• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-11 16:35:30    
Нутгийн буурал урлагчин Лхажав

CRI

    Лхажав бол алдарт дуучин, манай орны 1-р зэрэглэлийн жvжигчин юм. Тэр бол Євєр монголын Шилийн гол аймгийн Авага хошууны хvн болно. Тvний эцэг Эбан тайж бол тус хошууны нэгэн албан тушаалтан байж, дуу хєгжимд дур бахтай. Тvvний ээж нь ардын дуу сайхан дуулдаг. Гэр бvлийн нєлєєг хvртсэн тэрээр багаасаа дуулах дуртай байж, хамаг олноос цолгорсон, байгалиас євєлсєн авиас чадвараа тодруулсан байна.

   15 насандаа алдарт дуучин Сэргэлэнд шавь оржээ. Удалгvй Авага хошууны анхдагч дуучин Дэмдэнг багш барисан байна. 4 жилийн системтэй боловсрол дасгалыг єнгєрvvлээд уртын дууны дуулах ур мэрэгжлийг эзэмшсэн байна. 1949 онд Шилийн хотын бага сургуульд багшилсан байна. 1952 онд Шилийн гол аймгийн урлагийн бvлгэмд орж, мэрэгжлийн урлагчин болсон байна. Тус оны 2-р сард Євєр монголын дуу бvжгийн бvлгэмд шилжин очиж, гоцлол дууны жvжигчин болсон байна. Лхажав бол монгол vндэстний хамгийн алдартай уртын дуучин болно. Мєн ч тал нутгийн уламжлалт дуу хєгжмийн улсгал бvлгийн гарамгай тєлєєлєгч мєн. Тvvний дуулхуйн онцлог гэвэл, эрэлхэг хvчтэй, омог тєгєлдєр, яруу сайхан тєв ехэмсэг, дуулах аяс нь яруу эвлэгхэн, гоёмсог сайхан, дуун нь цэвэр тод, утага гvн талд зэрэг урлагийн онцлогтой байдаг. Тэрээр олон тєрлийн дуу дуулдаг. дуулахад хvчир байдаг уртын дуу дуулах тєдvйгvй бас цовоо дэгжин амархан ойлгогддог богонь ардын дуу ч дуулдаг байна. 1953 онд бvх орны ардын дуу бvжгийн vзvvлэх тоглолтод оролцож, шилдэг тоглолтын шагнал хvртсэн байна. тvvний дуулсан тєлєєлєх дуу гэвэл, "Жорооны жороо", "Жаахан шарага", "Тєрвєн улирал", "Євгєн шувуу"зэрэг уртын дуу, "Богд Чингэс", "Мандах нар" зэрэг цоорын дуу болон "Донгой хvvхэн", "Ван Ли" зэрэг богонь ардын дуу байдаг.

    20 жилийн урлагийн єнгєрєєлтийг дамжин, Лхажав уртын дууны дуулах арга барилыг бvтээлчээр хєгжvvлж, шинэ нэг шатанд хvргэсэн байна. Уртын дууны дуулах арга барилыг системжvvлэх, тvрэмжvvлэх явцад євєрмєц онцлогтой монгол vндэстний тал нутгийн дууны урсгалыг vvдэж, балрашгvй зvтгэл vзvvлсэн байна. vvнд Улаанхvv дарга Лхажавд зориулан "ардын дуучин Лхажав" гэсэн бичээс бичиж єгсєн байна. Тэр гарамгай дуучин тєдvйгvй бас шилдэг багш болох юм. Урт хугацаанд тэрээр шинэ нэг vейн уртын дуучидыг хvмvvжvvлэхэд хvчин зvтгэсэн байна.

    Манай орны алдарт дуучин Ху Сунхуа, Лхасvрэн зэрэг бол тvvний омогшууштай шавь болох юм. 1982 оноос хойш тэрээр єєрийн нутаг Авага хошуундаа хариж, єєрєє хєрєнгє мєнгє хурамдуулан ардын дууны сургалт эрхэлж, нутгийхаа ард тvмэнд залуу дуучид хvмvvжvvлэн єгч, уртын дууг залгамжлах хvнтэй бологожээ. 1991 онд Євєр монголын урлагийн салбарынхны "алтан тэмээ шагнал"-ыг тосч, Євєр монголын єєртєє засах районы засгийн газраас тvvнд "ардын дууны хаан " цол ологосон байна. Одоо тэрээр Хятадын дуу хєгжмын урлагчидын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Євєр монголын дуу хєгжмийн урлагчидын нийгэмлэгийн байгын хэрэг эрхлэгчийн тушаалыг хариуцаж байна.