Євєр Монголын Єєртєє засах районы Рашаан хотын цас чанар сайтай мєртєє цас тогтох хугацаа нь хамгаас урт байдагаараа дэлхийд алдартай юм. Жил болгоны " 10.1" буюу " 5.1"-ны урт амралтын vеэр, цастай газар гулган тэшиж наадан тоглох хvсэлтэй хvмvvст авч хэлбэл, рашаанд л хvрвэл сая хvсэл нь биелэгдэх юм. Жил болгоны 10-р сараас дараа жилийнх нь 5-р сар хvртэл Рашаан цас мєсєнд хучигдаж байдаг болохоор цасанд гулгах сонирхолтой хvмvvс тэнд хvрч болох юм.
Рашааны цасан гулгалтын эх баялаг Хятад даяарт тэргvvн байранд жагсаагдах юм. Рашаанд зургаан том онцлогтой.
Нэгд, халуун рашаан болон цасан гулгалтын талбай хосгvй сайхан уялдан нэгдсэнээрээ дэлхийд ховорхон юм. Рашааны халуун бєлєєн рашаан булаг бол дэлхийд алдартай, гулгалтын талбай нь хотын цасан замтай нийлсэнээр цанаар хот доторхи халуун рашаанд хvрч биеэ угааж болно.
Хоёрт, цаст ой, хачин гоё оргил сарьдаг болон халуун рашааны булаг хослон, євєл цагт ч хєлдєхгvй дулаан гол, зуны цаг тас хєлдvv мєсєн гол зэрэгцэн байрлаж байдагаараа хачин сонирхолт байдал, баясгалант хэмжээ, эрдэм шинжилгээний vнэ цэнэ, хосгvй сайхан эдгээр онцлогоороо дэлхийд тэргvvн байранд жагсаагдах юм.
Гуравд цас ихтэй, цас тогтох хугацаа нь урт байх талаараа дэлхийд тэргvvн байранд жагсаагдна.
Дєрєвд, хотын цар хэмжээ, соёлын зиндаа нь цас мєстєйгєє уялдсан талаараа Хятад оронд нэгдvгээр байранд орж байна.
1 2
|