2005 оны 7-р сарын сvvлчээр Євєр Монголын Шилинхотод 2005 оны Бээжин Шилинголын аялал жуулчлалын наадам болох гэж байна.
2005 оны Бээжин Шилинголын аялал жуулчлалын наадамд Бээжингийн 5000 жуулчныг Шилинголын тал нутагт очуулан хєдєєгийн vзэмжийг сонирхуулан аялал жуулчлалын наадам ажиллуулахаар тєлєвлєж байна. Энэ наадамд 20 км-ийн машины боохиа уралдаан, жуулчид 5 км-т морь уралдах, 20 км-ийн мотоцкелын уралдаан, 1024 бvхийн тэмцээн зэрэг агуулгатай, эдгээр тэмцээнд бvр Бээжингээс ирсэн жуулчид оролцох бєгєєд наадмын хурал дээр мєн саядах жуулчны азын сугалаа татах юм байна.
Шилингол бол Бээжингээс хамаг ойр байгаа байгалийн тал нутаг бєгєєд Шилинголын тал нутгийг ер нь нийслэл Бээжингийн арын цэцэрлэгт хvрээлэн гэж нэрлэж байдаг юм. Бээжингээс машинаар гарах юм бол дєрєвхєн цагийн дараа Шилинголын тал нутагт орж очох юм.
Энэ удаагын наадмыг Євєр Монголын Єєртєє Засах Районы аялал жуулчлалын алба, Шилингол аймагийн засгийн газар, Шилингол аймагийн аялал жуулчлалын алба зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ бол бас ч нийслэл Бээжингээс єєрийн унаагаараа ирж байгаа жуулчид болон зуны чєлєєгєєр амарч байгаа оюутан жич бээжин хотын оршин суугчдад зориулсан тал нутгийн наадам болох юм.
Євєр Монголын Шилингол аймаг мєн майн нэгний урт амралтын vеэр Хулан шарга даагын элсэн цєл болон Авга хошууны Хонгор элсээр аялан жуулчилж, элсэнд гулгах, элсэнд уралдах, элсэн дотор машинаар бартаа хайх зэрэг аялал жуулчлалын vйл ажиллага зохиож байна.
Шилингол аймагийн тєвєєс баруун урагшаа 109 км зайтай Авга хошууны Хонгор сумны элсэнд гулгалт хийх, уралдах, машинаар бартаа хайх зэрэг аялал жуулчлалын vйл ажиллагаа зохиогдож байна. Нийт 1465 хавтгай дєрвєлжин км талбайтай энэ нутагт хєдєє тал байгаа тєдийгvй элс манх, ой мод, гол горхи, намаг газар, булаг зэрэг байгалийн олон тєрлийн vзэмж бvрдсэн юм. Энд хачин гайхалт дуут булаг, алаг цэцэг мяралзсан зvлэгт тал, " элсэн нутгийн цэцэрлэгт хvрээлэн" хэмээгдсэн Улиастай, зуун оны эртний хийд- Яндын сvм, есєн нугалаат Гогостой гол зэрэг сайхан vзэмжтэй. /Пэрлаймаа орчуулав/
|