• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-10 16:42:58    
Дадлагажуулагчдын эгнээний байгуулалтаа эрчимжvvлж байна

CRI

    Тянь жинь их сургуульд "Yзэл санааны ажлыг сайн хийдэг, амгалан тогтуун байдлыг хамгаалж чаддаг, оюутад болон тэдны гэрийн ахмадын итгэл нийдварыг хvлээсэн" оюутадын дадлагажуулагчдын эгнээ байдаг юм. Yзэл санааны талаар тэд нар бол оюутадын удирдагч банш, ёс суртахууны талаар тэд нар бол оюутадын vлгэр жишээ, хайр сэтгэлийн талаар тэд нар бол оюутадын найз болох юм.

    Сvvлийн жилvvдэд Тянь жинь их сургууль дvрэмжvvлэх талд маш их хvч тавьж, элсэх, бэлтгэх, vнэлгээ хийх, ажил хуваарлах механизм тогтоохоор дамжуулж, оюутадын дадлагажуулагчдын эгнээний байгуулалтаа эрчимжvvлсэн байна. Энэ оны бvх Хятадын оюутадын vзэл санаа улс тєрийн байдлын санал асуулгад Тянь жиний оюутадын дадлагажуулагчиддаа сэтгэл ханамжтай байгаа хэмжээ нь хамгийн єндєр болсон байна.

    Тянь жинь их сургуулийн оюутадын ажил хариуцсан газрын дарга Ли и дань хэлэхдээ, оюутадын дадлагажуулагчид нь оюутадын vзэл санаа, сурлага, амьдрал, хайр сэтгэлийн талын асуудлыг хариуцаж байгаа тул энгийн мєртлєє маш хvнд vvрэг хариуцаж байгаа юм. Иймээс манай сургууль "дээд сургуулиудын оюутадын ажлын хэсэг—дээд сургуулиудын нам засгийн нэгдсэн хурал—намын хорооны оюутадын ажлын хэсэг" гэх гурван дэсээр шалгаруулах дvрэм хэрэгжvvлж, дадлагажуулагчдыг элсэх шаардлагыг маш чанга мєрдєж байна гэжээ.

    Нарийн багаж хэрэгслийн дээд сургуулийн хэдэн оюутан суралгын хир бvтэмж нь сайн биш байснаас болж их урамгvй байсан аж. Дадлагажуулагч Сvнь жин фа арван хэд удаа тэд нартай уулзан ярилцаж, тэд нарт туслан бусдаасаа зєрєєтэй байгаагийн шалтгааныг хайн олж, урмыг нь сэргээж биедээ итгэлтэй болгосноор тэр хэдэн оюутан нь бvр суралгаа амжилттай дvvргэж чадсан байлаа.

    Тянь жинь их сургууль дадгалажуулагчдын эгнээний чанар чансааг батлахын тєлєє дадлагажуулагчийн ажил болон аспирантыг жолоодох ажлыг хавсарган хийх оюутадын шилдэг боловсон хvчнийг бэлтгэхэд их анхаарч, тэд нарыг оюутадыг удирдах ажил хэрэгт уридаар оролцуулж, давтан боловсруулж, ажлын чадварыг нь дээшлvvлж, тэд нарын дундаас жил болгон шилдэг дадлагажуулагч цолгорон гарахыг батлаж байна.

    Єнєєгийн оюутад сvлжээгээр хайр сэтгэлээ илтгэдэг болсон банйа. Уг их сургууль мєн vvнд чиглvvлэн дадлагажуулагчдаа бэлтгэл дамжаанд хамруулж, зорилготой, тєлєвлєгєєтэй, зохион байгуулалттай, чиг хандлагатайгаар сvлжээгээр vзэл санаа улс тєрийн сурган хvмvvжлийн ажиллагаа єрнvvлж, сvлжээгээр сургууль болон оюутадын хооронд гvvрийн vvрэг гvйцэтгvvлж байна.

    Тянь жинь их сургуульд дадлагажуулагч болох нь тийм хялбар хэрэг биш юм. Сургуулиас дадлагажуулагчийн ажлыг vнэлэх бvрэн тєгєлдєр системтэй юм. Тэр нь оюутадын байраар байнга явдаг эсэх, оюутадад туслан олон зvйлийн хvндрэл брхшээлийг нь зохицуулж єгч чадах эсэх, vйл хэрэгт шударга хандаж чадах эсэх, ажлаа байнга шинэ сэтгэхvйгээр явагдуулж чадах эсэх зэрэг агуулгатай vнэлэн шалгаруулах 20 баримжаатай байж, оюутан нар, их сургуулийн удирдагч нар, оюутадын ажил эрхэлсэн хэлтэс, эвлэлийн vvр зэрэг салбар нь тэд нарт саналаа єгч vнэлгээ хийдэг. Энэ vнэлгээний дvн нь дадлагажуулагчдын ажлын зэргэмж зэргийн єсєхєд чухал vндэс баримт болдог бєгєєд ажилдаа хариуцлага алдсаныг нь ятган шvvмжилж, тэнцэхгvйг нь ажлаас нь хасдаг байна. /Э. Цогзолмаа орчуулав/