5-р сарын 1-ний vдээс ємнє Шанхайн Жиньжян ёслолын танхимд олон хvмvvс хуран цагларчээ. Дэлхийн аваргууд Шанхайд хуран цугларах арга хэмжээ энэд зохиогдож байна. "Ширээний теннисийн дэлхийн аваргын єлгий" болох Шанхай аваргууд та нараа мартахгvй юм.
Тавдугаар сарын анхны єдрийн Шанхай хотод бороон орсоор байгаа хэдий ч дэлхийн аваргууд маань арга хэмжээнд оролцохоор ирцгээж байлаа. Yvнд 20-р зууны 60-аад онд алтар нэрээ мандуулж, эх орондоо яруу алтар авчирж єгсєн Чжю Чжvнхvй, Чжуан Зэдvн, 20-р зууны 70-аад оны Чжэн МиньЧжи, Линь Хvйчин, 20-р зууны 80-аад оны Тvн Лин, Гэ Шин ай нарын зэрэг хvмvvс байна. Хятадын ширээний теннисийн шигшээ багийн ерєнхий дасгалжуулагч байсан Цай Чжэнхуа ч арга хэмжээнд оролцохоор тусгайлан хvрэлцэн ирчээ.
Дэлхийн ширээний теннисийн аварга шалгаруулах 48-р удаагийн тоглолтыг зохион байгуулах хорооны дарга, Шанхай хотын дарга Хань Чжэнь нарын зэрэг дэлхийн ширээний теннисийн тоглолтыг зохион байгуулах хорооны удирдагч нар тус удаагийн арга хэмжээнд оролцжээ.Хань Чжэнь нарын зэрэг хvмvvс дэлхийн аваргуудтай халуунаар гар атгалцаж, дэлхийн аваргуудын Хятадын ширээний теннисийн спортын vйл хэрэгт оруулсан гарамгай хувь нэмэр, дэлхийн ширээний теннисчидийн хоорондын найрамдал, хєгжлийг ахиулахад оруулсан асар их хvчин чармайлтыг єндрєєр vнэлсэн байна.
Дэлхийн аваргуудын Шанхайд хуран цугларах арга хэмжээ нь энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн 48-р удаагийн тоглолт болохын дагуу болж байна. Аваргууд маань Шанхайд олон арга хэмжээнд оролцох болно.
Ширээний теннисийн дэлхийн аваргуудын єлгий болсон Шанхайн ард иргэд vндэсний бємбєгдєє онцгой оргилом халуун сэтгэлгээтэй юм. Энэ удаагийн тоглолтын хугацаанд аваргууд маань Шанхайд хуран цугларсан нь хотын иргэдийн залуугийн vеийн сайхан дурсамжийг дахин санагдуулах болно гэж Шанхай хотын ширээний теннисчидийн нийгэмлэгийн дарга Чжэнь И пин тэмдэглэжээ.
Рvн Готуань 1959 онд шинэ Хятад улсад анхны алтан медаль авчирснаас одоод болтол Хятадын ширээний теннисчид дэлхийн ширээний теннисийн тоглолтоос 95.5 алтан медалийг эх орондоо авчирчээ. Хvмvvсийн сэтгэл зvрхийг догдлуулсан тэмцээнvvд нь хvмvvсийн нvдэнд харагднам. Гэтэл духайн vеийн гал залуу насандаа гялалзаж яваа тамирчид маань єнєє зажин vс нь бууралтсан настан буурал болжээ. дэлхийн олон газар таран суугаа аваргуудын маань зарим нь гучин жил нvvр учран золгоогvй байсаар. Энэ удаа азаар хуран цагларах завшаан олдсон нь сэтгэл санааг алдруулнам аж.
1995 онд Хятадын Тяньжин хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн тоглолтын хугацаанд дэлхийн аваргууд маань хуран цугларсан юм. Yvний дараагаар Рvн Готуаний аварга болсон 50 жилийн ойг тэмдэглэх болон Хятадын ширээний теннисийн шигшээ баг байгуулагдсан 50 жилийн ойг тэмдэглэх vед аваргуудыг бас хуран цугларуулах арга хэмжээ зохиожээ.
|