• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-09 15:09:48    
Хятад эмийг яаж хэрэглэбэл зохоромжтой байдаг бэ?

CRI

    Амьдралд цєєн бус хvн єєрийн бие нь аягvй санагдах vе, хятад эм ууж эмчилдэг байна. Гэвч хятад эмийг уухад заавал єєрийн євчиндєє тохируулан хэрэглэбэл сая євчнєє эдгээх vр дvнд хvрч чадна гэдгийг олонх хvмvvс тєдий л их анзаардаггvй байна. Маш олон хvн хятад эм хэрэглэх нь аюулгvй, хэмжээгийг нь нэмэж хасахад ч хvний биенд тєдий их нєлєєлєхгvй гэж vздэг байна. Энэ бол туйлын буруу ойлголт юм. Ердийн vгэнд эм болгонд гурван хувийн хортой гэж хэлдэг. Хятад эм ч гээд ялгаагvй юм шvv.

    Т эгвэл хятад эм хэрэглэх талаар хvмvvс ямар ямар буруу ойлголттой байдаг вэ?
    1, хятад эмийг гаж нєлєєгvй гэж vзэх
Хятад эм голцуу байгалийн ургамалаас ирэлттэй, тvvнийг адил бус аргаар номхотхож найруулах ба хятад анагах ухааны онлын жолоодлогтойгоор зохистой найруулж тааруулснаар, ердийн байдалд хор нєлєє багатай байдаг. Гэвч vvнээс болоод хятад эмд хор хєлєєгvй гэж vзэх нь бvр ч буруу юм. Нэг тєрлийн эмийг урт хугацааны турш, их хэмжээгээр хэрэглэвэл европ эмтэй нэг л адилхан хvний биед муугаар нєлєєлдєг байна.

    2, хятад эмээр удаан чанарын євчнийг эмчлэхэд сайн vр дvнтэй гэж vзэх
    Євчитєн тvргэн чанарын євчинд нэрвэгдвэл юуны ємнє европ эмийг хэрэглэхээс биш, хятад эм хэрэглэхийг хvсдэггvй байна. Гэвч vнэн хэрэг дээрээ хятад эмээр тvргэн євчнийг эмчлэн засаж чадах тєдийгvй, тvргэн авран тусламж ч хийж болдог байна. Эртний хvмvvс ийм олон туршилгат жур найруулсан бєгєєд, орчин vеийн анагаах ухаанд ч эртний жураар маш сайн, маш тvргэн эмчилдэг эм бэлдмэл найруулаан тvргэн євчнийг эмчилж байна.

    3, хятад эмийг удаан хугацаагаар хэрэглэж болохгvй гэж vзэх
    Маш олон хятад эмийн найралга, ялангуяа хvдрийн тєрлийн хятад эмийг удаан хугацааны турш хэрэглэх нь хордлого vvсгэж мэддэг. Ийм болохоор хятад эмийг удаан хугацаа хэрэглэхэд хvрвэл эрхбиш эмчийн сануулагын дагуу хэрэглэх хэрэгтэй юм.

    4, зун хятад эмийг зуны улиралд хэрэглэж болохгvй гэж vзэх
    Хятад ургамалын эмийг зундаа чанаж уух нь халуун чанартай, зун хятад эм хэрэглэж болохгvй гэсэн буруу хэллэг байдаг. Энэ нь зєв биш юм. Учир нь хэрэглэхэд дєхєм эсхийн талаас авч хэлсэн ч тэр, эмчилгээний vр дvнгээс нь авч хэлсэн ч тэр, чанаж уудаг хятад эмийг зундаа яриангvй хэрэглэж олдог байна. Эотний хvмvvс ч зун дотор халуун шургасан, наршсан зэргийг эмчилдэг одоод хvрч иртэл уламжлагдан хэрэглэж буй олон жур байдаг юм. /Номин бэлтгэв/