2005 он гарснаас хойш, Хятадын Ардын Банк нь ХКН-ын Тєв Хороо, Тєрийн Зєвлєлийн нэгдэлтэй байршуулалтын дор, мєнгєний тогтвортой бодлогоо цаашид хэрэгжvvлж, эдийн засаг, банк санхvvгийн vйл ажиллагааны байдлыг нарийн нягт хянан шалгаж, мєнгєний бодлоготой холбогдол бvхий арга хэрэглvvр болон тvvний бvрэлдлийг уян хатнаар ашиглаж, итгэмжийн зээлийн нийт хэмжээг зvй зохистой тохируулсан байна. Ерєнхийд нь авч vзэхэд, энэ оны 1-3р сард Хятадын банк санхvvгийн vйл ажиллагаа vргэлжлэн тогтвортой явагдаж, мєнгєний зээл зvй зохистой тогтуунаар нэмэгдэж, улс ардын аж ахуйн тогтвортой, тvргэн, эрvvлээр хєгжихийг ахиулсан юм.
Мєнгєний хангалгын хэмжээ нь тогтвортой, зvй зохистой нэмэгдэжээ. 2005 оны 3-р сарын сvvлчийн байдлаар, М2-ын vлдцийн хэмжээ нь 26 триллион 500 тэрбум юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 14.0%-иар нэмэгдэж, нэмэгдлийн хурд нь 2004 оны мєн vеийнхээс 5.1 нэгжээр доор болж, 2003 оны эцсийнхээс 0.6 нэгжээр доор болж, 2-р сарын эцсийнхээс 0.1 нэгжээр єндєр болсон байна. М1-ийн vлдэц нь 9 триллион 500 тэрбум юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 9.9%-иар нэмэгдэж, нэмэгдлийн хурд нь 2004 оны мєн vеийнхээс 10.2 нэгжээр доор болж, 2003 оны эцсийнхээс 3.7 нэгжээр доор болж, 2-р сарын эцсийнхээс 0.7 нэгжээр доор болсон байлаа.
Банк санхvvгийн байгууллагуудын хадгаламж тогтвортой нэмэгдлээ. 3-р сарын сvvлч гэхэд банк санхvvгийн бvх байгууллагын гадаад валютын олон тєрийн хадгаламжийн vлдэц нь 26 триллион 900 тэрбум юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 15.6%-иар нэмэгджээ. Банк санхvvгийн байгууллагуудын юаний олон тєрлийн хадгаламжийн vлдэц нь 25 триллион 600 тэрбумд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 15.6%-иар єссєн байна. 1-3-р сард юаний олон тєрийн хадгаламжийн хэмжээ нь 1тэриллион 200 тэрбум юаниар нэмэгдэж, 2004 оны мєн vеийнхээсээ 2 сая 230 мянга бага болсон байна.
Банк санхvvгийн байгууллагуудын зээлийн хэмжээ зvй зохистой нэмэгджээ. 3-р сарын сvvлчийн байдлаар, банк санхvvгийн бvх байгууллагын олон тєрлийн зээлийн гадаад валютын vлдэц нь 19 триллион 800 тэрбумд хгрч, 2004 оны мєн vеийнхээс 13.0%-иар нэмэгдэв. Банк санхvvгийн бvх байгууллагын юаний олон тєрлийн хадгаламжийн vлдэц нь 18 триллион 500 тэрбумд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 13.0%-иар єссєн байлаа. 1-3-р сард юаний зээлийн хэмжээ нь 737 тэрбум 500 саяд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 97 тэрбум 600 сая бага болсон байна.
Банкууд хоорондын зах зээлийн мєнгєний хvvгийн хэмжээ нь vндсэндээ тогтворжижээ. 1-3-р сард банкууд хоорондын зах зээлийн мєнгєний хvvгийн хэмжээ нь vндсэндээ тогтвортой хэвээр байсан юм. 3-р сарын сvvлч гэхэд улсын гадаад валютын нєєцийн vлдэц нь 659 тэрбум 100 сая ам.долларт хvрч, 2004 оны мєн vеийнхээс 49.9%-иар єсєн нэмэгджээ. 1-3-р сард гадаад валютын нєєцийн хэмжээ нь 49 тэрбум 200 сая ам.доллароор нэмэгдэж, 2004 оны мєн vеийнхээс 12 тэрбум 600 саяар єссєн байв. Юаний ханш нь 1 ам.долларыг 8.2765 юаниар сольж, юаний ханш тогтвортой хэвээр байсан билээ. /О.Дарамбазар орчуулав/
|