"Морин хууртайгаа л байвал би дэлхийн аль ч ард тvмэнтэй ойлголцож чадна" гэж Хятадын нэрт морин хуурч Ч.Булаг сэтгэл хєдлєн ярьж байлаа. Ч.Булаг болон тvvний хамтран зvтгэгчдийн цуцалтгvй хvчин чармайлтаар олон улсын морин хуурын сургууль Євєр Монголын Улаанцав Хотод єнгєрсєн жил байгуулагдлаа.
Хятадын єєрчлєлт хийж нээлттэй байлгах бодлого нь хэдэн мянган жилийн тvvхтэй Хятадын морин хуурыг дэлхий дахинаа танилцуулах аз тохиол олгосон юм. Yvнд морин хуурч Ч. Булаг дутагдаж болошгvй гавъя зvтгэл vзvvлсэн юм. "Морин хуурын эгшиг бол цул байгальдаа ойрхон байдаг, зvгээр л дуугаргахад хєгжим сонсогддог юм " гэж тэр ярина.
Ч. Булгийг гурван настай байхад нь Євєр Монголын Хорчины сvмийн гэгээнээр залсан билээ. Гэвч тэр таван настайдаа сvмд суухаа больж, гэртээ харьсан байлаа.
Гэртээ харьсныхаа дараа тэр хєгжмийн зэмсэгт онцгой дур сонирхолтой болохыг нь аав нь ажиглаад тvvнд Цоор хэмээх хєгжим болон дєрвєн утаст хуур авч єгсєн сан. Жил цагаан сараар нутгийн хэн хvмvvс дуугаа дуулан хуураа хуурдаж баярлан хєєрєлддєг байсан нь тvvнд их л сонирхолтой санагддаг байж л дээ. Найман настайдаа Ч. Булаг нутгийн євєгчvvлтэй хєг нийлvvлэн хєгжимддєг болсон юм.
1958 онд тэр Євєр Монголын туршилтын жvжгийн театрт элсэгдэж, мэргэжлийн урлагийн замаа эхлvvллээ. Тэр Хєхотод ахмад морин хуурч Сандvvрнээс морин хуур сурсан бєгєєд чєлєє заваараа хийл сурч, хийлийн зарим хєгжимдєх аргыг морин хууранд оруулж туршсан байлаа. Энэ морин хуурт хийсэн бас нэгэн сонирхолтой туршилт болжээ. Далаад оны сvvлчээр тэр Хятад Монгол хоёр хэлээр "морин хуур хєгжимдєх арга" гэдэг ном хэвлvvлсэн мєртєє 1979 онд БНХАУ байгуулагдсны 30 жилийн ойд зориулсон уран сайхны тайлан тоглолт дээр єєрийн зохиосон "тvмэн агтын тєвєргєєн" гэдэг хєгжмєє хєгжимдєж, мєнгєн шагнал болон хєгжимдсэн шагнал хvртсэн байлаа. Yvний зэрэгцээ тvvний зохиосон "тал нутаг Бээжин хоёр сэтгэл зvрхний холбоотой" гэдэг гоцлол хєгжим нь хэвлэл мэдээллээр цацагдаж, сонсогч олны баяар талархалыг хvлээсэн билээ. 1986 онд Ч.Булаг "тахь" нэртэй морин хуурын хамтлаг байгуулж,Євєр Монголын Єєртєє Засах Район байгуулагдсны дєчин жилийн ой дээр тоглолт гаргаад vзэгчдийн халуун талархалыг хvлээжээ. 2001 онд Хєхотод 1000 морин хуурчдын тоглолт гаргаж Геннесийн тэмдэглэлийг vvдсэн байлаа.
|