• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-10 16:58:08    
Тал нутаг дах олон улсын худалдаа аялал жуулчлалын хот-Эрээн

CRI

    Євєр Монголын Эрээн хот бол Хятад Монгол хоёр орны хилд байрлаж байгаа шинэ мандсан хот юм. 1992 онд хилийн энэ хотыг нээлттэй болгосноос одоо болтол 13 жилийн дотор Эрээн хот нь 1957 онд хот болсоноос нааш хэдэн арван жилийн хугацаанд огт хувьралтгvй байсан хуучин дvр тєрхєє тууштай єєрчилж, 1992 онд хvн ам нь 7000 байсанаас одоо гэхэд 80 мянга гаруйд хvрч, хотын цар хэмжээ нь ч ганц гол гудамжтай, хэтхээн давхар байшин болон олон навтгар байшинтай байсан байдлаа єєрчилж, одоо болоход том жижиг зээл гудамж сvлжилдэн, єндєр том давхар байшинууд сvндэрлэн, иж бvрэн чадавхтай орчин vеийн шинэ хот болсон байна.

    Хятад Монгол хоёр орны хилийн шугамаас хагас км ч хvрэхгvй зайтай байрлаж байгаа энэхvv хотын асар их єєрчлєлт нь Хятадын гадаадад нээлттэй байлгах цонх болж байгаа тєдийгvй бас ч манай орны хєгжлийн хураангуй дvр болж байна. Эрээн хотын дарга Чэн Хэ пин хэлэхдээ: Эрээн хот хэдийгээр нэлээд их хєгжиж єєрчлєгдсєн боловч бид хотын байгуулалтдаа дээд баримжаагар тєсєв тохижуулалт хийхийг баримтлаж, хотын хvн амыг тєлєвлєгєєтєйгєєр нэмэгдvvлэн, хотын цар хэмжээгээ єргєтгєж байна гэжээ. Тэд єєрийн эх баялаг, байгаль орчин, газар зvй зэрэг онцлогынхоо дагуу Эрээн хотоо олон улсын худалдаа аялал жуулчлалын хот болгохоор тєлєвлєж, " жижиг мєртєє шилдэг, жижиг мєртєє авсаархан, жижиг мєртєє vзэсгэлэн сайхан" болгон байгуулж, Европ стельтай, орчин vеийн єнгє vзэмжтэй, Хятад Монгол Орос соёлыг урлаг сайхан нэгтгэсэн хот болгохоор чармайн ажиллаж байна.

    Yvний зэрэгцээ бас хилийн худалдааг цаашид хєгжvvлэн єргєтгєж, боомтын гарцад боловсруулах ажил тєрлийг хєгжvvлэн, Монгол улс болон ОХУ хоорондын хэлхээ холбоонд тус дєхєм vзvvлэн, Эрээн хотыг жинхэнэ Ази Европын эх газрыг холбоосон гvvр болгохоор байна.

    Чэн Хэ пин хэлэхдээ: хотын байгуулалтдаа бид єндєр яс чанартай байхыг баримтлаж байна. Эрээн хотын бvх барилга байгуулалтыг олон улсын жишигээр хийж, умард хилийн тал нутгийн гэрэлт сувд болгоно гэжээ.
Эрээн хотын аялал жуулчлалын ажил тєрєл ч маш тvргэн хєгжиж байна. Ноднин Эрээн хотынхан гадаадын жуулчдыг давхацсан тоогоор 358 мянга хvлээн авч, зєвхєн жуулчлалын ажил тєрлийн орлого 11 сая ам.долларт хvрсэн бєгєєд уг хот мєн 2004 онд Хятадын бvс нутгийн эдийн засаг хамгаас тvргэн єсєн нэмэгдсэн хотын нэгээр vнэлэгдсэн байна. /Пэрлаймаа орчуулав/