• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-04 17:07:53    
Техникийн аргаар тэнгэрийн гайг бууруулж байна

CRI

     Хятад улс бол байгалийн гамшигт олон тохиолддог орон юм. Єнгєрсєнд хvн ард цаг агаарын хvнд байдлаас зайлхийн аргагvй болохдоо зєвхєн тэнгэр бурхандаа залбиран даатгадаг байлаа. Одоо бол Хятадчууд тэргvvний шинжлэх ухаан техникийг ашиглан ийм хvнд байдлаас зайлж чадах болсон байна. Энэ нь зохиомол аргаар цаг агаарыг нєлєєлєх гэсэн болно. Єєрєєр хэлбэл, зохих байгалийн нєхцєлд хvний хvч, холбогдох аргаар цаг агаарын єєрчлєлтєд нєлєє vзvvлж хvн тєрєлхтєний эрэл хvсэл болон єєрийнхєє санаанд нийцvvлэх явдал мєн.

     1946 онд Америкийн шинжлэх ухааны зvтгэлтэн, Сухой лёд болон Йоджуулсан мєнгєєр vvлний мєсєн талстыг жижигрvvлэн бороо оруулах аргыг олж мэдсэн байна. Yvнээс хvний хvчээр цаг агаарыг нєлєєлєх шинэ vе шат эхэлсэн байна. Хvн тєрєлхтєн шинжлэх ухаан техникийн аргаар агаар огторгуйн хэсэг давхарга дахь физик химийн явцыг нєлєєлж, байгалийн гай гамшгийг багасган байгалийн эх баялагийг зvй зохистой ашиглаж чадах болсон байна. Одоо дэлхийн 100 гаруй орон болон район ийм аргаар бороо оруулж vvл мєндєрийг сарниулж хяруу буухаас сэргийлж чадах болов.

     Хятдын техникын хvчээр цаг агаарт нєлєєлєх ажил, єнгєрєгч зууны 50-аад оноос эхэлсэн юм. 1958 онд Хятадын зvvн хойт нутгийн Гирийн мужид 100 жил тохиолдоогvй их ган болход Хятадын цаг агаарын станц, Хятадын шинжлэх ухааны академи, Гирин мужийн засгийн газар хамтаараа нисэх онгоцыг ашиглан анх удаагаа хvний хvчээр бороо оруулах туршилт хийгээд амжилтад хvрчээ.Yvнээс хойш Хятадын техникийн аргаар цаг агаарыг нєлєєлєх ажил ихэнх орон нутагт єргєнєєр єрнєж эхэлсэн байна. Хятад улс бол байгалийн гамшигт хамгийн олон дайрагддаг орон юм. Цаг агаарын гай гамшигийн улмаар хохирсон хэмжээ нь бусад гай гамшигаас бий болсон хэмжээний 70 хувь илvvг эзэлж байна.

     Ган болох, мєндєр дайрах, vер буух зэрэг байгалийн гай гамшигт олонтоо тохиолдох нь хєдєє аж ахуйн vйлдвэрлэл, хvн ардын аж амьдралд асар их хохирол учруулдаг юм. Сvvлийн жилvvдэд Хятадын эдийн засаг тvргэн хєгжих хийгээд усны эх баялаг хомсдох зєрчил нь єдєр тутмаа хурцдаж байна. Бvртгэлийн материалаас vзвэл, Хятадын хvн бvрд ноогдох усны дундаж хэмжээ нь 2400 шоо метр байж, зєвхєн дэлхийн хvн бvрийн дундаж хэмжээний дєрєвний нэг хувийг эзэлж байна. Ус ховор байгаа болохоор Хятадын 400 гаруй хотын усны хангамж хvрэлцэхгvй, vйлдвэрлэл, аж амьдрал хvнд ноцтой нєлєєлєгдєж байна. Усны эх баялаг хvнд ноцтой дутагдаж байгаа байдалд, хvмvvс одоо агаар огторгуйгаас усны эх баялаг хайх болж байна, Агаар мандалд хєвєн нvvх vvлний усыг техникийн аргаар ашиглах ажил Хятад улсад явах тусмаа ирмvvн хєгжиж ил тод амжилтад хvрсэн байна.

     Жишээлбэл: Хятадын дорнод нутгийн Фv цзянь мужийн Гv тянь сяны цаг агаарын мэргжлийн ажилтад зенит их буугаар vvлэн давхаргыг буудаж бороо оруулах туршилтыг 10 гаруй жил хийсний дvнд бороо орох хэмжээг ихээр нэмэгдvvлсэн байна. Хятадын баруун ємнєд нутгийн Гvй чжоv мужийн олонх газар нутагт жил болгон адил бус хэмжээний мєндєрийн аюул гарч, хамгийн хvнд ноцтой жилдээ мєндєрийн гамшигт єртсєн талбай нь 130 мянган гад хvрсэн байдаг. Мєндєрийн аюулаас болсон хохирлыг багасхахын тєлєє, Хятадын цаг агаарын шинжлэх ухаан техникийн байгууллагын нэгдэлтэй зохион байгуулалттайгаар, Гvй чжєv мужын олон газрынхан техникын аргаар мєндрєєс сэргийлэн бороо оруулах ажил єрнvvлсэн байна. Одоо тvнэр хар vvлийг зенит их буугаараа нэг л буудвал бороо оруулчхаж байна,тэргvvний техникын ид шид гээч нээрээ хvчтэй байгаа ажээ.

     Хагас зууны хvчин чармайлтаар, Хятад улсын техникийн аргаар цаг агаарыг нєлєєлєх ажлын цар хvрээ дэлхийн тэргvvний хэмжээнд хvрсэн байна. Бvртгэлээс vзвэл,одоо Хятадад ийм ажил хийж байгаа хvн 30 мянга гаруй байгаа бєгєєд техникийн аргаар бороо оруулах талбай нь 3 сая гаруй хавтгай дєрвєлжин КМ-д хvрсэн байна. 20 гаруй муж ,єєртєє засах район, хотынхон зенит их буу, пуужингаар мєндрєєс сэргийлэх ажил хийж, 410 мянга гаруй хавтгай дєрвєлжин КМ газрыг vр ашигтай хамгаалж чадсан байна. /Буянтогтох орчуулав/