Анхны сонгуулийн БХАТИХ-ын чуулганаас нааш, БХАТИХ дэх vндэстний цєєнхийн тєлєєлєгчдийн орон тооны харьцал нь vндэстний цєєнхийн хvн амын харьцлаас их байсаар ирсэн билээ. Арав дахь сонгуулийн БХАТИХ-д vндэстний цєєнхийн тєлєєлєгч 415 байж, нийт тєлєєлєгчдийн 13.91%-ийг эзэлсэн нь хvн амын харьцлаасаа 5.5 нэгжээр их болсон байна. Хятадын vндэстэн болгон нь БХАТИХ-д тєлєєлєгчтэй бєгєєд саяас дээш хvн амтай vндэстэн болгон нь БХАТИХ-ын Байнгын Хороонд гишvvнээр ажиллагчтай байдаг юм.
Єнєєгийн байдлаар, Хятадын vндэстний єєртєє засах 155 газрын АТИХ-ын Бангын Хороонд єєртєє засах тогтолцоо хэрэгжvvлж байгаа vндэстний иргэд дарга юм уу орлогч даргаар тус тус ажиллаж, єєртєє засах районы дарга, єєртєє засах жоугийн дарга, єєртєє засах сяний даргаар мєн єєртєє засах тогтолцоо хэрэгжvvлж байгаа vндэстний иргэд тус тус ажиллаж байна.
Хятад улс баруун бvсийн нутаг районоо ихээр хєгжvvлэх стратеги хэрэгжvvлснээс нааших 5 жилд баруун бvсийн нутаг районд 60 том тєсєл шинээр хэрэгжиж, нийт 850 тэрбум юаний хєрєнгє оруулалт хийсэн байна. Бvртгэлийн тоо сэлтээс vзвэл, 2004 онд Євєр Монголын Єєртєє Засах Район, Гуансигийн Жуан Yндэстний Єєртєє Засах Район, Тvвдийн Єєртєє Засах Район, Нинсягийн Хотон Yндэстний Єєртєє Засах Район, Сяньзянгийн Уйгарын Єєртєє Засах Районы vйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 271тэрбум 200 сая, 332 тэрбум, 21 тэрбум, 46 тэрбум, 220 тэрбум юаньд тус тус хvрч, 2003 оны мєн vеийнхээсээ 19.4%, 11.8%, 12.4%, 11%, 11.1%-иэр тус тус єссєн байв.
2000—2004 онд тєвлєрсєн тєсвєєс хил хязгаар нутгийн иргэдийг баяжуулах ажиллагаанд зориулан нийт 264 сая юаний хєрєнгє оруулж, бvх Хятадын хэмжээнд нийт 15 тэрбум гаруй юаний хєрєнгє оруулан, 20 мянга гаруй тєсєл хэрэгжvvлсэн байна. 2004 онд уулын туршилтын vндсэн дээрээ хил хязгаар нутгийн иргэдийг баяжуулах сянийг 37-гоор нэмэгдvvлж дэмжлэг vзvvлэв.
"10-р 5 жил"-ийн тєлєвлєгєєний хугацаанд улсаас ядуу нутаг районы заавал сурах боловсролын хоёр дахь шатны тєсєл хэрэгжvvлэхэд зориулан 5 тэрбум юаний хєрєнгє оруулсан ба тvvний доторхи 80%-иас дээшхийг нь баруун бvсийн нутаг болон vндэстний цєєнхийн районд хэрэглэж байна. Тvvний нэг хэсгийг нь Хєдєє нутгийн дунд бага сургуулийн байр байшинг сайжруулахад хэрэглэсэн бєгєєд 57%-ийг нь баруун бvс болон vндэстний нутаг районд хэрэглэсэн байна.
Сяньзян, Тvвд, Нинся, Хєннуур зэрэг муж районы заавал сурах боловсролын шатны сурагчдын 83%-д нь сурах бичгийг тєлбєргvй олгож байна. Тvвдийн тариалах малжих нутгийн заавал сурах шатны сурагчддаас сурлага, хоол, байрны мєнгє авахгvй байгаа бєгєєд Сяньзянийн 56 сяньд сурагчдаас авч байсан сурлагатай холбоотой тєлбєрийг бvхнийг авахаа больсон юм.
Хятад улс одоо vндэстний их дээд сургууль 13-ыг байгуулаад байгаа бєгєєд дотор газарт Сяньзянгийн анги гарган ажиллуулж байна.
Улсаас бас бvх Хятадын vндэстний цєєнхийн эртний ном бичиг эмхтгэн хэвлvvлэх тєлєвлєгєєний хэсэг байгуулж, бvх Хятадын vндэстний цєєнхийн эртний ном бичгийг эмхтгэх ажлыг зохион явуулсан юм. Єнєєгийн байдлаар, Хятадын 25 муж, район, хот, 130 єєртєє засах жоу, газар, аймагт vндэстний эртний ном бичгийг эмхтгэх болон судлах байгууламж ажиллуулж, 120 мянга гаруй ном зохиол цуглуулж, 5000 гаруй ширхэг эртний ном зохиолыг хэвлvvлсэн байна.
Хятадын Засгийн газрын тогтоосон "Бvх Хятадын эклогийн орчин ахуйн байгуулалтын тєлєвлєгєє"-нд хамрагдсан 4 гол район болон 4 гол тєсєл нь бvр vндэстний цєєнхийн районд тогтоогдон хэрэгжиж байна. 2004 онд Хятадын Тєрийн Зєвлєлєєс Хятадын шашны анхны засаг захиргааны хууль—"Шашны vйл хэргийн тухай дvрм"-ийг албан ёсоор нийтэлсэн юм. Уг дvрэмд шашны бvлэг болон шашин шvтэгч иргэд нь шашны ажиллагаа хийх, шашны сургууль байгуулах, шашны ном хэвлэлийн ажил хийх, шашны хєрєнгийг эзэмших, гадаадтай харилцах зэрэг олон эрх эдэлнэ гэж тогтоожээ.
Бvрэн бус бvртгэлийн тоо баримтаас vзвэл, єнєєгийн байдлаар, Хятадад 100 сая гаруй хvн шашин шvтэж байгаа юм байна. /О.Дарамбазар орчуулав/
|