Далан гуравын єндєр насан сvvдэртэй Юи Фэнняний аав нь шинэ Хятад улс байгуулагдахаас ємнє Хятадын зvvн хойт нутгийн Харбин хотод гадаадын хvний суудлын машныг барьж байжээ. Эх орондоо vйлдвэрлэсэн суудлын машин барьж чадсангvй нь євгєн аавынхан нэг насны харамсал болж хоцоржээ.
Юи Фэннянь ажилд ороод шинэ Хятад улсын авто машины анхны аж vйлдвэр--- Чан Чуний Авто Машины Нэгдvгээр Yйлдвэрийн жолооч болжээ. Хятад улст авто машины аж vйлдвэр байхгvй байснаас байх болж, багаас их болж хєгжиж, албаны байснаас ард иргэд суудлын машинтай болсон энэ мурай сарий бэрхшээлтэй замналыг биеээр єнгрvvлж харсан гэрчлэг хvн юм.
Юи Фэннянь хэлэхдээ, аав жолоо барьж байсан болохоор би багдаа машин жолоодохыг их хvсдэг байсан. Том болоод сая манай орон авто машнийг бие даан vйлдвэрлэж чадахгvй гэснийг ойлогсон юм. Тухайн vед гудамжаар явдаг нь хуучин Зєвлєлт Холбоот Улс, Америк, Япон, Англи, Чехословак, Канад зэрэг орны суудлын машин байсан гэжээ.
1953 онд улс орноос Чан Чуньд авто машины vйдвэр байгуулна гэсэн чимээ дуулаад тэрээр баярлан хєєрж тэр доор нь нэрээ бvртгvvлжээ. Нэр бvртгvvлсний зорилго бол эрт нэг єдєр эх орондоо vйлдвэрлэсэн машин чухам ямар байхыг харж, тvvнийг олж жолоодон хvvхэд ахуйн насныхаа мєрєєдлєє биелvvлэх гэсэн юм даа гэж Юи Фэннянь хэлж байлаа.
1956 оны 7-р сарын эхний нэг єдєр байж билээ. Юи Фэннянь Чан Чуний авто машины аж vйлдвэрийн vйлдвэрлэсэн анхны бvлэг "Жэ фан" \чєлєєлєлт\ маркийн авто машины жолоочоор сонгогдон байна. 7-р сарын 13-ны єдєр Юи Фэннянь бэр буулгаж байх шигээр машинаа vйлдвэрийн цехээс гарган vйлдвэрийн тєвийн vvдэнд жолоодон ирээд бvх vйлдвэрийн хєдєлмєрийн сайчуулыг суулган явахад машин нь эх орондоо vйлдвэрлэсэн шинэ машиныг соирхохоор ирсэн хvний эгнээд хашигдаад урагш явахын арггvй болсон гэдэг. Тэрээр хэлэхдээ, тэр єдрийн байдал нь яг vндэсний баярын жагсаал болж байх шиг гудамжаар хvн пиг дvvрсэн . Хятадын хvн эх орондоо vйлдвэрлэсэн машиныг жолоодох болсон тэр сэтгэгдэл насан турш мартагдашгvй юм гэжээ.
Yvнээс хойш, Юи Фэннянь эх орондоо vйлдвэрлэсэн авто машинтай салашгvй хувь ерєєлтєй болжээ. Хятадын анхдагч бvлэг "Хун Чи" суудлын машин vйлдвэрлэгдэн гарч ирэхээс ємнєхєн Юи Фэннянь жижиг суудлын машины газар шилжин ирж ажилсан юм. удсангvй тэрээр "Хун Чи " суудлын машины жолооч болж, Чан Чуний Авто Машины Нэгдvгээр Yйлдвэрт ирж танилцан айлчлах дотоод гадаадын зочидыг тусч хvрэгдэг болжээ. 1959 онд шинэ Хятад улс байгуулагдсны 10 жилийн ой тэмдэглэх ёслолд Юи Фэннянь Чан Чуний Авто Машины Нэгдvгээр Yйлдвэрийн тэргэн цувооны нэг гишvvний хувиар Тянь Аньмэний ємнvvр єнгєрєх vндэсний баярын жагсаалд орсон юм.
Юи Фэннянь хоёр хvv нэг охинтой. Тэд бvр аатайгаа адил авто машинтай холбоотой ажил тєрєл эрхлэж байна. Том хvv нь Чан Чуний Авто Машины Нэгдvгээр Yйлдвэрт жолоочоор ажиллаж байсан юм. Бага хvv нь мєн энэ vйлдвэрийн харьая компанид нягтлан бодогчийн ажилтай. Охин нь харин авто машины борлуулалтын ажил хийж байна.
Юи Фэнняний энэ насандаа ерєєс сэтгэсэнгvй нэг зvйл бол Хятадын ард иргэд ийм тvргэн хувийн унаатай болсон явдал болно. 2000 онд Юи Фэнняний том хvv нь зээлээр суудлын машин авч,тvvгэр такси хийх болжээ. Yvний дараахан бага хvv нь ч бэлэн мєнгєєр суудлын машин авсан байна. 2002 он гэхэд тvvнийгээ "Хя ли 2000" гэдэг машинаар солисон байна.
Тэрээр хэлэхдээ, єнгєрсєнд гадаадын хvний суудлын машин эдлэх нь манай ундаг дугуй ундагтай адил байсан. Хятадын ард иргэд хувийн унаатай болж чадах гэж уу? Авч чадахаар бодход улс орноос зєвшєєрнє гэж уу? улс орон зєвшєєрєхєєр бодоход авч чадах хvн хэд л байдаг вэ? Гэж би уулдаа боддог байсан. Єнєєгийн бадлаас vзэхэд энэ нь мєрєєдєл биш, vнэн бодитойгоор биелэгдсэн байна гэжээ. / Уранго орчуулав/
|