• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-13 18:49:33    
Хятадын сэхээтэд "Ном бичиг болон хэвлэлийн эрхийг хамгаалах дэлхийн єдєрлєг"-ийг тэмдэглэжээ

CRI

    Дєрєвдvгээр сарын хорин гурваны "Ном бичиг болон хэвлэлийн эрхийг хамгаалах дэлхийн єдєрлєг" буюу "Ном унших дэлхийн єдєрлєг"-ийг тэмдэглэхийн тєлєє Хятадын номын сангийн нийгэмлэг, Хятадын хэвлэлийн нийгэмлэг, Хятадын зохиолчдын нийгэмлэгийн эрх ашгийг баталгаажуулах ажлын комисс болон Хятадын хэвлэлийн ажилтдын нийгэмлэг зэрэг байгууллага єргєн их арга хэмжээ зохион явуулсан байна. "Ном бичиг болон хэвлэлийн эрхийг хамгаалах дэлхийн єдєрлєг"-ийн vеэр Бээжин дэх Хятадын vндэсний номын сангийн єргєн чєлєєнд болсон арга хэмжээнд нэрт зохиолч Жан Кан кан, Лян Сяо шэн нар оюутад болон бага сургуулийн хvvхдvvдтэй хамт шvлэг уншсан байна.

    2005 оны 4-р сарын 23-н бол НYБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллагаас тогтоосон "Ном бичиг болон хэвлэлийн єдєрлєг"-ийн 10 жилийн ой. Тус єдєр нь Английн нэрт зохиолч Шакеспеарийн мэндэлсэн єдєр, Испанийн нэрт зохиолч Мигvелд де Сервантис Сааведрагийн хорвоогоос халиьсан єдєр юм.
Сvvлийн жилvvдэд Хятадын эдийн засаг тvргэн хєгжиж, хvмvvсийн хэрэглээний тvвшин, хэрэглээний чиг хандлагад бvр маш их єєрчлєлт гарч, vvний дээр телевиз, сvлжээ, цахим тоглоом зэрэг орчин vеийн мэдээллийн хэрэгсэлийн нєлєєнєєс болж, ном уншдаг байсан уламжлалт хэв суртал болон зан дадгал нь маш их єрсєлдєєн сорилтод нvvрлэсэн байна. Иймээс 1979 онд Хятад улс "Бvх нийтээрээ ном уншиж, ном уншдаг нийгэм байгуулах" зорилготой "Эрдэм боловсролын тєсєл" хэрэгжvvлэхийг санаачилснаас хойш жил болгоны 12-р сарыг "Нийт иргэдийн ном унших сар" хэмээн тогтоож, vvнийгээ "Ном бичиг болон хэвлэлийн эрхийг хамгаалах дэлхийн єдєрлєг" зэрэг арга хэмжээтэй хамтруулан "Ном унших сонирхолтой, ном олон унших, сайн ном унших" нийгмийн уур амьсгал бий болгож байгаа юм. Хятадын номын сангийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга хатагтай Тан гэн шэн хэлэхдээ:

    Ном унших дэлхийн єдєрлєг тогтоогдсоноос хойш 100 гаруй улс орон газар нутгийнхан энэ арга хэмжээнд оролцож, олон орон энэ єдрийг баяраар vзэж хєєр хєгжєєнтэйгєєр тэмдэглэж байна. Хятадын номын сангийн нийгэмлэг суралцдаг нийгэм байгуулахыг санаачилж, нийт иргэдийн ном унших урам зоригийг улам бадрааж, суралцдаг нийгэм, байгууллага, айл єрєх байгуулахыг ахиулахын тєлєє энэ талаар суртал ухуулгын олон арга хэмжээ зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм гэжээ.

    Шэнь рэнь гань бол Хятадын хэвлэлийн нийгэмлэгийн зєвлєлийн дарга. Тэрээр сурвалжлагчид ярилцлага єгєхдєє, Хятад улс сvvлийн жилvvдэд зохиогчийн эрх, хэвлэлийн эрхийг багтаасан оюуны ємчийн эрхийг хамгаалах талаар их олон ажил хийсэн. 1991 онд Хятад улс зохиогчийн эрхийн анхны хуулийг хэрэгжvvлж, 2001 онд уг хуульд бvх талаар єєрчлєлт оруулж, энэ оны 3-р сард "Зохиогчийн эрхийн олон нийтийн удирдлагын заалт"-ыг албан ёсоор хэрэгжvvлсэн юм. Хятадын Зохиогчийн эрхийг хамгаалах ажил шинэ шатанд ахисныг энэ нь харуулж байан гэжээ. Тэрээр хэлэхдээ, НYБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллагын санаачилсан нийт иргэдээрээ ном унших болон хэвлэлийн эрхийг хамгаалах ажил єрнvvлсэн 10 жилд Хятад орон энэ ажилд маш их ахиулах vvрэг гvйцэтгэсэн юм. Энэ 10 жилд Хятадын орчин vеийн хэвлэлийн эрхийн дvрэм аажмаар боловсронгуй болж, ном уншдаг бичдэг хvн улам олширсон байна. Энэ бол сайн vйл хэрэг. Энэ суртал ухуулгын арга хэмжээгээр дамжуулж, улам олон хvн эрдэм боловсролыг хvндэтгэж, зохиогчийн эрх ашгийг хvндэтгэж, тэд нарын хэвлэлийн эрхийг хамгаалдаг болох болно гэжээ.

    Тус єдєр Бээжингийн том том номын сангуудад эрдэм шинжилгээний яриа уулзалтууд зохиож, илтгэл хийж шvлэг унших зэрэг олон арга хэмжээ зохион явуулсан. Лю вэй гэдэг нэртэй нэг оюутан хэлэхдээ, ном бол хvнийг урагшлуулдаг шат мєн. Хvний эрдэм боловсрол мэргэн ухааны эх ундрал болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,Ном унших бол эрдэм болосролтой болохын хамгийн сайн арга. Их олон зvйлийг бид амьдарлаас биш номоос сурдаг. Би насан туршдаа номтой найзлах болно гэжээ. /Э. Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/