Хятадын тєв хэсгийн Ху Бэй мужын Энь Ши хот бол Хятад улсын хамгийн тэргvvнд намгийн хийн техникийг дэлгэрvvлэн нэвтрvvлсэн газар юм. Манай сурвалжлагч тус хотын Гvнь Лvн ба тосгоны тариачин Шиан И жийгийн гэрт очход, намгийн хий гvйдэг дун цагаан хуванцар хоолойг єрєєндєє татаж оруулаад хэрмээ тойруулан угсаруулсан харагдана. Намгийн хийгээр асдаг чийдэнгийн асаагуурыг нээгээд цахиураар асаахад л гэр дvvрэн гэрэлтэж, дахиад намгийн хийнхээ зуухыг асаахад хєх цэнхэр галын сор дvрэлзэв. Залгаад намгийн хийгээр ус халаах машнаа нээхэд бvлээн ус гарч ирэв.
Шиан И жи танилцуулж хэлэхдээ: Манай эндхийн тариачид бараг бvгдээрээ гахай тэжээх заншилтай, 5 жилийн ємнєєс орон нутгийн засгийн газар тариачдаа дайчлан гахайн ялгаадасыг ашиглан намгийн хий гаргах техникийг сурталчлан, тариачдад бас Цементын нєхвєр єгсєнєєр, бvх тосгоны 260 тариачин айлын 70% нь намгийн хийгийн зуухтай болсон байна.
Шинэ маягийн намгийн хийн зуух нь тун олон сайн талтай юм. Єнгєрсєнд бид нvvрэс, тvлээ худалдан авч цай хоолоо болгодог байлаа, энэ нь зардал ихтэй мєртєє байгаль орчин, агаар мандлыг бохирдуулдаг. Намгийн хийг ашиглах болсоноос хойш, ийм боловсон бус байдал vгvй болж, манай Гvн Лvн ба тосгоны уламжлалт гаралт болж байсан цайн навч ч Европын холбооны хатуу шалгалтыг даагаад их хэмжээгээр экспортлох эрхтэй болсон байна гэжээ.
Намгийн хийг ашиглах нь зєвхєн Ху Бэй мужын тариачдад сайшаагдаж байгаа тєдийгvй бусад орон нутгийн тариачид ч тvvний мєнгє тєгрєгт аривтай, vр тариа, хvнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг хєдєє аж ахуйн бvтээгдэхvvний чанарыг нэмэгдvvлж, нэлээд єндєр vнээр зарж болох сайнтай талыг нь ойлгож мэдсэн байна. Ху Нань мужын Юе Ян Сяны Чvнь Гvан тосгоны Хэ Ши янь гэдэг тариачин 2 гахай, 10-аад туулай тэжээж, гахай, туулайнаас гарсан ялгадасаар намгийн хий vvсгэж, маш тохилог сайхан амьдарч байгааг сурвалжлагч олж харсан байна. Хэ Ши янь хэлэхдээ:
Намгийн хий нь эрчим хvч болж байгаа тєдийгvй тvvний шаараар нь мєєг vржvvлж, эдийн засгийн оролгоо нэмэгдvvлж байна. Бид бас жижигхээн тоорын модны хvрээлэн гаргаад байна, зуухын шаар нь сайн бордоо болдог, тоор ч том мєртєє єнгєлєг, амттай ургадаг, ер нь жирийн тоороос илvv vнэд хvрдэг гэжээ.
Намгийн хийн зуухыг зарим аж ахуйн нэгж ч дуртай ашиглаж байна. Жэн Шин мал аж ахуйн компани бол Зэ Жиан мужийн Линь Ань хотод байдаг мал аж ахуй эрхэлсэн том оврын аж ахуйн нэгж юм. Сурвалжлагч Гvн Вань пэн хэлэхдээ:
Би Жэн Шин компанид намгийн хийн техникээр хаягдал органик бодисыг дахин боловсруулж гаргасан намгийн хийг нь ажилчид амьдралдаа ашиглан цай хоол хийж, шаарыг нь бордоо болгож, бас шингэн зvйлийг нь ойр хавийнхаа тариачдын тариаланд vнэ тєлбєргvй оруулж, ургасан тарианы сvрлийг нь бас буцааж аваад ашиглаж, тэр газрыг бохирдолгvй экологийн байдалтай болгож байгааг олж харсан юм гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, 2003 оны эцэст, бvх Зэ Жиан мужид 200 шахам том, дунд оврын намгийн хийн барилга байгуулагдаж, жил болгон мал шувууны 2 сая 800 мянган тонн ялгадас хягдал зvйлсийг боловсруулж, жилд 5 сая 200 мянган шоо метр намгийн хий гаргаж, мал шувууны фермыг байгаль орчинд бохиргvй байлгах шинэ замаар замнаж байна.
Намгийн хийн техникийг бас бохир усыг цэврлэхэд ашиглаж байна. Тэнгэсийн эрэг дагуу байгаа Зэ Жиан мужийнхан орон нутгийнхаа бодитой байдлын дагуу, хєдєє тосгоны тэжээж vржvvлэх ферм болон хєдєє тосгоны єдєр тутмын амьдарлын бохир усыг цэвэрлэхэд ашиглаад ил тод амжилтад хvрсэн байна. /Бянтогтох орчуулав/
|