Энэ оны 4-р сарын 13-ны єдєр Шаньши муж 160 гаруй гацаа суурний аж ахуйн нэгжvvдэд ажилтадын єндєр настны даатгал олгосон учир гацаа суурний 3 сая 750 мянган ажилтад нийгмийн єндєр настны даатгалтай болсон байна, vvнд хот орж ажиллаж байгаа 3 сая тариачин багтаж байна.
Шаньши мужийн хєдєлмєр нийгмийн хамгаалалын ажил эрхлэсэн газрын дарга Ли сvнь тун танилцуулж хэлэхдээ, Шаньши муж нийгмийн даатгалд орж байгаа гацаа суурний аж ахуйн нэгжvvдэд орлогын татвар, хvvгийн татвар, хувь хvний орлогын татвараас чєлєєлєх зэрэг хєнгєлєлттэй бодлого хэрэгжvvлсэн бєгєєд бvх Хятадад анх удаа "Нэг vйлдвэрд хоёр системийн дvрэм " хэрэгжvvлсэн байна. Хотод байгаа гацаа суурний аж ахуйн нэгжvvдийн ажилтад хот суурний аж ахуйн нэгжийн єндєр настны даатгалд орж, хєдєє тосгоноос ирсэн тариачин гаралтай ажилчин бол хєдєє тосгоны нийгмийн єндєр настны даатгалд орж болох юм байна. Хот сууринд байгаа гацаа суурний аж ахуйн нэгжийн ажилтад хот суурний аж ахуйн нэгжийн ажилтны єндєр настны даатгалд орохд тушаах зардал мєнгє, тушаах зардлын цаг хугцаа, тэтэгвэрийн нєхцєл зэрэг талаар хот суурний аж ахуйн нэгжийн ажилтад болон гацаа суурний аж ахуйн нэгжийн ажилтад єндєр настны даатгалын бодлого адил болсон байна. Энэ нь ажилтад хот болон гацаа суурний аж ахуйн нэгжvvдийн хооронд эрэх чєлєєтэй шилжихд ашигтай юм.
Ли сvнь тун хэлэхдээ, хєдєєгийн ажилтад даатгалд орохд нэн уян хадан бєгєєд єндєр настны тэтгэмжийн мєнгє авхад эрэгтэй эмэгтэй ялгалгvй, мєнгєє 1-5 жил уридчлах буюу хойшлуулж авч болох бєгєєд 55-65 насны хvн чєлєєтэй сонгож болох юм байна. Даатгалын зардлаа тушаах иш баримт нь хотын нийт тєлєвлєгєєний зохицуулан хєгжvvлэх зарчмын дагуу, хотын ажилтад болон хєдєєгийн ажилтадын орлогын тєвшин зєрєєнтэй байгаа байдлыг бvрэн гvйцэт бодолхийлж, адиль бус стандарт боловсруулан тогтоосон байна. Тус шинэ дvрмийн дагуу, хєдєєд нутагтай ажилтадын тушаах мєнгє нь тус хvний цалингийн нийт хэмжээний 5%. Аж ахуйн нэгж нь хєдєєд нутагтай ажилтадын цалингийн нийт хэмжээний 10%-г тушаах юм байна.
Хєдєлмєр нийгмийн хамгаалалын яамны хєдєє тосгоны даатгалын хэлтсийн дарга Зао дянь гvє хэлэхдээ, Хятадын гацаа суурны аж ахуйн нэгжийн ажилтан 138 саяаас давсан байна. Гэвч нийгмийн даатгалд орсон хvн 5%-ч хvрэхгvй байна. 2004 онд бvх Хятадын гацаа суурны аж ахуйн нэгжийн vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvvн нь GDP гийн 27.4%-ийг эзэлсэн байна, гацаа суурны аж ахуйн нэгжийн аюулгvйн vйл ажиллагааг баталхын тєлєє нийгмийн даатгалын дvрэм байгуулах хэрэгтэй гэжээ. /Г. Сайн-Єлзий бэлтгэн найруулав/
|