• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-10 17:10:09    
Юаний ханш тогтвортой байх нь Хятад улс болон дэлхий нийтэд бvр ашигтай юм гэж мэргэжилтэд vзэж байна

CRI

    Арван хэдэн жилийн ємнєєс Хятад улс мєнгєний тухай одоогийн бодлогоо хэрэгжvvлж эхэлснээс нааш, олон улсын хамтын нийгэмлэгийн дунд юаний ханшны асуудлыг авч хэлэлцэх болсон юм. Сvvлийн vе, юаний ханшийг єсгєх эсэхийн асуудал нь олон улсын санал зєрєлдєєнтэй байгаа чухал асуудлуудын нэг нь боллоо.

    Yvнтэй холбогдуулан Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч дотоод гадаадын эдийн засагч мэргэжилтэн нарыг сурвалжилсан юм. Юаний ханш тогтвортой байх нь Хятад улс болон дэлхий нийтийн эдийн засгий нхєгжилд бvр ашигтай юм гэж тэд vзсэн байна. Yvний зэрэгцээ тэд бас мєнгєний ханшны механизмыг сайжруулах талаар Хятадын Засгийн газрын гаргаж байгаа хvчин чармайлтыг нотолжээ.

    1994 оноос нааш, Хятад улс зах зээлийн эрэлт хэрэгцээгээр vндэс болгосон, мєнгєний ханшийн удирдлагатай, хэлбэлзэлттэй нэгбvрчилсэн бодлого тухайлбал юаний ханшийг vндсэнд нь зах зээлийн эрэлт хэрэгцээний байдалд vндэслэн шийдэж, дан ганц ам.долларын байдалд анхаарч, тєв банкаас банкууд хоорондын валютын аралжааны байдлын дагуу мєнгєний ханшийг нийтэлж, бас юаний ханшинд удирдлагатай хэлбэлзэлтийн дvрэм хэрэгжvvлсэн юм. Энэхvv бодлого хэрэгжсэнээс нааш, юаний ханш тотвортой байсаар ирсэн билээ. Энэ нь Хятадын єнєєгийн vе шатны эдийн засгийн хєгжлийн хэмжээ, vйлдвэр аж ахуйн нэгжийн хvчин чадавх болон мєнгєн гvйлгээний хяналт удирдлагын тvвшинтэй тохирч байгаа юм гэж мэргэжилтэд vзсэн байна.

    Хятадын Ардын Их Сургуулийн Мєнгєн Гvйлгээний Судалгааны Газрын профессор Жао Си-зюнь хэлэхдээ, гадаад худалдаа болон гадаадын бизнесменvvдийн хєрєнгє оруулалт нь Хятад улс шиг ийим хєгжиж байгаа улс оронд авч хэлбэл маш чухал зvйл болдог юм. Хятад улс сvvлийн хэдэн жилд энэ талаар амжилтанд хvрсний зонхилох нь юаний ханшны тотвортой байдалд тvшиглэснээс болсон байна гэлээ.

    "Хятадын гадаад худалдаа нэлээд тvргэн хєгжиж байгаагийн нэг чухал хvчин зvйл бол тотвортой мєнгєний бодлого хэрэгжvvлж бий явдал болох юм. Энэ нь мєнгєний ханшны хэлбэлзэлт гарснаас болж зарим эрэсдэлд тулгарах болгозой гэж экспорт импортын ажил тєрєл эрхэлдэг пvvс компаниудыг сэтгэл тvгшvvлэхгvй болгосон байна. Бидний єнєєгийн хэрэгжvvлж байгаа мєнгєний ханшны тухай бодлого бол хєрєнгє оруулагчдын итгэлийн баталгаа юм. Мєнгєний ханшны тотвортой тvвшин болон мєнгєний ханшны харьцангуй тотвортой механизм нь гадаадын бизнесменvvдийн хєрєнгє оруулалтыг татахтай ч нягт холбоотой байдаг" гэж Жао Си-зюнь тэмдэглэжээ.

    Юаний ханш тогтвортой байх нь Хятадын эдийн засгийн хєгжилд ашигтай тєдийгvй бас дэлхий нийтийн эдийн засгийн хєгжилд ч нааштай ач холбогдолтой юм профессор Жао Си-зюнь vзсэн байна.

    Тэр хэлэхдээ: "Олон улсын vvднээс авч хэлбэл, Америк бол дэлхийн худалдааны хамгийн том цогц болох бєгєєд тэр нь Япон, Евро хэрэглэдэг бvс нутаг, Хятад улстай хамтаар дэлхийн эдийн засгийн дєрвєн том цогц болж байгаа юм. Бvх дэлхийн эдийн засаг нэлээд тотвортой хєгжихєд харьцангуй тогтвортой орчин ахуй шаардагдна. Тvvнд эдийн засгийн дєрвєн том цогц хоорондын мєнгєний тогтвортой харьцаатай байх явдал чухал болдог байна. Хэрэв мєнгєний ханш нь байнга хэлбэлзэлттэй байдалд байвал, бvх дэлхийн эдийн засгийн хєгжилд ашиггvй болох нь гарцаагvй бєгєєд бvх дэлхийн худалдааны эрэсдэл болон єртгийн нэмэгдлийг бий болгох болно" гэжээ.

    Сvvлийн vе, зарим улс орон Хятадын Засгийн газарт байнга дарамт vзvvлж, юаний ханшийг єсгєхийг шаардсан юм. Энэхvv байдалд чиглvvлэн, Нобелийн эдийн засгийн шагналт, "Еврог зохион бvтээгч" хэмээн нэрлэгдсэн профессор Роберт А.Мунделль хэлэхдээ, юаний ханш тогтвортой байх нь Хятад улс болон дэлхийн эдийн засгийн тогтвортой хєгжихєд маш сайн тулгуур vvрэг гvйцэтгэх юм гэжээ. Сvvлийн жилvvдэд эдийн засгийн єсєлт тааруухан хєгжсєн зарим улс орнууд юаний ханшийг єсгєх ёстой гэдэг онолыг дурдсан нь улс тєрийн талыг тvлхvv бодолцсон vйл хэрэг юм. Єнєєгийн байдалд юаний ханш тогтвортой хэвээр байх ёстой гэж тэр тэмдэглэжээ.

    "Юаний ханш єсєх нь гадаадын хєрєнгє оруулалтыг багасгахад хvрvvлж, юаний чєлєєтэй хєрвєх чиглэлээр хийж бий ахицыг удаашруулах юм. Юаний ханшийг єсгєхийг шаардаж байгаа нь эдийн засгийн талаас авч vзвэл vндэслэлгvй зvйл болох бєгєєд зарим хvний улс тєрийн vvднээс бодолцсон зvйл байж мэднэ гэж би vзэж байна.

    Юаний ханш єсєхєд хvрвэл, зvvн ємнєд Азийн бvс нутагт тогтворгvй байдал илэрч, цаашлаад Хятад улсын Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэх vедээ хийсэн амлалтаа биелvvлэхэд нь ч саад харш учруулахаас биш тус нэмэр болохгvй юм" гэж профессор Роберт А. Мунделль хэлсэн байна.

    Нобелийн эдийн засгийн шагналт Жосеф Е. Стиглизе хэлэхдээ: "Єнєєгийн байдалд мєнгєний ханшны асуудлыг хэрхэн шийдэх ёстой байхын зангилаа нь мєнгєний ханшны хэлбэлзэлтээс болох эрэсдлийг Хятад улс бууруулж чадах хvчин чадавхтай байх эсэхийг бодолцох явдал болно. Хятадын мєнгєний ханшны механизмд тохируулалт хийх ёстой байгаа хэдий ч єнєєгийн байдалд єєрчлєх шаардлагагvй байна" гэлээ.

    Сvvлийн жилvvдэд Хятад улс юаний ханшны механизмын талаар тєрийн ємчийн худалдааны банкны єєрчлєлтийг тvргэтгэх, байнгын тєслийн хvрээнд юань чєлєєтэй хєрвєх, хєрєнгийн тєслийн хязгаарлалаа аажмаар сул болгох, хєрєнгийн зах зээлийн нээлттэй хэмжээг аажмаар нэмэгдvvлэх зэрэг vлэмжхэн ажил хийсэн юм.

    Хятадын Ардын Их Сургуулийн Мєнгєн Гvйлгээний Судалгааны Газрын профессор Жао Си-зюнь хэлэхдээ: "Ирээдvйд Хятадын нэн олон vйлдвэр аж ахуйн нэгж болон банк санхvvгийн байгууллага нь гадаад валютын аралжааны явцад vvрэг гvйцэтгэх болно. Тэдний эрэлт хэрэгцээний харьцаа бол мєнгєний ханш бvрэлдэхийн хамгийн vндсэн хvчин зvйл болох юм" гэжээ. /О. Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав/