• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-11 16:00:19    
Гуалиг сайхан биетэй явахыг хvсэгч эмэгтэйчvvд тураах дасгал хийцгээж байна

CRI

    Гоёлох нь эмэгтэйчvvдийн тєрєлх авьяас юм. Амьдралын тvвшин дээшлэхийн хирээр, Хятадын эмэгтэйчvvд биеэ авч явахын соёлыг улам анхаарах болсон байна. Нэн олон эмэгтэйчvvд гуалиг сайхан биетэй болж бусадын анхаарлыг нэн их татахын тєлєє турахыг их эрхэмлэх боллоо. Хятадын баруун ємнєд нутгийн Сы Чуань мужийн Чун Чин хотод амьдардаг хатагтай Лю Линь гурван сарын ємнє хvvхэдийн эж болсноор уулынхаасаа нэлээд таргалсан байв. Дахиад гурван сар єнгєрвєл амралт нь дуусч ажилдаа орох болно, ажлын газрынхаа хvмvvсийн ємнє цоо шинэ дvр тєрхєєр илэрхийн тулд тэрээр сvvлийн vе эмэгтэйчvvдийн тураах тєвд очиж хэдэн сарын тураах дасгал хийхээр шийдсэн байна.

    "Би сая хvvхэд тєрсєн, дахиад хэдэн сар болбол ажилдаа орно. Yvнээс ємнє нь биеэ гуалиг сайхан болгохын тєлєє энд ирж тураах дасгал хийж байна. Хамт олоныхоо дунд гуалиг сайхан биетэй буцах нь зєв биз дээ" тэр хэллээ.

    Єнєє, тураах тєвд олон зvйлийн гимнастик хийж байгаагаас гадна, бас эмэгтэйчvvдийн гэртээ дасгал хийхэд дєхєм vзvvлэхийн тєлєє, олон газрынхан телевизийн сувагаар єглєє болгон бие чийрагжуулах, тураах гимнастикийн хєтєлбєр нэвтрvvлж байдаг.

    Yvнээс гадна, Энэтхэгээс гаралтай бие чийрагжуулах дасгал—Юй Жя гэдэг дасгал нь турахыг хvсэгч олон хvvхнvvдийн сонирхлыг их татаж байна. Шинжилгээний байдлаас vзвэл, Юй Жягийн дасгалыг нэг мєр хийгээд гарахад биеийн калорийн зарцуулга нь нэг удаагийн газрын тенис тоглосонтой тэнцнэ гэнэ. Иймээс Юй Жягийн дасгалыг урт хугацаа хийсэн хvн турдаг юм байна. Юй Жягийн заалд дасгал хийж байгаа 20 настай охин Чэнь Зуньхунтай сурвалжлагч ярилцахад тэрээр хэлэхдээ, "Юй Жягийн дасгал надад зохицно. Би уулдаа нэлээд дарган байсан. Энэ дасгалыг хийснээс хойш аажмаар турж, єнгєрсєн жилээс одоо болтол хvндийн жин нэмэгдсэнгvй. Урт хугацаа баримтлан хийвэл лав тустай" гэжээ.

    Юй Жягийн дасгал хийх эмэгтэйчvvд олон болсноор Хятадын олон газарт Юй Жягийн ордон заал олон болсон байна. Бээжингийн зvvн дvvрэгт байгаа Фань Гэ тураах Юй Жягийн заал нь хагас жилийн ємнєєс ажиллаж эхэлсэн юм. Цар хэмжээ нь хэдийгээр тєдий их биш боловч єнєє 200 гургуй байнгын vйлчлvvлэгчтэй болжээ. Тус заалын дасгалжуулагч Чэн Чунгийн танилцуулснаас vзвэл, Бээжинд байгаа Юй Жягийн орд заал єнєє 100 гаруйд хvрсэн юм байна.

    Тэрээр хэлэхдээ, "Юй Жя дасгал хийж турах нь єєр арга хэлбэрээр турахтай адилгvй юм. Тэр нь хvний vе мєчийг бvхний сунгаж, бvх биеийн дотоод шvvрэлийг тэнцvvртэй бологдог учир, биеийн хvндийн жин ч маш тэнцvvртэй болдог юм гэжээ.

    Хятадад сvvлийн жилvvдэд Хятад анагаах ухааны массаж болон хоол ундааг зохицуулахыг уялдуулан тураах арга єргєнєєр дэлгэрсэн байна. Мэрэгжлийн хvмvvсийн таналцуулснаас vзвэл, энэ тураах арга нь нэг зvйлийн онцгой хvнсний зvйл хэрэглэх болон массаж хийхээр дамжуулан хvний биеийн эргэлт солилцоог ахиулан, єєхний бvтцийг сайжруулж vvний улмаар тураах зорилгод хvргэдэг юм байна.

    Хятадын Шанхай хотын "Зи Раньмэй" гэдэг гоо сайхны газар ийм аргаар дарган хvнийг туранхай болгож байна. Ли Вэньхуа гэдэг охин бол энэ гоо сайхны газрын байнгын vйлчлvvлэгчдийн нэг нь юм. Єндєр нуруутай тэрээр нэг жилийн ємнє даргандаа зовож явдаг байжээ.

    "Єнгєрсєнд бага л алхахад ядраад л байдаг. Єнєє биеийн тамирын дасгал боловсрол хийхэд бvр ядрахгvй болсон, биеийн хvндийн жин 55 кил орчим болсон. Миний хvндийн жингээ бууруулахын тєлєє, эндэхийн ажилтан надад хvнсний ногоо болон жимисээс боловсруулан авсан єндєр ширхэлэг зvйлийг идvvлдэг. Энэ нь бодисын солилцоонд тустай байдаг" гэжээ.

    Ли Вэнь эхний vед гурав хоногт тvvнийг нэг удаа ирдэг байсан бол нэг жил баримтлан хийсээр єнєє хvндийн жин нь тогтвортой болсноор, нэг долоо хоногт нэг удаа ирэх болсон байна. Хэлэлгээнгvй дээр дурдсан тураах аргууд нь нэг удаа багаар хэлэхэд хэдэн арван юань, хэдэн зуун юань зарчуулж, цаашилвал зарим нь хэдэн мянган юаньд ч хvрдэг байна. Хятадын хvн ардын амьжиргааны тvвшин дээшилснээр, дийлэнх олон эмэгтэйчvvд гоё гуалиг явахын тєлєє энэ мєнгийг дуртай зарчуулдаг. Хятадын дорнод нутгийн Зэ Жян мужийн Руй Ань хотын хатагтай Хэ Сюхун хэлэхэдээ, "Єнєє хvмvvсийн амьжиргааны тvвшин дээшилснээс юм дутахгvй болж, хамгийн дутагдаж байх нь эрvvл мэнд болжээ. Имйээс эрvvл мэнд гоо сайхны тєлєє мєнгєє зарцуулах нь зєв юм" гэжээ.

    Турж гуалиг болохын зах зээлийн хэрэгцээний асар их нєєц хvчнийг олж харсан Хэ Сюхун эмэгтэйчvvдийн бие чийрагжуулах клуб байгуулсанд чийраг бєгєєд гуалиг сайхан биетэй болохыг хvсэгчид улмаар нэмэгдсэн байна. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/