2001 онд Тvвд vндэстний шинжлэх ухааны эрдэмтэн Доже Хятадын Инженерийн Академийн академичаар сонгогдож, Тvвдийн анхны академич болсон билээ.
Доже Хятадын Тvвдийн Єєртєє Засах Районы буйд бєглvv уулан нутгийн нэг таричны гэр бvлд тєржээ. Єнгєрєгч зууны 70-аад онд 20 гаруй насандаа Доже Хятадын баруун ємнєд нутгийн Чэнду хотноо очиж их сургуульд орсон бєгєєд геологийн хайгуул шинжилгээний судлалыг єєрийнхєє сурах мэргэжил болгон сонгосон байлаа.
Тэрээр шилдэг дvнгээр их сургуулиа тєгсгєєд, нутаг усандаа буцаж, геологийн хайгуул шинжилгээний ажил хийсэн юм. Тухайн vед Тvвдэд эрчим хvч маш их дутагдаж байсан бєгєєл голцуу газрын илчийг ашиглан цахилгаан гаргаж байжээ.
Ажилд орсныхоо дараа, Доже идэвх зvтгэлтэй ажилласан учир, байгууллагаас нь тvvнийг Бээжинд илгээн гадаад хэл суралцуулжээ. Нэг жилийн дараа, Доже Итали, Америк зэрэг орнуудад очиж, газрын илчний хайгуул шинжилгээний холбогдох техникийг цаашид гvнзгийрvvлэн сурсан байлаа.
Нутагтаа буцаж ирснийхээ дараа, Доже геологийн хайгуул шинжилгээний ажилд идэвхтэй оролцсон юм. Єнгєрєгч зууны 90-ээд онд дотоод гадаадын мэргэжилтэд Тvвдийн Дансюн сяний нутаг дахь Янбажайн гэх газарт гvн цооног єрємдєж болохгvй гэж vзэж байсан боловч, Доже тэдэнтэй адил санал баримталж, тэнд єндєр илчтэй урсгал зvйл байх тєдийгvй бас маш их нєєцтэй байна. Тэнд цооног єрємдєх боломжтой гэж vзсэн байна. Дожегийн хэлсэн нь зєв гэдгийг практик хэрчилсэн байлаа. Дожегийн удирдан хийсэн Янбажайнгийн газрын илчний нєєц баялгийн хайгуул шинжилгээний ажил нь чухал их амжилтанд хvрсэн юм. Єнєє, Янбажайнгийн єндєр илчийн гvн цооног нь Хятадын хамгийн их илчтэй, хамгийн их урсгалтэй, нээн олборлож болох газрын илчний цооног болсон байна.
Тvвдийн Єєртєє Засах Районы Геологи, Уул Уурай, Эрдэс Баялаг, Хайгуул Шинжилгээний Газрын дарга Цэрэндаш хэлэхдээ, Доже бол хатуу бэрхийг дааж чаддаг, шийдсэн зvйлээ заавал хийдэг хvн юм гэжээ. Тэрээр сурвалжлагчид ийм нэгэн зvйлийг ярьж єгсєн юм. 1998 оны євєл болсон явдал байжээ: Доже Тvвдийн Али районд очиж уул уурхайн хайгуул шинжилгээний ажил хийсэн байлаа. Али бол дэлхий дээрх хамгийн єндєрлєг газруудын нэг нь болох бєгєєд євєлдєє онцгой хvйтэн байдаг ажээ. Yvнээр барахгvй, Алид хvрэхэд тун хол, зам ч сайн биш, тэндэхийн нєхцєл ч маш бэрхшээлтэй байсан билээ. Доже тэнд хvрээд хvмvvсийн санаснаас гадуур алтны том ордыг илрvvлсэн байжээ. Тэр хэлэхдээ: "Yнэнийг хэлэхэд тухайн vед тэр ч тэндэхийн нєхцєл байдалд ажиллахад бэрхшээл ихтэй гэснийг мэдэж байсан. Буцаж ирснийхээ дараа, тэр надтай ярилцаж суухдаа, тэнд ажиллах байтугай, хvн харын бараа ч харагдлахгvй мєртєє хахир хvйтэн зэлvvд газар байсан болохоор, орчин ахуй нь надад маш их аймшиг тєрvvлж байсан юм гэж ярьж байсан" гэжээ.
Гэвч Доже тэнд vргэжлэн ажилласан тєдийгvй бас 10 тонноос дээш нєєцтэй алтны том ордыг илрvvлсэн байлаа. Энэ нь одоог хvртэл Тvвдийн хамгийн том алтны орд болсоор байна.
Дожетэй хамт ажиллагч Ли Чинбо хэлэхдээ: "Доже бол даруу хичээнгvй, ажилдаа маш хариуцлагатай ханддаг ажилч борогжуун зан араншинтай хvн юм. Тvvний гарыг дамжсан тєсєл, тайлан зэрэг нь бvр маш нямбай хянуур зvйл болдог юм. Тэрээр хатуу бэрх орчинд ажиллахдаа ямар ч нєхцєл дурддаггvй бєгєєд байнга нэмэлт цагаар ажилладаг юм" гэлээ.
Доже хэдийгээр vг дуу цєєнтэй боловч, тvvний ажил мэргэжлийн тухай ярих юм бол тун яриа хєрєєтэй болдог байлаа. Сурвалжлагч тvvнтэй Тvвдийн геологийн уул уухайн байдлын тухай ярих vе тэр хэлэхдээ: "Ялусанбузян мєрний хоёр эрэг дагасан газрууд, Хєхнуур Тvвдийн тємєр зам дагуу газрууд, Али районд бvр газрын илчний орд олон байгаа юм. Газрын илч бол нэг зvйлийн шинэ эрчим хvч болно. Байшаль орчны хамгаалалтад ашигтай, аюулгvй энэхvv эрчим хvчийг улам єргєн хvрээнд ашиглах ёстой" гэжээ. /О.Дарамбазар орчуулав/
|