• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-11 17:49:00    
Євєр Монголын зургаан том тал нутаг

CRI

    Бvх Хятадын газар нутгийн арваны нэг хувийг эзлэх Євєр Монголын тал нутаг нь vзэсгэлэн сайхан зургаан том тал нутагаар бvрэлдсэн юм. Зvvн талаас нь баруунш дараалбал: дэлхийд алдартай Хєлєн бойрын тал нутаг, Хорчны тал нутаг, хєрс шороогоо хамгаас сайн хамгаалсан Шилинголын тал нутаг, єргєн уудам Улаанцавын тал нутаг, ордосын хагас цєлжсєн тал нутаг, Алшаагийн цєлжсєн тал нутаг эдгээр болно.

    Хєлєн-буйрын тал нутаг бол ЄМЄЗР-ны тал нутгийн дотор євс бэлчээрийн чанар нь хамгаас сайн, тал нутгийн єнгє vзэмж нь vзэсгэлэн сайхан газар юм. Монгол vндэстний vvсэн хєгжсєн нутаг болсоны хувьд уламжлалт зан vйлээ нэлээд сайн хадгалж байна. Тал нутгийн аялал жуулчлалын vзэмжит нутаг нь голцуу Хайлар хотоос Манжуур хоорондох газар болон Хєлєн нуурын эргэн тойрны тал нутагт тєвлєрч байна.
Хорчны тал нутгийн хєдєєгийн vзэмж болон Монгол vндэстний зан vйл нь нэлээд товойм бєгєєд Бээжин болон зvvн хойд нутгийн том том хотоос ойрхон байрлаж, нуур бvрд, тал нутаг, ой модыг нэгэн цогц болгосон євєрмєц онцлогтой юм.

    Шилинголын тал нутагт олон тєрлийн ургамалын бvрхэцтэй бєгєєд Хятадын хамаг анхны бэлчээрийн байгалийн дархан цаажтай бvс юм. Хєдєєгийн vзэсгэлэн тєгс байдагаараа " бєхийн нутаг" гэсэн алдартай. Шилинголын хєвєє хязгааргvй єргєн их тал нутагт алаг цэцгэс мяралзан дэлгэрч, агтын жолоо татан давхиулахад, цас цагаан хонин сvрэг талын дунд бэлчээрлэн, сувд шигтгэсэн шиг таанын цагаан монгол гэр талын дунд цайлжин, сэтгэл жаргаах vзэсгэлэнтэй.

    Улаанцавын тал нутаг нь Євєр Монголын Єєртєє Засах Районы тєв Хєх-хотын эргэн тойрноор байрлаж, зам харилцаа маш дєхєм байдаг. Энд маш олон том оврын амралт сувьлолтын тєв болон аялал жуулчлалын газартай. Тэдгээрийн дотор Гэгээнтал бол маш их цар хэмжээтэй тал нутгийн аялал жуулчлалын газар юм.
Алшаагн тал нутаг бол цєлжсєн тал нутаг бєгєєд хятадын алдарт " тэмээний нутаг" юм. Энд ирсэн жуулчид тэмээгээр элсэн цєлийн гvvнд орж болох бєгєєд Эзнэ хошууны туурайн модон бvрд болон дархан нууцгай " хар хот"оор хvрч, шарсан бєх болон шарсан бvхэл хонь зооглож болох юм.

    Ордосын тал нутаг бол хагас цєлжсєн тал нутаг юм. Энд байгаа дуут элсэн тохой бол жуулчдын элсэнд гулгах, тэмээгээр жуулчлах сайхан газар юм. Чингэс хааны бунхан Ордост байгаа бєгєєд Ордосын дуу бvжиг, тахилга ургын ёс, Юань улсын ордны " Замын найр" зэрэг нь маш алдартай. /Орчуулсан нь Пэрлаймаа/