Сvvлийн vе Хятад улс єєрєє судлан vйлдсэн Чан Жэн 3-р Б гэдэг зєєгч пуужингаараа Хятадын баруун ємнєд хэсгийн Си чан дагуул хєєргєх тєвєєс Францын судлан vйлдсэн "Ази Номхон далай 6-р" гэдэг холбооны дагуулыг хєєргєж тойрог замд нь амжилттэй оруулсан байна. Энэ бол Хятад улс олон улсын худалдааны журмаар дагуул хєєргєж vйлчлэх зах зээлд 6 жил vйлчилгээ хийгээгvй байсныхаа дараа, гадаадын судлан vйлдсэн дагуулыг анх удаагаа хєєргєж байгаа болно.
Yнэндээ, худалдааны журмаар дагуул хєєргєж vйлчилж байгаас гадна, сvvлийн жилvvдэд сансрын техник тvргэн хєгжихийн хирээр, Хятад улс бас олон улсын зах зээлд холбооны дагуул зэрэг тєрєл бvрийн хэрэглээний дагуул хангаж байна.
Хятадын сансрын ажил тєрєл 1985 онд олон улсын худалдааны зах зээлд орсноос хойш, голцуу дагуул хєєргєх vйлчилгээ хийж, одоо болтол 20 гаруй удаа холбооны дагуул хєєргєж, Чан Жэн гэдэг зєєгч пуужингаар гадаадын 30 дагуулыг хєєрєгсєн байна. Гэвч олон улсын зах зээлийн шударга бус єрсєлдєєнєєс болоод Хятадын дагуул хєєргєх vйлчилгээ ньв 6 жил тасалдсан байна.
"Ази Номхон далай 6-р" гэдэг холбооны дагуулыг амжилттай хєєрєгсєн нь Хятад улсын олон улсын худалдааны дагуул хєєргєх хvчин чадлыг бvрэн харуулж байгаа юм. Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн корпорацийн ерєнхий захиралын орлогч ноён Ма Синруй сурвалжлагчид ярилцлага єгєх vе хэлэхдээ, "Хятад улс сансрын ажил тєрлийн олон улсын зах зээл дэх єрсєлдєх хvчин чадлаа цаашид дээшлvvлхийн тєлєє хоёр талаар маш их хvчин чармайлт гаргаж байгаа юм, эн тэргvvнд, Чан Жэн гэдэг зєєгч пуужинг найдвартай байлгах талын судалгаагаа нухацтай хийж байна, хоёрт, дагуулын мэргэжлийн талаар Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн корпораци нь хэдэн тєрлийн хэрэглээний дагуулыг хєгжvvлж, эдгээр дагуулаа бvгдийг нь олон улсын худалдааны дагуулын салбарт єрсєлдєх техникийн хvчтэй байлгах гэсэн болно" гэжээ.
Yvнээс гадна, дагуул хєєргєх vйлчилгээнээс гадна, олон улсын сансрын зах зээлийг нээхийн тєлєє, Хятад улс бас дагуул ашиглах техникийг эрчимжvvлэн хєгжvvлж байна. Одоо Хятад улс цаг агаарын шинжилгээний дагуул, эх баялагийн шинжилгээний дагуул, замчлах дагуул болон холбооны дагуулыг багтаасан тєрєл бvрийн хэрэглээний дагуулыг судлан vйлдэх чадалтай болсон байна. Хятад улсын судлан vйлдсэн Дун Фанхун 4-р гэдэг холбооны дагуул нь хvчин чадал ихтэй болохоор, олон улсын зах зээлийн анхаарлыг татаж байгаа юм.
Ноднин Нигерийн холбогдох байгууллагын эрхлэн явуулсан холбооны дагуул худалдан авах олон улсын тендер зарлах ажиллагаанд Хятадын Чан Чэн аж vйлдвэрийн ерєнхий компани болзол хангаад, хоёр талын гэрээнд гарын vсэг зурсан байна. Гэрээний дагуу, Хятадын тал Нигерийн талд нэг холбооны дагуул хангах бєгєєд 2006 оны эцсээс ємнє Чан Жэн 3-р Б гэдэг зєєгч пуужингаар энэ дагуулыг сансарт хєєргєх юм байна. Хятадын Чан Чэн аж vйлдвэрийн ерєнхий компанийн ерєнхий захирал ноён Ван Хайбо єєрийн судлан vйлдсэн дагуулаа єєрийн судлан vйлдсэн пуужингаар сансарт хєєргєж vйлчлэх нь олон улсын зах зээлд зохих єрсєлдєх хvчтэй байдаг тухай тухай хэлэхдээ,"Хятадын дагуул болон пуужингаа холбох, газраас хяналт тавих, тэрчлэн даатгалын vйлчилгээ хангах зэрэг талаараа олон улсад єрсєлдєх хvчин тєгєлдєр байгаа юм" гэжээ.
Олон улсын хэмжээнд єрсєлдєх хvчээ цаашид нэмэгдvvлж, дотоод гадаадын зах зээлийн хєгжлийн шаардлагыг хангахийн тєлєє, Хятад улс одоо нэн их хvчтэй пуужин судлан vйлдэж байна. Хятадын нисэх онгоц сансрын шинжлэх ухаан техникийн корпорацийн ерєнхий захирлын орлогч ноён Ма Синруй хэлэхдээ, "Хятадын сансрын аж vйлдвэрийн техникийг цаашид хєгжvvлхийн тєлєє, Хятадын нисэх онгоц сансрын шинжлэх ухаан техникийн корпораци нь єнєє нэн их хvчин чадалтай, дор тойрог замдаа 25 тонн ачаалж, єндєр тойрог замдаа 14 тонн ачаалж чадах шинэ маягийн зєєгч пуужинг судлан vйлдэж байна, энэ нь Хятадын одоогийн адил зэрэглэлийн зєєгч пуужингаас 3 дахин илvv хvчтэй бєгєєд хордуулдаггvй, бохирдуулалтгvй зэрэг сайн талтай байдагн юм" гэжээ. /Буянтогтох орчуулж О.Дарамбазар хянав/
|