• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-11 18:37:13    
Ємнєд Азийн зан заншил Бээжинд моод болж байна

CRI

    Сvvлийн жилvvдэд Бээжингийнхны амьдралд бас нэгэн шинэ урсгал нэмэгдэж, хvмvvс явах тусмаа ємнєд Азин Энэтхэг, Пакистан, Балбын хувцас хунар, гоёл, гар урлалын бvтээгдэхvvныг их сонирхдог болсноор, ийм юм зардаг нэрийн барааны дэлгvvрvvд олноор нээгдэж, эдгээр нь Бээжинд содон сайхан vзэмж нэмэж байна.

    Бээжингийн хааны ордны хойт талд Ши ча хай гэдэг нэртэй тунгалаг сайхан нэг нуур байдаг юм. Лvє сан гэдэг Тvвд залуугийн охин дvvтэйгээ хоёул энд ажлуулж байгаа "Тэнгэр бараа" нэртэй том гээчийн дэлгvvр нь Бээжиндээ их нэртэй аж. 4-р сарын нарлаг сайхан нэгэн vдээс хойш сурвалжлагч нуурын хєвєєг даган сэрvvхэн сайхан салхи сєрж алхасаар энэ дээрлгvvрт тулж хvрсэн байв. Энэ дэлгvvрийн модон цонхон дээр унжуулсан бор, хар ногоон єнгєтэй унжлаг салхины аяар намиран хийсэх бєгєєд арай чухалдуу гэмээр хаалганы тотгоноос єнгє єнгийн торгон утасаар уран сайхан хатгасан заана тогосны хээтэй цагаан орхиул нь онцын содон харагдаж байлаа. Энэ дэлгvvрийн дотор дєрвєн ханаа дагуулан єнгийн сайхан орхиул хєшиг, янз бvрийн хананы хивс єлгєж, таазандаа ерєєл зєгнєлийн vсэгтэй хєшиг хадаж, ширээ индэр дээгvvр давхарлаж овоолсон хатгамал эдvvд, алчуур ороолт, шир савхи, торго даавуун цєнх, гар хатгамалтай торго даавуун хувцас хунар нь vнэхээр онцын сайхан бєгєєд ногоон єнгєтэй тогосны vд болон цагаан єнгєтэй хайр чулуугаар чимэг нэмэж дэлгэсэн ээмэг бvгж гэх зэргийн янзын сайхан мєнгєн эдлэл нь хvний анхаарлыг онцын их татах аж. Yvний зэрэгцээ арц хvжний гэмээр содон сайхан vнэр сэнгэнэх бєгєєд уяхан дуурсах эгшиглэн сайхан Тvвд дуу хєгжим сонорыг мялааж цээжийг ариусгана.

    Би бол "Тэнгэр бараа" дэлгvvрийн эзэн Лvє сан байна. Би дvvтэйгээ дэлхийн нуруу цаст нутаг Тvвдээс ирсэн юм. Та бvхэнд аз жаргал сайн сайхныг хvсье гэж Тvвдээр сурвалжлагчид ярьж байна. Лvє сан бол Тvвдийн Кан багийн мєнгєний нэрт дарханы удмын хvvхэд аж. Долоон жилийн ємнє тэрээр Бээжинд энэ дэлгvvрээ нээж Тvвд мєнгєн эдлэлээ борлуулж эхэлсэн байна. Тvвд нутаг маш єндєр газарт байрладаг. Тэнгэрээс их ойрхон. Тэр мєртєє Тvвдvvд бас бурхан шvтэж, тэнгэрийн одод бvхнийг бурхан сахиулснаар vздэг юм. Тvвдийн мєнгєн эдлэл ч тэнгэрээс иш уламжлалтай юм шиг онцын сайхан байдаг шvv дээ. Иймээс би дэлгvvрээ "Тэнгэр бараа" гэж нэрэлсэн юм гэж Лvє сан ярьсан байна. Лvє сан дvvтэйгээ хоёулаа Хятадаар их сайн ярьдаг. Тэд Тvвд, Энэтхэг, Балба эдлэлийн хийж боловсруулах явц, хэрэглээ, болон тvvнд ахуулагдаж байгаа соёл хийгээд шашин шvтлэгийн утга агуулга зэргийг сонирхож авч байгаа хvмvvст нарийн танилцуулж єгдєг байна.

    Лvє сан хэлэхдээ, аялал жуулчлал нээлттэй болсноор хvмvvс эдгээр орны тухай их сонирхож ойлгодог болсон банйа. Єнєєгийн залуу хvмvvс эрх чєлєєтэй байхыг их дээдлэж, бурхан шvтдэг Энэтхэг, Балбын орон нь хvний сэтгэл санааг ариусгаж чадна гэж vздэг. Эдгээр газар нь жаахан бойд зэлvvд, эдийн засаг нь ч жахаан хоцрогдонгуй болохоор гар урлалын зvйлvvд нь хорвоод ижил нь vгvй ганцхан ганцхан байдаг тул бусдаас онцлог байхыг хичээдэг залуу vеийнхэн vvнийг их сонирхдог болсон юм гэжээ.

1  2