1926 оны Лондонгоос 2005 оны Шанхайд хvртэл, дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн тоглолт 80-аад жилийн замналыг туулан єнгєрvvлжээ.
Олон улсын ширээний теннисчдийн холооноос гол зохион байгуулдаг дэлхийн ширээний теннисийн том тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн тэмцээн нь 1926 онд Олон улсын ширээний теннисчидийн холбоотой хамт тєрєн гарсан юм. Дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн анхдагч тоглолт Лондонд зохиогдсон. Унгарын баг тамирчид тухайн vед гаргасан эрэгтэйн баг, нэгбvрчилсэн, хос болон эмэгтэйн нэгбvрчилсэн, холимог тэмцээний бvх алтан медалийг авсан байна.
1928 оны хоёрдугаар удаагийн тоглолтод эмэгтэй хос тэмцээнийг гаргаж, 1933 оны наймдугаар удаагийн тоглолтод эмэгтэй багийн тэмцээнийг гаргасан байна. 1928 оноос 1939 он, 1947 оноос 1957 онд дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн тоглолт жил бvр нэг удаа зохиогдож байжээ. 1959 оны хорин тавдугаар удаагийн тоглолтоос хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болсон байна.
Дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн тvvхэнд Хятадын теннисчид сайхан амжилт гаргаж, нийт 95.5 аварга авсан. Унгарын теннисчид 68.5 аварга авсан сайхан амжилт vзvvлжээ. Хятадын баг тамирчид 1952 онд дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн тоглолтод анх удаагаа оролцноос єнєє болтол 29 удаагийн тоглолтод оролцож байна. Хятадын тамирчид 29 удаагийн тоглолтод оролцоод хоёр гайхамши бий болгожээ. 1. 1981 оны 36-р тоглолтод Хятадын баг тамирчид бvх долоон тєрлийн аваргыг авч, тvvхэнд нэг удаагийн тоглолтод бvх алтан медаль авсан цорын ганц баг болжээ. 1995 оны Хятадын Тяньжин хотод зохиогдсон дэлхийн аварга шалгарулах ширээний теннисийн тоглолт болон 2001 оны Японы Осакад зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн тоглолтод Хятадын баг тамирчид бас бvх алтан меалийг авсан байна.
1975 оны 33-р тоглолтоос 1989 оны 40-р удаагийн тоглолтын хугацаанд Хятадын эмэгтэй баг тамирчид залгаагаар 8 удаа эмэгтэй багийн аварга болж, нэг тєрлийн аваргыг залгаагаар хамгийн олон авсан баг болжээ. 1979 оны 35-р тоглолтоос 2003 оны 47-р тоглолт хvртэл Хятадын эмэгтэй тамирчид эмэгтэйчvvдийн нэгбvрчилсэн тэмцээнд энэх рекорд амжилтыг давтан vзvvлсэн байна.
Єнєє Дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн тэмцээн, олимп, дэлхий цомын тєлєєний тэмцээн зэрэг гурван том тэмцээний алтан медалийг нэг теннисчин авсан хvн 11 байгаа. Yvний дотор Хятадын теннисчин дєрєв бий. Тухайлбал: Линь Хvйчин, Цао Юеньхуа, Лю Гєvлян, Ван Нань зэрэг болно.
Дэлхийн ширээний теннисийн тоглолтын 80 жилийн хугацаанд хувиан алтан медаль хамгийн олон авсан рекорд амжилтыг Унгарын тамирчин хадгалсаар байна. Унгарын эрэгтэй теннисчин Бана 1929 оноос 1939 он хvртлэх арван жилд, 21 алтан медаль авчээ. Унгарын эмэгтэй теннисчин Мидниянски 1926 оноос 1935 он хvртлэх 9 жилд дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн аваргыг 18 удаа авсан байна.
Дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн 48-р тоглолт 4-р сарын 30-наас 5-р сарын 6-ны єдрvvдэд Хятадын Шанхайд зохиогдож байна. Тус удаагийн тэмцээнд 145 улс орон газар нутгийн 1500 тамирчин, тасгалжуулагч, албаны хvмvvс оролцов. 104 багийн 574 теннисчин 5 дан тєрлийн тэмцээний алтан медалийн тєлєє єрсєлдєх болно.
|