Английн "Санди Таймс" сонин хєгжин мандаж байгаа Хятад орон ядуу оронд туслаж байна гэсэн єгvvлэл нийтэлсэн байна.
Хятад улс дэлхийн эдийн засагт чухал vvрэг гvйцэтгэх боллоо. Албаны талаас эдийн засгийн нэмэгдлийг бууруулахаар арга бvхнийг авч байгаа боловч, ноднин Хятадын эдийн засаг 9.5%-аар нэмэгдсэн байна. Энэ нь хvмvvсийн санаанаас гадуур байсан боловч Хятадын єнгєрсний 25 жилийн илрэлтэй адли байна.
25 жилийн турш Хятадын эдийн засгийн нэмэгдэл жил бvр дундажаар 9.4% байсан байна. Єнгєрсєнд хvмvvс vvнийг гайхамшиг гэж vзэж байжээ. Одоо харин нэгэн зvйлийн шаардалгаар vзэх болжээ. 2001 оноос 2003 оннуудад Хятад улс дэлхийн эдийн засгийн нэмэгдэлийн 1/3-ийг эзэлсэн байна. Хэрэв Хятад орны хувь нэмэр байхгvй бол дэлхийн эдийн засаг их хэврэг байх болно.
Хятад улс ямар нєлєє vзvvлэх вэ гэвэл, бид Хятадын байгаалийн эх баялагийн эрэлт хэрэгцээг ойлгоно. Зэс, хєнгєн цагаан, цагаан туглага, цайрын эрэлт нь дэлхийн нийт хэрэгцээний 1/3-ийг эзэлж байдаг. Хятадын эрэлт хэрэгцээнээс болоод хар тємєрлєгийн аж vйлдвэрийн борлуулаг сайн байжээ. Ноднин Хятадын нефтийн хэрэгцээний нэмэгдэл дэлхийн хэрэгцээний нийт нэмэгдэлийн 1/3-ийг эзэлж, нефтийн vнэ єссєн байна.
Хvмvvс энэхvv эрэлт хэрэгцээний дэлхийн орлогын хувьяаралтад vзvvлэх нєлєєг бараг яридаггvй байна. Standard Charted Банкын тэргvvн эдийн засагч Gerrard Lyons сvvлийн vед Хятадыг "Robin Hood маягийн эдийн засаг" гэж нэрлэж, тэр нь хєдєє аж ахуй, уурхайн бvтээгдэхvvнийг vйлдвэрлэхийг ахиулах эдийн засгийн цогц мєн гэж vзэж, ялангуяа Африк тивийн эдийн засгийн хєгжлийг ахиулсан байна гэж vзсэн байна.
Африк тив болон зарим хєдєє аж ахуй, уурхайн бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг орнууд Хятадын хєгжил мандлаас ашиг хvртсэнээр барахгvй Японы сvvлийн vеийн эдийн засгийн амжилт ч Хятадад хєрєнгє мєнгє болон бусад тоног тєхєєрємж хангасантай холбоотой юм. Ази тив 20-р зууны 90-ээд оны сvvлчийн эдийн засаг, санхvvгийн хямралаас ангижраж чадсны гол шалтгаан Азийн олон орнууд Хятад улстай худалдаа хийсэнтэй их холбоотой юм. Хятад улс АНУ-тай худалдааны асар их ашигтай байсаар хэдvй ч Азийн орнуудтай харин худалдааны алдагдал байсааар ирсэн юм.
Энэ нь Хятадын маргах сэдвийн нэг болсон байна. Даруй юань ханшийг єсгєх эсэх асуудал болно. Хятад улс, АНУ-тай хийж байгаа худалдаанд улмаас их ашиг хvртэж байгаа хэдvй ч Хятадын засгийн газар гаднын дарамтад буулт хийж, юаний одоогийн 8.28 юань:1 ам долларын ханшийг єєрчлєхгvй нь мэдээж юм.
Валютын асуудлыг хирхэн зохицуулах талаар HSBC банкын тэргvvн эдийн засагч Stephen King Хятадын засгийн газрын байр суурийг даруй дарамт vзvvлж байгаад юаний ханшийг єсгєх гэсэн бол буруу юм гэдэг vзэлтийг дэмжиж байлаа.
Юаний ханшийг єсгєх нь Америкийн худалдааны 617 тэрбум ам долларын алдагдлыг зохицуулж чадахгvй юм. Ноднин Америкийн худалдааны алдагдал vндсний vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvvний 5.3%-ийг эзэлж, Хятадтай хийж байгаа худалдааны алдагдал нь 167 тэрбум ам доллар байжээ. Энэ бол Хятадын хєдєлмєр хvчний давуулгаас болсон юм. Хятадын аж vйлдвэрийн ажилчидын жилийн цалин 800 ам доллар байхад АНУ-ын ажилчины цалин харин 29 мянган ам доллар байлаа. Иймээс юаний ханшийг єсгєх нь Америкийн худалдааны алдагдалыг багасгахад ассан тvймэрт аяга усны ч нэмэр болохгvй юм гэж тэрээр хэлсэн байна.
Хятадын АНУ-тай хийж байгаа худалдааны ашиг нь Азийн бусад оронтой хийж байгаа худалдааны алдагдалтай тэнцэж байгаа учир ерєнхий талаас нь хэлэхэд юаний ханш єсєр эсэх нь бас тодорхойгvй байна. Тогтвортой валютын бодлого нь Хятад улст ашигтай байсаар ирсэн юм. Yvнд єєрчлєт оруулвал Хятадын боловсронгуй болоодгvй санхvvгийн системийг аргацаах аргагvй дарамтад нvvрлvvлэх болно. 1994 оны Мексикийн эдийн засгийн хямрал болон 1997 оны Тайландын эдийн засгийн хямрал бол яг иймэрхvv дарамтын доор бий болсон юм гэж Stephen King vзсэн байна.
|