• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-13 18:51:25    
Єндєрлєгийн эртний хотын шинэ дvр тєрх

CRI

    Тvвдийн Лхас хотын Чэн гуан дvvргийн дал гарсан настан Бямб гуай сурвалжлагчид: "Энх тайвангаар чєлєєлєгдєхєєс ємнєх Лхас хотод бvгд шороон зам байсан, орчин vеийн засмал зам гэж байгаагvй. Хотын талбай гурван хавтгай дєрвєлжин км-ч хvрэхгvй, хотын олон нийтийн vйлчилгээний тоног тєхєєрємж гэж ярих зvйл алга гэж хэлсэн юм.

    Их зуу хийдийн ойролцоо амьдарч байгаа єндєр настан Зугаа ч Бямба настантай адилхан сэтгэгдэлтэй байлаа. Тэрээр бидэнд: єнгєрсєнд Бакур гудамжинд цэлмэг єдєр нэг бие шороо тоосонд дарагдаж, бороо хур орвол нэг бие шавар усанд дэвтэж явдаг мєртєє газар болгонд хог новш тvгэж, ардууд богино муу шавар байшинд амьдарч байсан гэж ярьлаа.

    Єєрчлєлт хийж нээлттэй байлгаснаас хойш, ялангуяа тєвийн Тvвдийн ажлын тухай гурав дєрєвдvгээр ажлын хурлаас хойш Лхас хотод маш их єєрчлєлт гарсан юм.Тvвдийн єєртєє засах районы тєв болсон Лхас хот Мянга гаруй жилийн тvvхтэй болж байна. Эртний хотын єнгє тєрхийг уул хэвээр нь хадгалж, Тvвд vндэстний євєрмєц соёлын євийг євлєн залгамжилж, газар нутгийн эх баялагаа vр ашигтай ашиглаж, хотын чадавхыг хэрэхэн боловсронгуй болгох нь Лхас хотын байгуулалтынханд тавьсан том vйл явдал болсон байна. Лхас хотын засгийн газар энэ талын ажлыг доривтой хийсэний зэрэгцээ улсаас асар их хєрєнгє мєнгє оруулан, єєртєє засах районы бичиг дурсгалын зvйлийг хамгаалах гурван том байгууллагад маш их засвар хийж, Лхас хотын тvvх соёлын vнэт зvйлийг хамгаалах маш олон ажил хийсэн юм.

    Єєртєє засах районы байгуулагдсан дєчин жлийн ойг угтахын тєлєє энэ онд Лхас хотынхан олон тєрлийн арга хэмжээ авч, хєрєнгє мєнгє цуглуулан, хотын дэд бvтэцийн байгуулалтыг дорвитой хийж, олон гудамжуудыг єргєтгєн байгуулж, хотын дvр тєрхєє ихээр гоёлсон байна.

    Тєв засгийн газрын дэмжлэг болон Тvвдийн єєртєє засах районы засгийн газрын уйгагvй хvчин чармайлтаар,Лхас хотын дvр тєрх єдрєєсєдєрт єєрчлєгдєн шиндэж, єнєєдрийн Лхас хотын зээл гудамж нь єргєн дарда, хотын чадавх нь алхам алхамаар боловсронгуй болж, гудамжын хоёр хазуугын чидэн гэрэлтэн дуалж, байгаль орчин нь ариун цэвэр, хотын талбай нь ч чєлєєлєгдєхийн ємнє 3 хавтгай дєрвєлжин км ч хvрэхгvй байсанаасаа одоогийн 50 гаруй хавтгай дєрвєлжин км-т хvрсэн байна. Лхас хотын шуудан холбоо, цахилгаан холбоо, цахилгаан эрчим хvч зэрэг олон нийтийн vйлчилгээний тоног тєхєєрємж идрvvн хєгжиж, хотын оршин суугчдын ажил амьдралд маш дєхєм болж, оршин суугчдын амьдралын чанар чансааг дээшлvvлсэн байна. Лхас хот нь Тvвдийн хvн ам ихтэй, эд барааны солилцоо ихтэй, мэдээ мэдээлэлийн тєв болсоны хувьд эргэн тойрны нутгаа дайчлах vvрэг гvйцэтгэж, Тvвдийн эдийн засгийн тvргэн хєгжлийг тvлхэн ахиулж байна. /Пэрлаймаа орчуулав/