Євєр монголын нэрт дуучин Алтай бол эршvvн сайхан хоолойгоороо сонсогч олны баяр талархалыг хvлээсэн нэрт дуучин юм. Тэрээр 1958 онд Євєр монголын нэрт хєгжмийн зохиолч, судлаач Д.Самбуугийн охин болон заяасан билээ, ээж нь ч урлагийн хvн байсан болохоор урлагийн гэр бvлийн амьдрал нь нялх бага Алтайн дуучин болох замд нь маш их боломж нєхцєл хангасан юм. Алтай багын vеийн амьдралаа эргэцvvлж хэлэхдээ: Аав ээж мань бvр урлагийн хvн байсан болохоор миний дуучин болох замд асар их нєлєє vзvvлсэн, аав мань олон сайхан дуу зохиодог байлаа, аавын мань зохиосон "Аавын сургаал, ээжийн хайр" "Сvргийн эзэн" "сvv" зэрэг олон сайн дууг тэр vеээс би дуулдаг байсан бєгєєд єнєє ч эдгээр дуу олны ташаалд хvрсээр байна гэжээ.
1976 онд 19 настай Алтай шилдэг бvтэмжээр Євєр монголын радио телевизийн уран сайхны чуулганы дуучнаар сонгогдсноос тvvний урлаг соёлын амьдрал эхэлжээ. Сайн дуучин болохын тєлєє тэрээр нэрт багшийн доор шавь орж, уламжлалт дуулхуйн арга болон европ дуулхуйн аргыг системтэй сурснаар, дуу урлагийн замдаа маш сайн суурь тавьсан юм, 1983 онд тэрээр бас Тєвийн дуу хєгжмийн дээд сурлуульд сурч єнгєрчээ.
Эршvvн сайхан хоолойгоороо сонсогч олондоо танигдсан дуучин Алтай сvvлийн vеээс олон олон ардын дуу, зохиомол дууг дуулж сонсогчдын сэтгэлд хvрсээр байна, єєр бусдаас ялгагдах сайн хоолойгоос гадна, дууны vг єгvvлбэрийг маш тод сайхан дуулдаг тvvнээс монгол дууг та юу гэж vнэлдэг бэ гэж асуусанд тэрээр: миний бодлоор Євєр монголд ардын дуу, уртын дуу, зохиомол дуу гээд олон бий, тэр тусмаа Євєр монголын онцлогтой дууг дуулах дуртай, нам ард тvмэн, нутаг ус, шинэ амьдралаа дуулсан олон сайхан дуунд бvр єєрийн гэсэн vнэр амттай юм, бусдын дуу, бусдыг дуриаж дуулах нь тийм ч сонин биш санагддаг, Євєр монголынхоо онцлогтой дууг дуулах нь нэг ёсондоо нутаг усны єєрчлєлт хєгжлийг танилцуулахаар барахгvй, эдгээр дуунаас Євєр монголын уламжлалт соёл тvvхийг нийт олон, цаашлаад дэлхий нийтээрээ мэдж болно гэж би хувьдоо боддог гэж байлаа.
Нэрт дуучин Алтай Євєр монголын урлаг соёлынхоны ємнєєс Монгол, Япон, Ємєн Солонгос, Сянган, Аоминь зэрэг олон улс орноор концерт тоглон явж, хvрсэн газар бvхэндээ vзэгчид сонсогчдын талархалыг хvлээж явсан бєгєєд олон ч удаагаа шагнал урамшуулал хvртэж явжээ. 1985 онд тэрээр Монгол улст хvрч, "Yvлэн цэнхэр хангай" дууг дуулж, Монголын сонсогчдын єндєр vнэлгээг хvлээж билээ.
Дуучин Алтайн дуулсан "Аавын сургаал, ээжийн хайр" "Сvv" "сvргийн эзэн" "Хурчин миний єлгий" "Миний жаргал" "Эхийн ач" зэрэг олон сайхан дуу нь єнєє болтол сонсогчдынхоо баяр талархалыг хvлээж, эрдэмтэн мэргэжилтдийн єндєр vнэлгээг хvлээсээр байна.
|