• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-16 18:26:10    
Юньнаний Yндэстний Их Сургууль

CRI

    Юньнаний Yндэстний Дээд Сургууль нь 1951 оны 8-р сарын 1-ний єдєр байгуулагдсан бєгєєд 2003 оны 4-р сарын 16-ны єдєр нэрийг нь Юньнаний Yндэстний Их Сургууль гэж єєрчилсєн юм. 1972 ондоос их сургуулийн энгийн ангийн оюутан элсэж, 1977 оноос vндсэн ангийн оюутан элсэн, 1979 оноос аспирант элсэж, 1984 онд магистерын зэрэг олгох эрх бvхий сургууль болсон бєгєєд 1993 онд мужийн харьяаны гол болох их сургуулийн жагсаалтанд оржээ.

    52 жилийн хєгжлийн явцыг єнгєрvvлээд, Юньнаний Yндэстний Их Сургууль нь vндэстний болвсон хvчнийг бэлтгэн хvмvvжvvлдэг тусгай сургууль байснаасаа vндсэн ангийн хичээл сургалтаар гол болгож, аспирант, тусгай анги, бэлтгэл анги, єндєр зэргийн мэргэжлийн анги, насанд хvрэгсдийн анги, гадаадын оюутнуудын анги зэрэг олон ангитай, vндэстний ерєнхийлсєн чанартай их сургууль болон хєгжсєн байна. 2003 оны байдлаар, уг сургуульд 6,784 оюутан суралцаж байсан бєгєєд тvvний дотор аспирант 296, vндсэн ангийн оюутан 5,869, тусгай ангийн сурагч 335, бэлтгэл ангийн сурагч 284 байжээ. Тэдгээр оюутан сурагчдын дотор, vндэстний цєєнхийн оюутан сурагчид нь нийт тооны 75%-ийг эзэлж байв. Одоо уг сургуульд 864 ажилтантай болсон бєгєєд тvvний доторхи 464 хvн нь багший нажил хийж байна. 1999 онд Хятадын Тєрийн Зєвлєлєєс Юньнаний Yндэстний Их Сургуульд "Бvх Хятадын vндэстний эв санааны нэгдлийн дэвшлийн vлгэр жишээ байгууллага" гэсэн цол олгожээ.

    Юньнаний Yндэстний Их Сургууль нь эдийн засгийн ухаан, хууль зvйн ухаан, боловсролын ухаан, хэл бичгийн ухаан, тvvхийн ухаан, байгалийн шинжлэх ухаан, аж vйлдвэрийн ухаан, удирдлагын ухаан зэрэг 8 А зэрэглэлийн хичээл сургалтын 32 vндсэнэ ангитай, магистерийн зэрэг олгох 20 цэгтэй байдаг. Мужийн хэмжээний судалдаа шинжилгээний 6 чухал салбар нь Хятадын vндэстний цєєнхийн хэл утга зохиол, vндэстний сурвалж бичгийн судлал, улс ардын аж ахуйн ухаан, vндэстний судлал, нийгмийн ухаан, удирдлагын ухаан зэрэг болно. Муийн хэмжээний 1 чухал мэргэжил нь Хятадын vндэстний цєєнхийн хэл утга зохиол болох ба сургуулийн хэмжээний 5 чухал мэргэжил нь vндэстний судлалын онолын хураангуй, урганик хими, Юньнаний vндэстний тvvх, Хятадын социалист байгуулалт, vндэстний онол болон vндэстний бодлого зэрэг болно.

    Уг сргууль нь Yндэстний Соёлын Дээд Сургууль, Хvмvvнлэгийн Дээд Сургууль, Хууль Зvй болон Олон Нийтийн Удирдлагын Дээд Сургууль, Уран Зохиол болон Хэвлэл Мэдээллийн Дээд Сургууль, Эдийн Засаг болон Yйлдвэр Худалдааны Удирдлагын Дээд Сургууль, Матматик болон Компютерийн Шинжлэх Ухааны Дээд Сургууль, Физик, Электрон болон Цахим Мэдээллийн Дээд Сургууль, Хими болон Био-техникийн Дээд сургууль, Гадаад Хэл, Утга Зохиолын Дээд Сургууль, Зvvн Ємнєд Азийн Хэл, Соёлын Дээд Сургууль, Yндэстний Урлагийн Дээд Сургууль, Биеийн Тамирын Дээд Сургууль, Бэлтгэл Боловсролын Дээд Сургууль, Ардын Зэвсэгт Хvчний Дээд Сургууль, Мэргэжлийн Дээд Сургууль, Насанд Хvрэгсдийн Боловсролын Дээд Сургууль, Олон Улсын Соёлын Дээд Сургууль зэрэг 17 дээд сургуультай байдаг.

    Юньнаний Yндэстний Их Сургууль нь Чин Хуа Их Сургууль, Бээжин Их Сургууль зэрэгн Хятадын дотоодын нэрт их сургуулиудтай ажил мэргэжлийн хэлхээ холбоо тогтоон ажиллаж байгаа тєдийгvй бас гадаадтай солилцоо, хамтын ажиллагаа хийх явдлыг маш чухалд vзэж, Америк, Канад, Норвейги, Австрали, Япон, ємнєд Солонгос, Тайланд, Мьянмар, Вьетнам, Лаос зэрэг 10 гаруй улс орны 26 их сургууль, судалгааны байгууллагуудтай солилцоо болон хамтын ажиллагааны харилцаа тогтоон ажиллаж байна. /О.Дарамбазар орчуулав/