• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-13 18:47:26    
Их хэвчээний уран зохиолын шагналт уралдаан эрхлэх санаатай

CRI

    Монгол идээний соёлыг євлєн залгамжилж, хvн хар бужгинасан Хєх хотод оршин тогтнолын орон байраа олсон "Монгол хорвоо" гуанзны эзэн Багана гэж 2003 онд тєгєссєн оюутан байгаа юм. Тус хvний тухай танилцуулага мань єргєн олон монгол залуучуудынхаа эрэл хайлтын аян, vйлс бvтээлийн замд толь болох юу магад.

    Уржнан жил Багана Євєр монголын багшын их сургуулиас тєгєссєн юм. Улаанхадын Ар хорчин хошуунд нутагтай. Оюутан амьдрал нь дvvрэх vе оюутан нєхєд нь Хєх хотод ажил алба олхоор шуугилдан гvйлдэж байсан ч Багана дагаж дэрбэж гvйгээгvй. Ар гэрийнхэнь аж амьдрал тvvнд ийм нєхцєл боломж бvрэлдvvлж дийлэхгvй аж. Гэвч энэ хотод бие даан оршин тогтнолын орон зай гаргах нь тvvний зорилт байлаа. Тухайн vе Євєр монголын их сургууль болон Євєр монголын багшын их сургуулийн хооронд "монгол гудамж"-ын "монгол хэшиг" гуанзыг шилжvvлэн худалдхаар байв. Багана найз нєхдєєсєє 4 тvмэн юуань зээлж, тус гунзыг зоригтой даачлан авав. "сайн явдалд саат олон гэгчээр" аюулт Сарсын нєлєєгєєр гуанз нь зочин тасарч, орлогын ирэлт багасч єдєр бvр 230 юуаний алдагдалтай байв. Ямар нэг зvйлийг хийж амжилт олоход зориг дэвчээр чухалтай байдаг. Удалгvй Сарсын байдал дарагдаж, гуанзын эзэгнэлт ч сайжирж, ашиг орлого ч нэмэгдэв. єнєє Багана гуй их бага гурван гуанзыг зэрэг эрхэлж, олз омогтой явана.

    Хvсэж санаснаа биелvvлэн хvний хорвоод ухаан тамир гайхуулан яваа залуугийн зориг золбоо манд юу нэгийг сэтгvvлэх юм. Хойшдын тєсєв тєлєвлєгєєгийнхєє тухай тэрээр хэлэхдээ, "монгол соёл биднийг умдалж, гарыг газганд, хєлийг тєрєєнд хvргэсэн. Би монгол хvн болсны хувьд омогшдог. Монгол соёлтой холбогдсон нийгэм соёлын ажиллагааг нааштай дэмжиж явдаг. єнгєрєх жил болсон Євєр монголын єєртєє засах районы монгол шогийн чуулаганыг 6000 юуанаар дэмжсэн юм. Хойшид жил бvр 20 мянган юуань гаргаж, монгол уран зохиолын шагналт уралдаан эрхлэх санаатай байна. монгол соёлынхаа дархан овоонд хvн бvхэн єєрийн гэсэн чулуу нэмэж явах учиртай сан"гэлээ.

    Ер нь Хєх хот жич бvх аймаг хотын тєвєєр байгаа монгол гуанзад нэрт марка тутагдаж байна. Багана гуй vvнийг сэргэгээр ажиглаж, "монгол хорвоо"гуанзынхаа эзэгнэлтийн цар хvрээгээ vргэлжлэн єргєтгєж, нэрт марка vvдхээр зорилтоо болгож байна.