Yй тvмэн хvний дундаас тvvний 300 юань гаргаж эмнvvлсэн боловч хавдар нь буугаагvй байгаа баруун нvд нь хvмvvст анзаарагдаж магадгvйгээс бусад нь энгийн хvнээс ялгаатай зvйл алга. Дэндvv ерємдєг байдаг тvvнийг хvмvvс харин ч ажил хайж яваа хvн юм болуу гэж андуурч магадгvй юм. Гэвч тvvнийг ган хуурай уулархаг районы шар хєрсєт єндєрлєгийн элсэнд гудачиж явах vед тvvний эргэн тойронд тунгалаг булгийн ус шиг жингэнэх хvvхдvvдийн иниэд бялхаж, уулан тосгоны хаа нэг газар нь очсон ч vй олон хvний хайр хvндэтгэлийг олдог байна.
Тэр бол хувьсгалын хуучин тvшиц болох Гань сv мужийн Хvй нин сяний Хань жиа ча гацааны Чан шань бага сургуулийн заан сургах нэг цэгийн орлогч багш юм. Тvvнийг Ван жиань линь гэдэг. Тэрээр 1988 онд орлогч багш болсноосоо аваад цалинг нь 45 юань байснаасаа 75, 85, 120, 200 юань болон єсч, 17 жилийн турш Хятадын хєдєєгийн энэхvv заан сургах цэгт ажилласаар аж.
Энэ заан сургах цэг нь ганцхан тасалга хичээлийн танхим дотроо хоёр мєр ширээтэй, гурван ангийн 20 сурагч бvр энэ ганц танхимд хичээллэж байгаа аж. Ван жиань линь багш эхлээд 1-р ангид хичээл заахад 2-р ангийн хvvхдvvд тасгаалаа хийцгэнэ. Нэг хичээлийн танхимд хэдэн ангийн хvvхдvvд хамт хичээл хийдэг бол Хятадын хєдєє тосгоны нийтлэг vзэгдэл болох юм.
1987 онд Ван жиань линий ах нь энэ заан сургах цэгийн багш хийж байгаад нас барснаас хойш тэрээр гацааныхаа урилгаар эндхийн орлогч багш болсон байлаа. Би амьдарлын нєхцєл боломжийн тєлєє хєєцєлдєхгvй, жаргаж цэнгэхийг бодохгvй, vе vеийн хvvхдvvдийг л хvн болгохыг бодож байгаа юм. Энэ бол нvдэнд харагдахгvй vнэ цэнэ болох юм гэж Ван жиань линь ярдаг байна. Ван жиань линий ээж нь бие муутай, эхнэр нь ганцаараа vр тариагаа тарьж, єєрийн хоёр хvvхэд болон ахынх нь хоёр хvvхдийг тэжээдэг болохоор тvvний 200 юаний цалинг нь хаанаан ч хvрдэггvй аж. Би дvч гарчигсан хvн, хар амиа бодсоны оронд хvvхдvvдээ бодсон нь дээр. Би эрvvл саруул байдаг л юм бол сургуулиа хаахгvй гэж Ван жиань линь ярьдаг байна.
Чан шаний заан сургах энэ цэгийн нэг хугацааны суралгын болон сул зардал 600 гаруй юань л байдаг. Хvvхдvvдийн тоглох зvйл гэж нэг тээс, нэг бємбєг л байдаг байна. Шороо овоолж хийсэн одон бємбєгийн тайз нь салхи бороонд элэгдэж, оронцог тєдий болсон байлаа. Сургуульд нь сохор мєнгєний нєєц байхгvй. 2002 онд Ван жиань линий баруун нvд євчилсєнд гацаанаасаа 300 юань зээлvvлж эмчлvvлсэн боловч илааршиж чадсангvй, єнєє ч хавдартай хэвээрээ байсаар байгаа юм байна. Ийм нєхцєлд уг заан сургах цэг нь ноднин бvх гацааныхаа 30 цэгийн шалгаруулалтад хэл бичиг, тооны шалгалт нь бvр нэгдvгээрт орсон байна. Мєн энэ сургуулиас арван хэдэн хvvхэд их сургуульд орсон байна. Ноднин Ван жиань линий заан сургах аргын талаар судалсан єгvvлэл нь шагнал хvртсэн байлаа. /Э. Цогзолмаа орчуулав/
|