод амьдарч байгаа Эрбулзянгийнхан олон vеэрээ морин шош тарьж худалдахад тvшиглэн аж тєрж ирсэн байна. Эрбулзян багын vеийн байдлаа эргэн санаж хэлэхдээ, хvvхэд бага байхад би эжээ дагаж замын хажууд морин шош худалдаж байсан. Тэр vед Даваан хотын гудалмж нь морин шош худалддаг газруудаар тvvрч байсан юм гэжээ.

    Уйгарчууд худалдаа наймаа хийхэд маш сонирхолтой байдаг. Эрбулзян ч хэлэлгэнгvй мєн адилхан байлаа. Тэрээр єсч єєлэй болсныхоо дараа, єдєр болгон эртлэн босч, замын хажууд морин шошоо дэлгэн худалах болсон юм.

    Сvvлийн жилvvдэд тухайн орон нутгийн Засгийн газраас хєрєнгє оруулж, худалдааны тусгай нэгдсэн зах гаргаж ажиллуулснаар, Эрбулзян замын хажууд морин шош худалдахаа больж, нэгдсэн захад орж худалдаа наймаа хийх болсон байжээ. Эрбулзян худалдаа наймаандаа сайн байдаг болохоор, хэдхэн жилийн дотор тvvний ашиг орлого нь маш тvргэн нэмэгдэж, гэр ахуйн амьдралын байдал нь ч ихээр сайжирчээ. 6 жилийн ємнє, Єрємч хотноо болсон олон улсын хэмжээний эдийн засаг, худалдааны нэг яармагт оролцоод, Эрбулзян ийм нэгэн санаа оноо авсан байжээ. Тэр хэлэхдээ: "Яармаг дээр очиж vзэхэд олон бvтээгдэхvvний дотор, зєвхєн манай Даваан хотын морин шош л маркгvй байсныг харсан юм. Найз нар маань надад 'Цаст уул' гэхэ зэрэг марк бvртгvvлэхийг сануулж байсан билээ. 2000 онд би єєрийн гэрийн тарьдаг морин шошиндоо 'Цаст уул' гэсэн марк бvртгvvлсэн юм" гэжээ.

    Тэр vеэс эхлэн Эрбулзян юуны ємнє Даваан хотод морин шошны нэг vйлдвэр байгуулан ажиллуулаад, дараа нь бас Єрємчид тєрєлжсєн нэг тусгай дэлгvvр гарган ажиллуулсан байна. Гэвч тvvний бvтээгдэхvvн нь борлуулга тийм сайн биш байжээ. Бvтээгдэхvvнийх нь боловсруулалтын технологи дор, баглаа боодол нь ч зэрэглэлд хvрэхгvй байсныг Эрбулзян олж мэдсэн байлаа.

    Ингээд Эрбулян худалдаа наймааны ажлаа тvр зогсож, бусдад шавь орж арга технологи сурч эхэлсэн байв. Морин шош боловсруулах хэдэн зvйлийн арга технологийг сурсныхаа дараа, Эрбулзян уулын vйлдвэртээ техникийн шинэчлэлт хийсэн байна.

    Нэг єдєр, Эрбулзян vйлдвэртээ ажилдаа яарж байхдаа хаанаас юм бvv мэд, танил дасал болсон "Даваан хотын охин" дууны эгшиг гэнэт дуулсанд, тvvний нэрээр єєрийн худалдаж байгаа морин шошийнхоо марк болгоё гэсэн санаа тєрсєн ажээ.

    "Даваан хотын охин" дууг Хятадын ардын нэрт хєгжимчин Ван Лобинь 60 гаруй жилийн ємнє тухай орон нутгийн ардын дуунд vндэслэн єєрчлєн найруулсан юм. Эрбулзян єєрийн гэрийн тарьдаг морин шошиндоо "Даваан хотын охин" марк бvртгvvлжээ. 2001 оны 9-р сард Эрбулзян шинэ технологиор болосруулсан морин шошоо авч, Єрємч хотноо болсон олон улсын хэмжээний эдийн засаг, худалдааны нэг яармагт дахин оролцсон байлаа.

    Тэр удаа, Эрбулзянгийн авч очсон "Даваан хотын охин" маркийн морин шошоо нь удсангvй бvхнээрээ зарагдаж дууссан байжээ. Гадаадын зарим худалдаачид бас Эрбулзянтай худалдааны гэрээ хийсэн байлаа. Эрбулзянгийн энэ бvтээгдэхvvнд зарим худалдаачид нь бас "Охин шош" гэсэн сайхан нэр єгсєн байв. Тvvнээс хойш, Эрбулзянгийн худалдаа наймаа нь улам сайн болсон юм.

    "Миний vйлдвэрийн ажил тєрєл явах тусмаа єргєжин тэлж байна. Бидний бvтээгдэхvvний борлуулга ч сайжирлаа. Би єнєє хэсэг тариачидтай гэрээ байгуулаад, тэднээр чєлєєт цагт нь морин шош тариулж, энд авчруулан боловсруулж байна" гэж Эрбулзян хэллээ.

    Наймаа хийхэд vнэнч байх хэрэгтэй, Эрбулзян ингэж хийж байж сая амжилтанд хvрсэн юм гэж тvvнийг таньдаг мэддэг хvмvvс нь ярьж танилцуулж байсан юм. Эрбулзянгийн гэргий Айсегvл нь нєхрийнхєє тухай хэлэхдээ: "Тэр бол маш чадварлаг хvн юм. Манай 'Даваан хотын охин' маркийн морин шошны наймаа єнєєдрийн шиг сайн болсон нь хялбараар хvрсэн зvйл биш юм. Бид энэ ажлаа цаашид vргэлжлvvлэн, нэн арвин, нэн чанар сайтай морин шош vйлдвэрлэнэ" гэжээ.

    Єнєє, Эрбулзянгийнхан Даваан хотод жилд 2000 тонн морин шош боловсруулж чалах нэг vйлдвэр байгуулаад байна. Эрбулзянтэй нутаг нэгтэй 63 настай Уйгар євєє Зунур хэлэхдээ: "Сvvлийн жилvvдэд Даваан хотод маш их єєрчлєлт гарлаа. Бид єнгєрсєнд шавар байшинд сууж байсан бол, одоо бvр ваар тоосгон байшинд суух боллоо. Идэж ємсєх зvйлд санаа зоволтгvй болж, их олон айл єрх бvр суудлын машинтай болсон. Амьдрал маань яг л єнгєрсний зvvдэн дэх диваажиных юмшиг санагдаж байна" гэлээ. /О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав/