• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-29 20:57:51    
Хятадын соёл иргэншлийн vvсэл хєгжил—ёслолын бvрэлдэн буй болсон тvvх

CRI

    Хятадын соёл иргэншил нь эрт дээр vеэсээ аваад ёслол хєгжмийн соёл иргэншил хэмээн нэрлэгдэж ирсэн билээ. Ёслол юм уу ёс тогтоол гэдэг бол Хятадын соёл иргэншилд л байдаг, хэдэн мянган жилийн соёл иргэншлийн тvvхэн дэх ямагтын хvчин зvйл болох бєгєєд энэ нь Хятадын соёл иргэншлийн эртний бусад соёл иргэншлээс ялгагдах гол онцлог болох юм. Хятадын "Ёслол" нь яаж буй болсон, тэр нь хэчнээн жилийн vvх тvvхтэй болсон тухай хvмvvс их сонирхдог юм.

    Эртний Хятад оронд олон vеийн улс тєрчид, сэтгэгчид бvр ёслол болон тvvний нийгэмд гvйцэтгэдэг vvрэг vйлдлийг маш их эрхэмлэсээр ирсэн юм. Жишээлбэл аль эрт манай тооллын ємнєх 11-р зууны Жєv улсын vед ёслол нь улс орны тогтолцооны чухал бvрэлдэхvvн хэсэг болно гэж тухайн vеийн улс тєрчид vзэж байсан аж. Хятадын тvvхэн дэх хамгийн их нэртэй сэтгэгч Кvн зи (манай тооллын ємнєх 551 оноос мєн ємнєх 479 он)насан туршдаа улс орныг ёсоор засахыг санаачилж, тvvний тєлєє хvчин зvтгэж явсан байлаа. Кvн зи-гээс хойш 2000 гаруй жилийн дараах Хятадын фиодалын нийгмийн vед улс тєрчид Кvн зи болон Кvн зийн сургаалтны уламжлалыг залгамжлан хєгжvvлж, улс орныг амгалан тайван байлгахад "Ёслол"-ын гvйцэтгэх онцгой vvргийг маш их эрхэмлэн дээдлэж, тvvнийг Хятадын соёл иргэншлийг бусад соёл иргэншлээс ялгах соёлын vндсэн хэмжvvрээр vздэг байсан юм.

    Хятадын соёл иргэншлийн євєрмєц vзэгдэл болсон эртний Хятадын ёслол нь хэрэг дээрээ бvрэн тєгєлдєр дvрэм тогтолцоо болон соёлын систем байсан юм. Энэхvv системд улс тєр, хууль, шашин шvтлэг, ёс суртахуун, нийгмийн тогтолцоо зэрэг их олон агуулгыг хамарч байдаг юм. Ёслол болон ёс дvрэм нь хаант тєрийн ноёрхогчид тухайн vеийн улс тєр, тайхилга тайлга тавих, vр тариа тарих, цэрэг арми зэрэг талын бодит шаардлагын дагуу vvдэн бvтээсэн язгууртадын давхаргад хэрэгжvvлэх бараалахах, холбоо байгуулах, тахилга тайлга тавих, оршуулгын ёслол vйлдэх, цэрэг анги, хурим найрын зэрэг талын ёслол дээр илэрдэг байна.
Ёслолын нийгмийн чадавхи нь нэр зэрэг тогтоох, эрхэм эгэлийг ялгах, баян ядууг тодотгох дээр илэрдэг тул адиль бус зиндааны язгууртан ар адиль бус зэрэглэлийн ёслол vйлдэж, ёслол явагдах бvр vvнд орлцогч нь єєр єєрийн зэрэг зиндааны дагуу тvvндээ тохирсон ёслолын зэмсэг хэрэглэх юм уу эсэхvvл єєрийн зиндаанд тохирох ёслол vйлднэ.

    Он цаг их удсан ба сурвалж бичиг ховорхон байдаг зэрэг шалтгаанаас болж, балар эртний vеийн язгууртадын давхаргын ёслол vйлдэж байсан євдєгш их байдлыг 20-р зуунаас хойш олон газрын эртний соёлын буурьт шинжилгээ хийсэн материалаас их тєлєв байдлыг нь ойлгож болох юм.

    Олон газрын археологи судлалын материалаас vзэхэд Хятад ёслол болон ёс дvрэм нь аль эрт шинэ чулуун зэвсгийн vеийн соёлд vvсэн бvрэлдэж байсан аж. Хєх- мєрний доод урсгалын сав газрын гурвалжин хойгийн районы єнєєгєєс 5000 жилийн ємнєх Лян жvгийн соёлд ёс дvрэм нь нэн их системжих дvрэмжих тогтолцоожих тєлєвтэй болсон байлаа. Юуны ємнє Лян жvгийн соёлын хурж цугларсан хэлбэр байдал болон тvvний цар хэмжээ нь, тухайн vеийн нийгэмд зэрэг дэсийн ялгаа тодорхой болж, Парамид суварганы хэлбэртэй нийгмийн давхаргын систем бvрэлдэн тогтоод байсныг харуулсан байна. Хоёрдугаарт, Лян жvгийн соёлын булшуудад шинжилгээ хийсэн археологийн тайлнаас vзэхэд, том дунд жижиг гэх мэтчилэн олон хэлбэрийн булшуудыг харьцуулж vзсэнд, булшны цар хэмжээ, хэлбэр байдал, дагуулж оршуулсан эд бодисын тєрєл зvйл чанар чансаа гэсэнгvй бvр маш их зєрєєтэй тодорхой ялгаатай байсан аж. Булшуудад тухайн булшинд оршуулсан хvний амьд сэрvvн байх vеийн нэр тєр нийгмийн байр суурийг харуулсан ёслол хєгжмийн зэмсгийн олон цєєний зєрєє нь тухайн vеийн нийгэм бол зэрэг дэсийг маш их ялгаж байсан нийгэм болохыг харуулж, ингэж нийгмийн олон давхаргын хvмvvсийг дээд доод эрхэм эгэл гэж хувааж байсан нь ёслол болон ёс дvрмийн оршиж байсны чухал гэрч тэмдэг болох юм.

    Тvvхнээс авч vзэхэд, Лян жvгийн соёлын vеийн эртний ёслолын систем нь Лян жvгийн соёлын мєхєж сєнєхийг дагаж устаж арилсангvй бєгєєд тvvнээс хожмын vеийн хаант тєрvvд тvvнийг залгамжлан авснаар тэр нь эртний Хятадын соёл иргэншлийн хамгийн их онцлог бvхий агуулга болсон байна. Эртний эдгээр ёслол нь цаашид хєгжиж, будлиантай бєгєєд бvрэн тєгєлдєр соёл улс тєрийн систем болж, ёслолын соёлын vзэл санааг багтаасан бєгєєд ёс дvрмийн нийгмийн чадавхийг ч багтааж, адиль бус язгууртаны давхаргын эзэлдэг ордон харш, эд хэрэгсэл, хувцас хунирын тухай тодорхой тогтоолоор дамжуулж, ойр дотно юм уу хєндий зайдуу, эрхэм дээд юм уу эгэл доод гэсэн зєрєєг ялгах зарчмыг харуулсан байна.

    Yvнээс гадна ёслолын дvрэмд хааны эрх сvрийг харуулсан цэргийг командалах эрхийн бэлэг тэмдэг болсон хаш тємєг, тэнгэр газрыг тахихад хэрэглэдэг билэгт хаш, бал хаш, цоморлог хаш, тєгрєг хаш зэрэг бодитой ёслолын эд хэрэгслvvдээс Хятадад л байдаг хашны євєрмєц соёл буй болсон байна. Ёслол болон ёс дvрмийг анх эхэндээ Хятадын эртний ноёрхогчид боловсруулан тогтоож, хэрэгжvvлж байжээ. Тvvнийг Кvн зийн сургаалтад эмхлэн найруулж уламжилснаар хожим нь vе vеийн албаны талын авч хэрэгжvvлдэг улс тєр болон ёс суртахууны хэм хэмжээ болж, Хятадын уламжлалт соёлын бvрэлдэн буй болоход маш гvн vр нєлєє vзvvлсэн байна. /Э. Цогзолмаа орчуулав/