Сvvлийн vе мансуруулах будистай тэмцэх Юунь Нань мужийн сайн дурынханы vйл хжиллагаагаа эхлvvлэх ёслол дээр, мансуруулах будистай тэмцэн, социалист эв найртай нийгэм байгуулахад хvчин зvтгэлээ гаргахын тєлєє яруу алдартай сайн дурынханы нэг бvрэлдхvvн болж, єєрийн чадлынхаа хэвцээнд, хєлс харамж авахгvйгээр мансуруулах будистай тэмцэн нийгэм нийтэд vйлчилнэ гэж сайн дурынхан танграг єргєсєн юм. Тус арга хэмжээг Хятадын Мансуруулах Будистай Тэмцэх Yндэсний Хорооны , ХКЗЭ-ийн Тєв Хороо, Бvх Хятадын Yйлдвэрчний Ерєнхий Э влэл болон Бvх Хятадын Эмэгтэйчvvдийн Холбоо хамтран зорион байгуулсан юм.
Мансуруулах будистай тэмцэх сайн дурынханд бvхэл 18 наснаас дээших ннийгэм нийтэд дээд хэмжээний хариуцлагтай, хууль дvрмийг сахидаг, мансуруулах будистай тэмцэх ажилд оролцох халуун урамтай бєгєєд vйлчлэх хvчин чадалтай хvмvvс жил бvр 48 –аас дээш цагаар мансуруулах будстай тэмцэх арга хэмжээнд сайн дураас оролцож болно. Сайн дурынхан холбогдох бэлтгэл сургалт хvлээсний даргаа мансуруулах будистай тэмцэх салбарын холбогдох ажиллагаанд туслан оролцох болно. Одоогийн байдхлд хот суурины оршин суугчдын хороолол, хєдєє тосгон, сургууль албан байгууллга зэрэгд туслан мансуруулах будистай тэмцэх суртал ухуулгын ажлыг хийх, "мансуруулах будисгvй орчин ахуй " чармайн буй болгох, мансуруулах будис хэрэглэсэн хvнийг тvvнээс нь туйлбартай салган зогсооход vйлчилгээ хангах зэрэг ажилд голцуу оролцох болно.
Юунь Нань мужийн орлогч дарга Ли Ханьтбє мансуруулах будистай тэмцэх сайн дурынханы vйл ажиллагааны нээлтийн ёслол дээр хэлэхдээ, сvvлийн жилvvдэд олон улсын мансуруулах будис панцлах vйл ажиллгаа газар авч байгаа ба дотоодын зарим хууль зєрчєгч этгээдийн нєлєєгєєс болж Юунь Нань мужид мансуруулах будис намайлах, хэрэглэх байдал нилээд ноцтой болж, ялангуя хил хязгар нутгийн мансуруулах будисын асуудал нь ядуурал ДОХ зэргийн асуудалтай холилдож, ард тvмний бие сэтгэлийн эрvvл мэндийг ноцтой нєлєєлєн, эдийн засаг нийгэмийн тогтвортой хєгжлийг ч нєлєєлж байна. Мансуруулах будистай тамцэх ажил нь олон талыг хамарсан ажил тул vvрэг зорилт нийлээд хатуу бэрх юм. Иймээс нийгэмийн олон салбарынханы єргєн дэмжлэг, ард тvмний єргєнєєр оролцох явдал шаардагдаж байна гэжээ.
Юунь Наний Yндэстний Их Сургуулийн Наши vндэстгий оюутан Лун Юунь хэлэхэдээ, Юунь Наний vндэстний цєєнх мансуруулах будисын хєнєєлд хохирч байна. Гол нь иргэдийн соёлын тvвшин доор энэ талын мэдлэг мєхєсєєс болсон байна. Наши vндэстний оюутны хувиар би мансуруулах будистай тэмцэх сайн дурынханы эгнээд оролцсон. Мансуруулах будисын тухай нэн гvvн ойлгож, ойлгосон зvйлээ нутгийн олондоо сурталчлан ухуулж, тэднийг мансуруулах будисаас зайтай байлгахад єєрийн хvчин зvтгэлээ гаргана гэжээ. /Урангоо орчуулав/
|