• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-09 15:47:49    
Эрэгтэй хvvхдийн єсєлт

CRI

    Австралийн хvvхдийн судалгааны эрдэмтэн, эрэгтэй хvvхдийн єсєлтийг гурван vе шат хувааж болно гэж нотолжээ. Даруй тєрснєєс 6 нас хvртэл, 6 наснаас дээших хvvхэд, дахин хvvхэд наснаас насад хvрэх хvртэлх 3 vе шат болно. Энэ 3 адил бус vе шатанд эцэг эхчvvд адил бус арга хэлбэрээр хvvхдийн єсєлт бойжилтыг анхаарах хэрэгтэй юм.

    6 нас хvртэлх эрэгтэй хvvхэд эхээсээ хайрын хvмvvжил хvртдэг
    6 нас хvртэл, тухайлбал сургуульд орохоос ємнєх vе бол хvvхдийн "Хайрын тухай хvмvvжил хvртэх vе шат" болох юм. Энэ хугацааны хvvхэд хайр халамжийг онц шаардна, ээж хvний vнсэлт, эелдэг зєєлєн vг яриа нь хvvхдэд хайрын сайхныг эдлvvлдэг. Эхийн хайрыг гvйцэд хvртсэн хvvхэд нийгэм хийгээд амьдралд маш хайртай байж, сэтгэл санаа нь ч байнга баясангуй байдаг. Иймэрхvv хvvхэд бусадтай харилцах vг яриа, нийгмийн харилцааны чадвар нь ч онц сайн байдаг.

    Ээжvvд хvvдээ хvйсний ялгаатай гэдгээ гvн ойлгуулж чадсан байвал хvvхэд ч эхийнхээ хєдлєл байдлаас аяндаа єєрийгєє эр хvйстэй гэдгээ ойлгож мэддэг байна.

    Ээж хvн бол эрэгтэй хvvхэдтэй ойртох анхны ижил бус хvйстэн юм. Єрнєдийнхєн ээж хvнийг хvвгvvдийн "Анхны хайр" гэцгээдэг. Єрнєдєд эрэгтэй хvvхэд "Хожим би ээжтэйгээ гэрлэнэ", "Миний ээж бол дэлхий дээр хамгийн сайхан, хамгийн гоё эмэгтэй" гэж бахархдаг бєгєєд "Ээж бол миний насан туршийн эмэгтэй найз" гэж хєєрч ярьдаг байна.

    Эх хvний энэрэнгvй зєєлєн байх эсэх, хvvхдээ хайрлаж хvндлэх эсэх, хvvхдийн эзэн мэдэхийг зєвшєєрєх эсэх нь эрэгтэй хvvхдийн ижил бус хvйстэнд vvсгэх ойлголт мэдлэгт нєлєєлдєг юм.

    6 наснаас дээших эрэгтэй хvvхэд эцгээсээ эр хvн болохыг сурдаг
    6 нас хvрмэгцээ эрэгтэй хvvхэд аяндаа босоо эр болохыг санадаг. Энэ vе хvvхэд эцгийн хєдлєл байдлыг андалгvй ажиглан дууриадаг байна. Энэ хугацаанд аав хvн хvvдээ єгєх нєлєє хамгийн их байдаг болохоор хvvдээ амьдралын чадавхийг сайн сургах хэрэгтэй юм. Энэ vе болоод ирэхэд эрэгтэй хvvхэд аяндаа эцэгтэйгээ ноцолдох нь олон болж, эр хvн ийм байдаг гэсэн бодол санаа ургаж ирдэг юм. Иймээс эцэг хvн, эрэгтэй хvvхдийг илvvхэн биетэйгээ ойрхон байлгаж мэдэхгvй чадахгvй зvйлийг байнга хэлж сургаж байх учиртай.

    Хvvхэд насны vеийн хvвгvvд оюун санааны хvмvvжил хийх хэрэгтэй
    Хvвгvvд 13-14 насаасаа эхлэн залуу багачуудын vедээ ордог. Энэ vеийн эрэгтэй хvvхдийн бие сэтгэлд хэдийгээр их хэмжээний єєрчлєлт гараагvй боловч бодол сэтгэл нь харин будлиантай болдог байна. Энэ насны хvvхэд хэдийгээр єсч томоожиж байгаа боловч vзэл санааны дарамтаа хэрхэн шийдвэрлэхээ олж яддаг, цаг хугацааны улмаар хvvхэд аяндаа эцэг эхийн сануулгыг хуучин хэвшмэл гэж бодон, харин найз нєхдийнхєє хэлсэн vгийг эцэг эхийн сануулгаас хол илvv татах хvчинтэй гэж бодох vе ч гардаг байна. Иймээс эцэг хvн, хvvгээ оюун санааны талаар зєв хvмvvжил хvртээх нь чухал гэдгийг сануулж байна.