Ши ань хот бол Хятадын баруун хойд нутгийн Шанш мужийн тєв юм. Хятадын арван гурван хаант тєрийн мандал мєхлийг гэрчилсэн энэ эртний хотод єнєє єндєр том давхар байшин жигдрэн, машин унаа урсаж, орчин vеийн дvр тєрхєєр хvмvvсийн нvдийг хужирлаж байна. Гэвч єнєєдрийн Ши ань хотод тvvхийн маш олон дуртгал vлдэж байгаагын дотор 400 гаруй жилийн тvvхтэй Гао овогтын том хvрээ хашаа маш онцлогтой vзэмж болох юм.
Хятадын том хотын дотор Ши ань хот эртний хотын хэрмээ бvрэн бvтэнээр нь хамгаалан хадгалж байгаагаараа алдартай. 14 км урт эртний хотын хэрэм нь 1000 гаруй жилийн ємнє бvрэлдсэн хотын тєвийг бvсэлж, тvvн дотор нь Ши аны хамаг олон тvvх дурсгалын єв хадгалагдаж байгаа юм. Гао овогтын том хvрээ хашаа мєн энэ гол хот дотор байлаж байна.
Гао овогтын том хvрээ хашааны хэрэм нь дєрвєн метр єндєр байна. Эрт дээр vед бичгийн хvмvvс Гао овогтын том хvрээ хашааны vvдэнд хvрч ирвэл сvvхээсээ бууж, цэргийн ноёд мориноосоо бууж, хvндэлж байгаагаа илтгэдэг байсан гэнээ. Энэ том хvрээ хашааны тvvхийн тухай танилцуулагч хvvхэн Шуай хун мэй танилцуулж хэлэхдээ:
Энэ том хvрээ хашааг Мин улсын сvvлч, Чин улсын эхээр байгуулсан бєгєєд одоогоос 400 гаруй жилийн тvvхтэй болж байна. Энэ хашааны эзэн Гао Юе сун арван хоёртойдоо бvх Хятадын бичгийн эрдэмтэдийн шалгалтад хоёрдугаар байранд шалгарч, сvvлээр нь хаан эзэн баярлаж энэ том хvрээ хашааг тvvнд шагнасан юм гэжээ.
2300 гаруй ам дєрвєлжин метр талбайтай энэ Гао овогтын том хvрээ хашаагаар жуулчид сул сэлvv алхан явахад, эндэх нам сэлvv, эв найрсаг амьдралын уур амьсгалыг бие сэтгэлээр мэдэрч, хулсан орхивчын ард, улаан дэнлvvгийн цаана, модон сийлмэлт цонхны ар, жижиг байшин дотор, ясан сийлмэлт орхиул, уран нарийлаг хатгамалт зvйл энэ бvхэн нь хvмvvст энэ байшинд эртний бичгийн эрдэмтэн амьдарч байсан гэж хэлж єгч байгаа шиг юм.
Хєтлєгч хvvхэн танилцуулж хэлэхдээ: энэ бол гудамж гарах урт хавтан чулуу, vvн дээр " насан єлзий" гэсэн том Хятад vсэг сийлж, бас таван паавгахайтай, тэр нь буян хутга гэсэн утгатай юм. Уламжлал ярианд, энэ чулуун дээгvvр гарсан хvн урт насладаг гэж байна. Энэ бол анарын мод, нэгэнт 400 гаруй жил болж байна. Эртний vед анарын мод тарьвал, vр хvvхэд олон, буян жаргал ихтэй гэж ярьдаг юм.
Гао овогтын том хvрээ хашаанд хvрсэн жуулчид Шаншын орон нутгийн стельтай ардын урлагийг сонирхож болох юм. Тэдгээрийн дотроос Шаншын ардын хайчилмал бvтээл хамгаас гоё байдаг юм.
Гао овогтын том хvрээ хашаанд хvрсэн жуулчид сvvдэр шийгийн тоглолт сонирхох нь ч маш утга агуулгатай юм. Шанш бол сvvдэр ши vvссэн газар, сvvдэр шийгийн тоглолт гаргаад 2000 гаруй жтлийн тvvхтэй болж байна. Сvvдэр ши янгууны гол зэвсэг нь сvvдэр болох юм.
Та одоо Гао овогтын том хvрээ хашаанд тоглож байгаа сvvдэр ши янгууны бичлэг сонсож байна.
Энэ жил 56 настай хатагтай Дан Фэн жюй хархан багаасаа сvvдэр ши янгуу тоглох сонирхолтой хvн, тэрээр хэлэхдээ:
Настан хvний хэлэхээр, сvvдэр ши янгуу нь Хан улсын vед эхэлж, Тан улсын vед мандсан бєгєєд ордонд тоглож байсанаасаа ардын дунд дэлгэрчээ. Миний тоглож байгаа сvvдэр ши бусад хvний тоглож байгаатай адилгvй, зарим талаар шинэтгэж, єєрчилсєн юм гэжээ.
Гао овогтын том хvрээ хашааны єнгє vзэмж нь маш олон жуулчдын сонирхол татаж байна. Гуандунгаас ирсэн жуулчин Y Яньхуа хэлэхдээ:
Энэ том хvрээ хашаа нь умард нутгийн ардын соёлыг харуулж байх тєдийгvй Шанш нутгийн онцлогтой, бас ч хятадын уламжлалт онцлогыг харуулж байна. Шар шороот нутгийн онцлогтой мєртєє маш олон vлгэрийг ардын урлагийн хэлбэрээр илтгэсэн байна. Баян ядуу гэсэнгvй бvр оролцож болох юм байа гэжээ. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|