Дээрэлхvv зан гаргах Эцэг эхчvvд vр хvvхдээ хэлж сургахдаа байнга "Чиний ингэж хийх нь таарахгvй", "Би чиний насанд юу ч мэддэг байсан" "Чи сонсох дургvй ч сонсох хэрэгтэй" гэх зэргээр хvvхдээ албаар сургадаг. Энэ vед хvvхэд эхчvvдийн хэлсэн vгийг зєв гэж бодож байсан ч аман дээрээ зєвшєєрєєд сэтгэлдээ тоохгvй дургvйцэж, эцэсдээ зарцуулсан хvч их, олсон амжилт бага болоод хэн хэнд ч ашиггvй болдог байна.
Шоолох Зарим гэр бvлийнхэн хvvхдээ байнга "Чи хийж чадна гэж бодож байна уу?" "Чи манай гэрийн эрдэмтэн vv?" гэх зэрэг vгээр шоолох нь хvvхдийн бие сэтгэлийн эрvvлээр єсєн бойжиход ашиггvй нєхцєл авчирдаг. Ялангуяа нялх хvvхэд эцэг эхийнхээ шоолж хэлэхийг сонсох дургvй байдаг, тэдэнтэй хамгийн ойр дотно байдаг аав ээж нь яагаад ингэж шоолж байх ухааныг ухаж мэддэггvй юм.
Зэмэлж хэлэхээс биш урамшуулдаггvй Зарим гэр бvлийнхэн vр хvvхдээ хэлж сургахдаа амжилтыг нь хэлж урамшуулахгvй, харин нэг л хэвэндээ "Чи байнга худал хэлдэг" "Дасгал даалгавраа ер нь сайн хийдэггvй" гэх мэтээр нэг хоёр удаагийн алдаа оноог нь барьж бvхэлд нь vгvйсгэж орхидог. Хvvхдээ зэмэлж сургах нь яриангvй зєв хэрэг, гэвч юм бvхнийг vгvйсгэхэд хvрвэл зєрvvд хvvхдийг дургvйцvvлж, улмаар зєв талын хvмvvжлийг хvлээн авахгvй болж мэднэ.
Єєрийг нь эвгvй vгээр дайрах Зарим гэр бvлд vр хvvхдээ хэлж сургахдаа эвтэй сайхан боловсон vг хэллэгээр хэлэхгvй, харин хараал зvхэл тавьж, "Чи таргалаад гахай шиг болж байна" "Тэнэг" гэх мэтээр эвгvй vгээр дайрдаг. Хэдий тэнэг жадуу хvvхэд байлаа ч эдгээр vгний утгыг ойлгож, сэтгэлд нь шарх сорви суудаг байна. Yvнээс гадна, нялх хvvхэд эцэг эхээ хэлж байх нь vнэн гэж бодоод улмаар сурах зориггvй болж, биеэ голдог. Иймээс эцэг эх хvvхдээ хайрлаж халамжлан сургахаас биш эвгvй муухай vгээр дайрах нь хvvхдийн нялх сэтгэлд сорви суулгаж мэднэ.
Айлгаж сvрдvvлэх Аав ээжvvд хvvхдээ сургахдаа зєв талаас хэлж засахгvй, харин "Даалгавраа хийхгvй бол чамайг мэдье" "Yг сонсохгvй бол хєєж гаргана" гэх мэтээр айлгаж сvрдvvлдэг. Энэ нь хэдийгээр аргаа барахдаа хэлсэн vг боловч хvvхдэд сvрдvvлэг болж, эцэг эхдээ найдсан хvсэл эрмэлзлэл нь vгvй болоод аав ээждээ итгэхээ болидог.
Хvйтэн царайлах Зарим эцэг эх тэсвэр муутай байж, яаруу сандруу vед хvvхэд энэ тэрийг асуувал "Миний яарч байхыг vзэхгvй байна уу ?" "Хvлээж байхад болохгvй байна уу ?" гэх мэтээр уур уцаар гаргаж хvvхдийн сэтгэлийг гомдоодог байна. Yvнээс болж хvvхэд эцэг эхийнхээ царайг харж, асуух чухал юмаа ч асуухаасаа айгаад, мэдье суръя гэсэн зориг хvсэлгvй болдог ажээ.
Иймээс эцэг эхчvvд хvvхдийн сэтгэлийг сайн ойлгож, эвгvй муухай зан араншин гаргалгvй хvмvvжvvлэх юм бол хvvхдийн эрvvл єсєн бойжиход ашигтай бєгєєд аав ээж та бvхэнд ч хэмжээлшгvй баяр жаргал хvртээх нь лавтай юм.
|