Сайн байцгаана уу ? "Найрамдлын гvvр"-ийн шинэ дугаараар та бvхэнд нэгэн эрдэмтэн багшийг танилцуулж байна. Тvvний нэрийг Эрдэмт гэдэг. Тэрээр бол Хятадын олон улсын радиогийн монгол хэлний нэвтрvvлгийн тулгын чулууг тавьсан 12 хvний нэг болох юм. Єнєє Эрдэмт багш маань тэтгэвэртээ гараад байна.
Эрдэмт багш 1941 онд тєрсєн, Євєр Монголын Єєртєє Засах Районы Хорчин Зvvн гарын хойт хошууны хvн. 1962 онд Євєр Монголын монгол хэлний тусгай мэргжлийн сургууль тєгссєн. 1962 оны 7-р сараас 1963 оны 6-р сар хvртэл Євєр Монголын ардын засгийн ордны орчуулах товчоонд орчуулагчаар ажиллаж байсан. 1963 оны 6-р сараас 1964 оны 8-р сар хvртэл Євєр Монголын Баяннуурын сонины хороонд найруулагч, орчуулагчаар ажиллаж байлаа. 1964 оны 8-р сард Тєвийн радиогийн хэрэг эрхлэх газрын гадаад монгол дугуйланд ажилласан юм. Тэрээр 1988 оноос 1989 онд Монголын Yндэсний Их Сургуульд мэргэжил дээшлvvлж, 1995 оноос 1996 он хvртэл Монголын Yндэсний Радиогийн Хятад хэлний редакцид нэг жил мэрэгжилтэнээр ажилласан юм. Тэрээр Монгол дугуйлангийн орлогч дарга, дарга, Монгол хэлний хэлтсийн даргаар ажиллаж байсан тvvхтэй. Тэрээр 1995 оны 12-р сард профессорын зэрэг хамгаалав.
Сайн-Єлзий: За, ингээд Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтсийн тулгын чулууг тавьсан 12 хvний нэг болсний хувьд та юуны ємнє монгол хэлний хэлтсийн vvсэл хєгжлийн тухай манай радио сонсогчдод эргэн санах уу.
Эрдэмт: Хvний амьдралын зам бол тоо томшгvй vйл хэрэг тохиолдогийн дотор зарим нь он цагийн урсгалд элэгдэн ор тас мартагддаг юм, зарим нь уураг тархинд хатаншин хоногшиж шив шинээрээ байдаг юм. Одоогоос 40 жилийн ємнє Хятадын олон улсын радиогийн монгол хэлний нэвтрvvлгийг эхлэн явуулах ажилд гар бие оролцож байсан байдлаа одоо эргэн санахад єчигдєрхєн юм шиг бодогдож байна. Тэр vед монгол хэлний нэвтрvvлгийн газар гэдэг гэр бvлийн тулгын чулууг тавьсан 12 хvний нэг болохын хувьд нэвтрvvлгийн ажлаа сайн бэлтгэн явуулахын тулд хамтран зvтгэгчтэйгээ єдєржин шєнєжин чармайн ажиллаж байсан.
Галтай цогтой нас байлаа, галтай цогтой ч ажиллаж байлаа. Ийнхvv миний ажил мэргэжил Монголын єргєн олон сонсогчтой нягт холбогдох болсон юм. Хуруу имчдэхийн хурамхан гэдгээр нэг мэдэхэд 40 жилийг ардаа хаялаа. Одоо би нэг жарныг элээсэн буурал євгєн болж тэтгэвэртээ гараад сууж байна. Одоогоос 40 жилийн ємнє монгол хэлний нэвтрvvлэг "Бээжингээс ярьж байна гэж" эхэлснийг одоо эргэн санахад аятайхан байна.
Тэр цагаас хойш монгол хэлний нэвтрvvлэг єргєжин хєгжиж, єєдлєн дэвшиж, боловсронгуй болсон замыг туулан єнгєрvvлсэн юм. Одоо монгол хэлний нэвтрvvлгийн агуулга нь улам баяжиж, хэлбэр нь улам сайжирч, сонсогчдын таашаалыг зvй ёсоор хvлээж байна. Монгол хэлний нэвтрvvлэг анх эхэлсэн цагаасаа монголын єргєн олон сонсогчдод Хятадын єнгєрсний тvvх, одоогийн байдлыг танилцуулах, Хятадын засгийн газрын дотоод гадаад бодлогыг танилцуулах Хятад- Монгол хоёр ард тvмний уламжлалт найрамдлыг бэхжvvлэх хєгжvvлэх, дэлхийн улс тvмний хєгжил дэвшлийг ахиулах, дэлхийн энх тайванг хамгаалахад тус дєхєм vзvvлэхийг мєрдєн биелvvлэх чиг шугмаа болгон дэвшvvлэн тавьсан юм. /Г. Сайн-Єлзий бэлтгэн найруулав/
|