"Найрамдлын гvvр"-ын шинэ дугаар та бvхний амрыг эрэн золгож байна. Єнгєрєгч 4-р сарын эцсээр надад дахин Монголд очих аз таарсан юм. Энэ юу вэ гэвэл, Бээжингийн гадаад аялал жуулчлалын ажил эрхлэсэн компаний зах зээлийн хэлтсийн дарга Юй сэн ли, тус компаний ажилтан Сайн-Цогт, Бээжингийн Зи нань зэнь буюу Компас нэртэй тавто машины клубын захирал Ли дvн сэн надтай хамт бид дєрвvvл Монгол улсад авто машинаар аялахаар зорьсон юм.
Бид 4-р сарын 24-ны єдрийн єглєє эртнийн 7:30 цагд Cherokee Jeep машинаар Эрээн орохоор Бээжингээс мордсон юм. Зам дагуу саадгvй шулуухан явж байсан боловч Жи нингээс хойш замын тvгжрэлд орж байлаа. 60 гаруй километрын замд том жижиг олон тєрлийн машин жаахан ч хєдлєхгvй тvгжирсэн байлаа. Бид Cherokee Jeep машины сайнаар зам хєндлєн гарч тойруу явсаар байж замын тvгжрэлээс арай гэж тойрж гарч чадсан юм. Мєн єдрийн оройн 8 цаг 30 минутад Эрээн хотноо хvрэлцэн иржээ.
Дараа єдєр нь буюу 4-р сарын 25-ны єдєр, Бид Эрээн хотоос галт тэргэнд сууж, Улаабаатарыг зорилоо. 26-ны єдрийн 11 цаг 30 минутад галт тэрэг Улаанбаатарт хvрлээ. Улаабаатарын галт тэрэгний тєв буудалд Бээжингийн гадаад аялал жуулчлалын ажил эрхэлсэн компанитай хамтран ажиллагч компани болох Монголын Цаст компаний менежер ноён Ганболд тэргvvтэй хэдэн залуус биднийг тосч, галт тэрэгний буудлын ойролцоох Levon буюу Арслан нэртэй буудалд оруулсан юм. Тус єдрийн vдэд нь Монголын Цаст компаний ерєнхий захирал Баярсайхан бидний тєлєєлгчдийг хvлээн авч уулзсан бєгєєд vдийн зоог барьж дайлсан юм. Yдийн хоолны дараа Цаст компаний тєв байрд хvрч энэ удаагийн аялал жуулчлалын хєтєлбєрийн тухай хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний дараа бид менежер Ганболдын Jeep машинаар Тэрэлж руу явлаа.
Орой нь Улаанбаатарт буцан ирж хоносон бєгєєд дараа єдєр нь буюу 4-р сарын 27-ны vдээс ємнєх 9:00 цагт мєн Ганболдын Jeep машинаар Улаанбаатараас 380 километрын зайтай байгаа Хархорин руу мордлоо. Энэ єдєр нь шороон шуурга боссны улмаас хэсэг vе зам ч харагдахгvй байлаа. Бид Хархориныг єнгєрєєд, Арвайхээр тийш 100 киломерт илvv явсан байжээ. Буцаж Хархоринд ирснээ бодвол 200 километр илvv явсан байна. Yдээс хойно нь бид Хархоринд, хvрч Эрдэнэ зуу хийдтэй танилцлаа. Эрдэнэ зуу хийд, 108 сувраг, сvм хийд, чулуун баримал зэрэг нь надад их гvн сэтгэгдэл vлдээсэн юм. Би дижитал видеокамер аппаратаар их олон дvрс бичлэгийн зураг авсан юм. Харамсалтай нь шороон шуурганы уршгаар дvрс бичлэгийн vр дvн маань тийм сайн болж чадсангvй байхаа. /Yргэлжлэл бий/Г. Сайн-Єлзий бэлтгэн найруулав/
|