Хєхнуур тvвдийн єндєрлєгийн євєрмєц газар зvйн байрлал нь олон орны шинжлэх ухааны эрдэмтэдийн єрсєлдєєний халуун цэгийн газар болжээ. Хєхнуур Тvвдийн єндєрлєгийг умрад ємнєд туйлаас гаднах "гуравдах туйл " гэж эрдэмтэд vзэх боллоо. Хєхнуур тvвдийн єндєрлєгийн хvйтэн дулааны байдал нь азийн улиралын салхи, хур тундастай ихээхэн холбоотой бєгєєд Япон, Ємнєд Солонгос Энэтхэг зэрэг азийн улс орнуудын цаг уурын єєрчлєлт Цаашилбал даян дэлхийн уур амьсгалд ч ихээхэн нєлєєтєй юм.
Хєхнуур Тvвдийн єндєрлєгийн хєр цас манай орны ємнєд, зvvн ємнєд нутгийн хур тундас буух хэмжээтэй туйлын нят холбоотой байж, энгийн байдалд хєр цас их жил Хятадын ємнєд нутаг цаашилвхл зvvн ємнєд нутгийн 5-р сарын хур дундас нилээд их байдаг. Жишээлээд хэлбэл 1998 оны зун Хєхмєрний бvх урсгал дагуу гарсан vер нь тухайн жилийн Хєхнуур Тvвдийн єндєрлєгийн хєр цастай ихээхэн холбоотой байсныг судлага шинжилгээнд харуулсан байна. Энэ євлийн Хєхнуур Тvвдийн єндєрлєгийн хєр цасны байдал сvvлийн арван жилийн туршийн 1998 оны дараа орох хоёрдох их цастай жил гэж шинжилгээнд vзсэн байна. Иймээс єнєє шинжлэх ухааны эрдэмтэд эдгээр хvчин зvйл нь энэ зуны хур дундасын байдалд яаж нєлєєлєхийг нягт анхаарч байгаа юм байна.
Хєхнуур Тvвдийн єндєрлєгийн судлагаа шинжилгээний ажлыг Англи, Герман, Франц, Итали, Голланд зэрэг єрнєдийн орнууд нилээд эрт эхлэсэн юм. сvvлийн жилээс Япон ч хєрєнгє мєнгє оруулан Хятад улстай энэ талаар хамтран судлагаа шинжилгээ єрнvvлэх боллоо. Хятадын засгийн газар болон шинжлэх ухааны эрдэмтэдийн хамтын хvчин чармайлтаар Хятад улс Хєхнуур Тvвдийн єндєрлєгийн судалгааны салбарт єєрийн гэсэн байр суурь эзэлж, Хєнуур Тvвдийн єндєрлєгийн газрын бємбєрцєг, амь судлал, нєєц баялаг байгаль орчны зэрэг талын судлагаа шинжилгээ нь єєрийн онцлог давуутай салбар болж, гадаад дотоодын шинжлэх ухааны судалгааны салбарынханы анхаарлыг єргєнєєр татах болсон байна.
Дэлхийн бємбєрцєгийн таван их мєнх цэвдэг бvсэд хийсэн судлагаа харьцангуй буурай юм. Олон жилийн туршийн эх хуурайн чанартай цаг уурын урьдчилсан мэдээлэлийн оновцтой хамжээ доор байсан нь мєнх цэвдэг бусийн талын судлагаа шинжилгээ гvvнзгий бус байсантай холбоотой юм. Хєхнуур Тvвдийн єндєрлєг нь дэлхийн бємбєрцєгийн хамгийн єндєрдєх мєнх цэвдэг бусийн хувьд манай орон болон эргэн тойроны районы уур амьсгалын єєрчлєлтєд чухал нєлєєтєй юм гэж шинжлжх ухааны эрдэмтэд vзэж байна./Урангоо орчуулав/
|